
Харин өмнийн говийн элснээс шүүрдсэн ханшийн амжилт Монгол Улсын анхаарлаас ангид, монголчуудад падгүй өнгөрөх шив. Эх орны минь бахархал болоод байгаа Тавантолгойн дараа жагсах учиртай, зах зээлийн үнэлгээ нь 1.9 тэрбум ам.доллараар хэмжигддэг Овооттолгойн орд газар ингээд овжин ганц канад наймаачны түрийвчээ түнтийлгэх тоглоом болов оо. Хэрэг явдал ингэсгээд өнгөрдөг бол хохирол нь ганц Овооттолгой байхсанж. Гэвч хамгийн ярвигтай байдал биднийг хүлээж байгаа. Монголын нүүрсний гол худалдан авагч нь Хятадын зах зээл. Р.Фрийдланд Овооттолгойг ху далдсанаар тус орд газарт өм нөд хөршийн хяналт бүрэн тогтоно гэсэн үг.
Монголын нутгаас олборлох нүүрсний бизнес хятадуудын гарт орох тусам Овооттолгойн төдийгүй, монголчуудын хөг жлийн томоохон гарц болно хэмээн хүлээж буй Тавантолгойн ордоос олборлох нүүрсний үнэ ханшид ч сөргөөр нөлөөлөх таагүй нөхцөл бүрдэх юм. Өмнөд хөрш Овооттолгойг мэдэлдээ шилжүүлсэн цагт өмнийн говийн нүүрс элс шиг үнэг үйдэх нь бодит зүй тогтол билээ. Р.Фрийдланд ч, хятадууд ч Монгол Улсын Ашигт малтмалын хууль бо лон бусад аль нэг хууль тог тоомжийг зөрчиж энэ наймааг хийсэн бол бу цаа на гэж тэмцэх байлаа. Овооттолгойгоор дамжин Монголын нүүрсний бизнест нүүр лэж буй эрсдэл нь манай улсын хууль тогтоомжийн дагуу бий болсноороо хамгийн эмгэнэлтэй юм.
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах наймаа цаашид ч цэцэглэн хөгжих үүд хаалга хуулийн дагуу нээлттэй л байна. Өнөөдөр Овооттолгой, маргааш Хөшөөт, Асгат гээд уртаас урт жагсаалт хөврөх нь тодорхой болсныг хууль тогтоогчид мэдэхийн цаагуур мэддэг атлаа яагаад амаа үдүүлсэн аятай дуугүй сууна вэ? Тэд амандаа ус балгаагүй. Харин юань чихүүлчихсэн юм биш байгаа? “Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг тодруулах Монголын Засгийн газрын урьдчилсан шалгаруулалтаас сонгогдоод байгаа “Шинхуа Энержи” групп Овооттолгойд эзэн суусан Р.Фрийдландыг харзнан, нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болсон байна” гэж “Файнаншл таймс”-ын цахим хуудаст одоогоос есөн сарын өмнө мэдээлсэн нь бий.
БНХАУ-ын China Coal корпораци ч Овооттолгойн орд газрыг худалдан авах са налыг Р.Фрийдландад тавьж үзсэн юм билээ. Хятадын хилтэй залгаа Монголын нүүрсний уурхайг худалдан авахаар шүлсээ савируулсан компани өмнөд хөршид нэгээр тогтоогүй. Ийнхүү наймааг “Чалко” гардан гүйцэтгэв.
“Өмнийн говийн элс” компанийн хувьцааны 57.6 хувийг Оюутолгойн ордыг нээж, ашиглагч Роберт Фрийдландын “Айвенхоу Майнз” эзэмшдэг бөгөөд Овооттолгойд SouthGobi Sands(SGS) нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. SouthGobi Resources нь Торонтогийн хөрөнгийн биржид SGQ, Хонконгийн биржид 1878 тэмдэгтээр хувьцаагаа арилждаг. SouthGobi Resources-ийн 14 хувийг Хятадын China Investment corporation (CIC) Р.Фрийдландаас 750 сая ам.доллараар худалдан авсан бол ХБНГУ-ын Deutche Bank зургаан хувийг нь эзэмшдэг юм байна. Өдгөө “Айвенхоу Майнз” өөрийнхөө хувийг “Чалко”-д худалдсанаар Овооттолгойн уурхайн 70 гаруй хувь хятадуудын мэдэлд очих нь тодорхой болсон.
Овооттолгойн уурхай нь SGS компанийн ажлын гол төв нь юм. Овооттолгойн уурхайгаас коксжих (металлургийн) нүүрс, дээд чанартай дулааны нүүрс, дулааны нүүрс гэсэн гурван төрлийн нүүрсийг олборлож байна. Овооттолгой нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн баруун өмнөд хэсэгт Гурвантэс сумын нутаг дэвсгэрт, Даланзадгадаас 320 орчим километр, нийслэл Улаанбаатар хотоос 850 км зайд оршдог. Р.Фрийдланд Овооттолгой нүүрсний орд газрын хайгуулын ажлаа 2005 онд эхэлж, 2007 онд ашиглалтын лиценз авч, 2008 оны есдүгээр сард анх нүүрс экспортолж эхэлсэн юм. 2007 оны хайгуулын анхны дүн уг орд газарт “бодитой” ба “тогтоогдсон” ангиллаар 168 сая тонн нүүрсний баялаг байгааг харуулсан бөгөөд АНУ-ын “Норвэст” корпорациас гаргасан хөндлөнгийн тооцоогоор нөөцийн зэргийг “баттай” ба “боломжит” ангилалд шилжүүлсэн. 2009 оны долоодугаар сарын 1-ний байдлаар Овоот толгойн ордын ил аргаар ашиглах нөөцийн нийт хэмжээ 114.1 сая тонноор хэмжигдэж байна. Энэхүү нөөцийн 92 орчим хувь нь “баттай”, үлдсэн найман хувь нь “боломжит” ангилалд хамаарч байна.
1 Comment