Барилгын салбарт өөрсдийг өө “чанарыг эрхлэмлэгч” гэж тодотгодог “Алтай констракшн”-ы нийслэлд сүндэрлүүлсэн
барилгуудыг иргэд маш сайн мэднэ. Гаднаас нь харахад тохилог хийцтэй мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ талаар тус компанийн орон сууцнаас худалдаж авсан иргэд байнга гомдол мэдүүлдэг. Тус компанийн гаднах өнгөнд хууртаж, тал засч хүлээн авсан барилгын мэргэжилтнүүдийн үгийг оршин суугчид эсэрг үүцдэг ч сонсдог хүн байхгүй.
Барилгын салбарт өөрсдийгөө “чанарыг эрхлэмлэгч” гэж тодотгодог “Алтай констракшн”- ы нийслэлд сүндэрлүүлсэн барилгуудыг иргэд маш сайн мэднэ. Гаднаас нь харахад тохилог хийцтэй мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ талаар тус компанийн орон сууцнаас худалдаж авсан иргэд байнга гомдол мэдүүлдэг. Тус компанийн гаднах өнгөнд хууртаж, тал засч хүлээн авсан барилгын мэргэжилтн үүдийн үгийг оршин суугчид эсэргүүцдэг ч сонсдог хүн байхгүй. Ингээд тус компанийн барьсан “Нархан” хотхоныг зорьсон юм. Тус хотхоныг гаднаас нь харахад үнэхээр л тансаг зэрэглэлийг бүрдүүлсэн мэт харагдана. Хотхон гэдэг утгаараа бэлтэй хүмүүс амьдардаг аж. Хотхоны тохижуулалт зөвхөн гадаад орчиндоо анхаарсан төдий. Харин “Нархан” хотхоныг тойроход өөр дүр зураг биднийг угтсан юм. Найман жилийн өмнө ашиглалтад орсон тус хотхоны 53, 54 дүгээр байрны гаднах хана ховхрон унаж, мөн хэтэрхий нимгэн тул өвөлдөө маш хүйтэн өвөлжсөн гэдгийг оршин суугчид хэлж байв.
Түүнчлэн 2009 онд ашиглалтад орсон 57 дугаар байрыг худалдаж авсан иргэн зай талбайн хувьд анх ярьж байснаас хамаагүй бага метр квадраттай байсныг ч нотолж бидэнд бичиг баримтаа үзүүлж байсан юм. Тухайлбал, 70 м.кв-тай гэсэн байр нь 65 м.кв байх жишээтэй. Энэ бол гэмт хэргийн шинжтэй залилангийн үйлдэл. Орон сууц худалдаж авсан иргэдийн мөнгийг луйвардаж авч байгаагийн нэг илрэл. Уг нь жаахан хэл амтай оршин суугчид таарч энэ асуудлыг шүүх, цагдаа болговол залилангийн хэрэг болох нь ойлгомжтой. Анх дулаан гаражтай гэж байсан ч халаалт бараг өгөөгүй аж. Тэгсэн атал оршин суугчдаас халаалтын зардал гэж сар бүр 13000 төгрөг авдаг гэнэ. Оршин суугчдын хэлж буйгаар тус компани анх барилгаа рекламдахдаа тансаг орчин бүрдүүлсэн мэтээр иргэдийг урхидсан. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, усан сан, хамгаалалтын систем, ёстой л байхгүй юмгүй хэмээн хотхоноо телевизээр зад сурталчилж байсныг тодхон санаж байна.
Гэтэл хятадын шавар тагзнууд шиг шавааралдсан орон сууцнуудын хооронд хүүхэд тоглох нь бүү хэл хүн зөрөх ч зайгүй шахам аж. Ийм газарт машин явна гэж горьдохын ч хэрэггүй юм билээ. “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ “Нархан” хотхоныг ашиглалтад оруулахдаа өөрийн төрсөн эгч Х.Бадамцэцэгийг СӨХ-ны даргаар тавьжээ. Харин Х.Бадамцэцэг иргэдтэй уулзахдаа гаргасан гомдол бүрийг нь барагдуулж өгнө гэж хэлдэг ч анхнаасаа чанаргүй баригдсан барилга тул арга хэмжээ авах боломжгүй аж. СӨХ нь хэрхэн ажилладаг талаар оршин суугчдаас асуухад “Хэдэн байшингийн хана будсанаас хэтрэхгүй” гэв. Уулзсан хүн бүр чанар муутай, талбайн зөрүүгээ авч чаддаггүй талаар хэлж байлаа. Тиймээс иргэд дотроосоо хүн сонгож, асуудлыг шийдэх гэдэг боловч хууль бус үйлдэл гаргалаа гэж загнаад хавьтуулдаггүй гэнэ. Гаднах тохижилттой холбоотой асуудлаар тус хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэгээс тодруулахад “Энэ компанийн байрны рекламанд хууртагдаж захиалга өгсөн. Гэтэл байрандаа орсны дараа анх ярьж байснаасаа байдал эсрэгээрээ эргэсэн.
