Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэсэн үг бий.
Тэд бүгдээрээ идэр залуу биш, хурд хүчгүй,Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэсэн үг бий. Тэд бүгдээрээ идэр залуу биш, хурд хүчгүй, магадгүй гоо үзэсгэлэнгүй, насны эрхэнд дарагдсан ч уралдуулахад нэг нь гарцаагүй л түрүүлж таарна
магадгүйгооүзэсгэлэнгүй, насны эрхэнд дарагдсан ч уралдуулахад нэг нь гарцаагүй л түрүүлж таарна. Ардчилсан нам бол ашиг хонжоо хайгчдаар дүүрсэн, ардчиллын нэрийг барин 20 жил ард түмнийг хувхайлан мөлжиж байгаа энэ цаг үеийн золгүй бидний төрүүлсэн шимэгч хорхой. Одоо ч 20 жилийн түүх нь тэднийг зуун чавганцын үлгэрт өөрийн эрхгүй л тоглуулж байна даа. Гэхдээ тэр чавганц нарын дундаас нэг нь заавал түрүүлэх ёстой учир арай өмнө нь манлайлж явдаг нөхөр бол Женко Х.Баттулга. Энэ нөхрийг Ардчилсан намын өдгөөгийн дарга Н.Алтанхуяг гүйцэхгүй, бахардаж уначих гээд хол тасарч үлдэхгүйн тулд, намын даргын суудлаа алдахгүйн тулд, нам дотроо нөлөөтэй байлгахгүйн тулд зохион байгуулалттайгаар ажилласаар эцэст нь шороо цацаж байгаа үйл явдал сүүлийн өдрүүдэд Женко, MCS-ийн тулаанаар илэрч байна. Ийм дотооддоо зөрчилтэй нам ард түмнээ гийгүүлнэ гэж байх уу. Яагаад Х.Баттулга ийн бухимдах болсон, Ц.Нямдорж, Х.Баттулга нарын мэт боловч MCS, Женко хоорондын тэмцэл хэрхэн босч ирсэн шалтгааныг дор тайлбарлая.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг бол угаасаа сул хүн. 2008 оны сонгуулиас хойшхи улстөр нь зөвхөн өөрийгөө огцруулахгүй байх цайз хэрэм босгоход чиглэн өнгөрлөө. Сул хүн угаасаа хаана ч ингэж л амьдардаг. Яагаад гэвэл, урьдаас бэлтгэсэн хамгаалалтгүй хүн унах нь гарцаагүй л дээ. Намын бүс зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө элдвийг хийх болсных нь хамгийн том үр дүн өнөөдөр Ардчилсан нам арван тийшээ хагарч бутарсан дүр зураг. Дарга байхад даанч унжгар энэ нөхөр хамтарсан Засгийн газраас гарахдаа ч эвийг нь олсон аятайхан шалтгаан хэлчихэж чадахгүй онигоо болсон. Үнэхээр Монгол Улсын эрх ашгийн төлөө эвслийн Засгийн газарт орсон юм бол Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хамтарсан Засгийн газарт байх л ёстой байсан.
Гэтэл засгийг хаяад явахдаа “Сонгууль дөхөж байгаа учраас манай нам хамтарсан Засгийн газраас гарлаа…” гэсэн үг нь Н.Алтанхуягийн тархины багтаамжийг харуулсан хэрэг. Хажууд нь Ч.Сайханбилэг ч тэр ялааны морь шиг толгойгоо дохин суусан. Энэ нь л Ардчилсан намын рейтинг маш хурдтай унах шалтгаан болсон юм. Хэрвээ ухаантайхан улстөрч байсан бол намаа биш гэхэд ядаж өөрийнхөө IQ муутайг худлаа шалтагаар нуух үг олж хэлээд Ардчилсан намын ч, Н.Алтанхуяг өөрийнхөө ч нэр хүндийг өсгөж болох байлаа.
Энэ сульдааны халдвартай Н.Алтанхуяг гэдэг хүн засаг төрийг самраад зогсохгүй намаа самарч явсаар өнөөдөр Х.Баттулгын оройлон манлайлсан хэрүүлийн улстөр эхэлсэн юм. Таван үг ч хэлхээд хэлчихэж чаддаггүй хүн болохоор намынхныгаа тойрч мөлхөн өөрийгөө өмөөрөх хүн гуйж явдаг. Энэ зорилго нь амжилттай хэрэгжсэнд бардахдаа сая cap шинээр Чингис хаан хэмээн өөртөө итгэсэн харагдана билээ. Тэр Ардчилсан намын нэрийн өмнөөс ард түмэнтэйгээ сониноор мэндчилэхдээ Чингисийн зургуудад байдаг шиг алтан шаргал дээл, малгай өмсөөд хөвөн цагаан гэрийн урд зогсчээ. Өөрийгөө хаан болгосон энэ хөөрцөглөлийг нь Ардчилсан намд борооны дараахь мөөг шиг дэлгэрсэн фракцуудын хөдөлгөөн л тайлах болно. Бөө олонтой болсон Ардчилсан намын бөөгийн шашны илэрхийлэл бүхий нэртэй “Мөнх тэнгэр” фракц, шувууны нэртэй “Шонхор” болон тэднээс ч эрт өрхөө татсан Ардчилсан хүчний холбоо бүгд Н.Алтанхуягийн сценарийн дагуух үзэгдэл.
“Шонхор” мэт ганц нэг нь Н.Алтанхуягийн засаг захиргааных биш гэхэд хувь тавилангаараа “Женко”-гийн эсрэг тэмцэж байгаа. “Алтан гадас”-ын охин “компаниуд” гэх үү дээ. “Алтан гадас” бол тэртээ 2004 онд “Эх орон-ардчилал эвсэ딬-ийн эсрэг байгуулагдсан фракц. Ардчилсан хүчний холбоог толгойлон яваа З.Энхболд бол Н.Алтанхуягтай үхэвч, сэхэвч хамтдаа. Тэд эдийн засаг, өмчийн эрх ашгаараа нэг мянга өсөн зуун оны үед буюу XX зуунд л салах аргагүй болсон юм шүү дээ. З.Энхболд заримдаа “гариг андуурч” шударга царайлан Н.Алтанхуягийг ажлаа өгөх хэрэгтэй энэ тэр гэж олон долоон юм бурдаг ч цаанаа хамгаалж, өмгөөлж байгаа нь тэр.
Ардчилсан хүчний холбоо бол дэл сул явсан МоАХ-ны угшилтай хүмүүс, “Кроун”-д байгаа хэсэг нөхдийг, өөр аль ч фракцад хамаардаггүй станцаасаа тасарсан “хиймэл дагуулууд”-ыг өөртөө нэгтгэх арга заль байлаа. Ингээд нэг багц болгож Н.Алтанхуягийн эсрэг сөргөлдөх хүчийг дарах төлөвлөгөөтэй. Үнэндээ Х.Баттулга сүүлийн үед намын дарга болох гэж байгаа тухай шум зөндөө ниссэн дээ. Тиймээс л Н.Алтанхуяг Х.Баттулгаас айн болгоомжилж, өөрийнхөө хуяглал дархлааг хамгаалахын тулд фракцууд байгуулсан дээрх процесс явагдав. Одоо Ардчилсан хүчний холбоо дотор МоАХ-ноос угшилтай хүмүүс Н.Энхболдыг хаяж одсон. Энэ цэрэггүй жанжинд үлдсэн цөөн цэргийг О.Магнай, Ж.Батзандан нар толгойлно.