Ашиглалтад ороход гаднаа хүүхдийн тоглох орчин, хөгшид нарлаад суух сүүдрэвч ч байгаагүй. Уг нь зураг төсөлдөө гаднах тохижилтыг тусгасан байсан. Тиймээс бид гомдол гаргахад “Удахгүй тоглоомын талбайг шийдэж өгнө” гэсэн үгийг СӨХ-ны дарга хэлсээр өдий хүрлээ. Чанарын хувьд ярих ч юм биш. Хятадаас оруулж ирсэн чанаргүй, хямд материалаар босгосон юм билээ. Хамгийн гол нь бидний авсан байранд м.кв-ын зөрүү маш их гарсан. Анх байрны тооцоогоо 100 хувь хийхэд дөрвөн м.кв-ын зөрүү гарсан. Тиймээс 2000 доллар буцааж авъя гэхэд “Тийм юм байхгүй” гээд загнаад гаргаж байсан. Ер нь энэ компани бүх айлын орон сууцны талбайн зөрүүгээс ашиг хонжоо олсон юм билээ. Өнгөрсөн намар байрны өнгөө алдсан хэсгийг будаж янзалсан боловч өвлийн цас, салхи даахгүй буцаад гандсан байгаа биз дээ. Чанаргүй байранд орсон ч гэсэн м.кв-ын зөрүүг олгохгүй байгаа нь биднийг улам их бухимдуулахад хүргэдэг” гэв. “Өндөр үнээр авсан байрыг хаяад гаралтай биш авах хүн таарвал боломжийн үнээр зарна даа” гэх хүн ч олон байсан юм. Энэ мэтээр тус компанийн байрнуудаас худалдаж аваад хулхидуулсан иргэдийн цуваа хөвөрсөөр л байна. Энэ тухай тус байрны оршин суугч Т.Гэрэлмаа ярихдаа “Угаасаа луйварчин компани, анх их сайхан юм ярьж байсан. Зай талбайн зөрүүний хувьд байр авсан хүн бүр ярьдаг.
Би гэхэд л энэ байранд орсноосоо хойш метр квадратын зөрүү мөнгөө авах гээд чадсангүй. Ер нь авсан хүн нэг ч байхгүй. Гэтэл “Алтай констракшн”-ынхан өөрсдөө зөрүү мөнгөө өгсөн гэж ярьж яваа юм билээ. Уг нь цэвэр агаар, өнгө үзэмжийг нь харж авсан ч, ийм муухай юм хийнэ гэж бодсонгүй. Өнгөрсөн намар гадна ханыг будаж байсан. Тэр нь энэ өвлийг дуусгалгүй халтартаад хачин болчихсон. Ер нь чанаргүй зүйл хийснээ нуух гэсэн арга байх л даа. Уг нь цуурсан ханыг будгаар биш шавраар зуурч янзалмаар юм. Байрны гаднах талбайг гараад харахад байрнуудын хооронд зай байхгүй учраас машинаа байрлуулж тавихад их хүндрэлтэй хэрүүл шуугиан болно” гэлээ. Баячуудын гэх Зайсангийн орон сууцнуудад сүүлийн үед асуудал их байх болсон. Өөрсдийгөө топ гэж тодорхойлдог “Алтай констракшн” өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох нийтийн эзэмшил газрыг хууль бусаар авсан. Энэ хэрэг одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.
Тус компани заргалдаж явсаар өдгөө Дээд шүүхэд хандахаар болоод буй. Учир нь тэд дүүргийн нийтийн эзэмшил газарт өндөр үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал барихаар улайран дайрч байгаа юм. Ийм чанаргүй барилга барьж, иргэдийн зовж олсон мөнгийг дэмий зүйлд урсгаж хохироох хэрэг байна уу. Зайсангийнх гэхээр л баячууд гэж ойлгож, тэднийг хөнгөхөн сэгсэрч болмооргүй л баймаар юм. Тэд бас л адилхан мөнгийг зовж олоо байлгүй. Иргэд нийслэлийн утаанаас дайжиж, цэвэр агаарыг сонгодог ч ихэнх барилгын компаниуд тэднийг буруутан болгож үлдээдэг. Ер нь Монголын барилгын салбарын нэр хүндийг тоотой хэдхэн компани л хараар будаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлт ойр ойрхон давтагдах болсон. Гэтэл “Алтай констракшн”-ы барьсан барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэнэ билээ. Японд болсон шиг газар хөдлөлт Монголд болохгүй гэх баталгаа байхгүй. Хамгийн түрүүнд чанаргүй баригдсан дээрх барилгууд нурах вий гэсэн айдас иргэдийн дунд ч бий. Нэгэнт л хотын “А” зэрэглэлийн газар хэл ам хийж авсан юм чинь чанартай барилга бариасай гэж “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэд уламжлах байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 04, 2012 5:51:12 pm )
M.Enhboldtoi niileed Han-Uul duurgiig gants tsetserlegiig suitgej bga daa naad nuher chini. Shuuhiin shiid.er uilchlehgui bga hun
-
Anonymous (April 05, 2012 7:16:33 pm )
badamtsetseg iamchigiin huuhen shuu zartai heruulch ajliinhaa sangiin zaluutai yavalddag gesen uur zaluu olddoguil yum bhdaa
2 Comments