Шинжлэх ухаан гэж системтэй мэдлэгийг хэлдэг. Ийм шинжлэх ухааны мэдлэггүй хүмүүс буюу О.Магнай, Ж.Батзандан нарын фанатик мөрөөдөлчид л өнөөх цэрэггүй жанжинд үлдсэн юм. “Кроун” фракц бол зүгээр л UBS-ийн нөхдүүд. Тэд уг нь “Алтан гадас”-т харьяалагдаж явсан. Гэтэл Увсынхан “Алтан гадас” дотор хүчгүйдээд байсан учраас Увс гэх нутгийн факторийн төлөө гарч ирсэн. “Кроун”, МоАХ, “Алтан гадас” дотроо цөөнх болдог хүмүүсийг Н.Атанхуяг илүү эрчлэн барихын тулд, эрх ашгаа хамгаапахын тулд “Мөнх тэнгэр” фракцад нэгтгэсэн. Энд хамаарагдах нөхдийн эрх ашиг бол УИХ-д нэр дэвших явдал. Тэдний сонирхсон тойрогтоо хуваарилагдах эрх ашгийг хангах, чадахгүй байсан ч ялсан тохиолдолд бялуу хүртээхээр Н.Алтанхуяг тохиролцсон. Харин “Шонхор” бол Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёулантай нь тооцоо бодохоор өсч өндийсөн. Монголчууд шувууг ясан хошуутай, хүйтэн амтай гэхчилэн хэлдэг.
Ардчилсан намын отгон фракцийн нэр ч жигтэйхэн бэлгэдэлгүйг яана. Энэ намын өнөөгийн өнгө төрхийг аргагүй илэрхийлсэн нэр шүү хэмээн шогчилох юм билээ. Иртэй, хурдтай утга илэрхийлэх гэсэн бололтой нэртэй энэ фракц одоохондоо МоАХ-ны хүчийг сулруулах талд илүү ажиллаж байгаа. Ингэснээрээ “Женко” буюу МоАХ-г дарах Н.Алтанхуягт тус болж яваагаа өөрөө ч ойлгохгүй байгаа улстерч бол С.Эрдэнэ. Зүүн Хойд Ази нийгэмлэг, МҮДН фракцууд бас бий. МҮДН бол Ардчилсан нам дотор цөөхөн хүнтэй ч цаг ямагт өөрсдийн эрх ашгаа хангуупах нүүдэл хийж чаддаг хэсэг. Ийн Н.Алтанхуяг хор хутгасныхаа тусаар яг санал хураах мөчид Женкогийн МоАХ-ноос бусад нь болох Ардчилсан хүчний холбоо тэргүүтэй фракцуудаас дэмжлэг авахдаа бардаж, баасаа хувцсандаа нааж тоглохоос наагуур самуурч еөрийгөө Чингис хаан болгон мөрөөдөж шинэлэв.
Муугаар бодоход, Н.Алтанхуягийг унагадаг юм аа гэхэд З.Энхболдыг намын дарга болгох боломжоо энэ олон фракцаар зангидаж байгаа юм. Яагаад гэвэл, эргээд “Алтан гадас” фракц нь Ардчилсан хүчний холбоогоо дэмжинэ. Фракцуудын хаана нь MCS-ийн төлөөлөл болох С.Баярцогт, Ч.Сайханбилэг яваа билээ дээ…? Ийнхүү нэг зоосны хоёр талд намын даргын эрх мэдлийг хадгалсаар үлдэхийн төлөө ажиллах болсон Ардчилсан намын хэсэг бусаг чавганцын тоглолтыг тэсэхээ байсан Женко MCS-тэй зодолдохоос өөр замгүй болсон юм. 2008 оноос хойш Ардчилсан намын дарга Засгийн газрын Тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуягийн рейтинг улстөрчдийн эхний 10-т орж ирэх нь бүү хэл 50-д ч сураггүй байгаа нь улстөрч биш, үнэхээр шогширмоор сул хүн гэдгийн баталгаа. Гэтэл Х.Баттулга Ардчилсан намын дарга биш, Засгийн газрын гишүүн байсан. МоАХ-ны дарга хэрнээ тэрхүү жагсаалтын 10 дотор давхиж явна гэдэг Н.Алтанхуягийг цус харвуулах үзүүлэлт мөн л дөө. Ядахад, Ардчилсан намыг 2008 оны сонгуулийн дараа эвслийн Засгийн газарт оруулсан ялыг Н.Алтанхуягаас өөр үүрэх хүн байхгүй.
Энэ бол зүгээр улстөрч биш эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө бүхэл бүтэн намаа золиосолж чадах этгээд гэдгээ харуулсан үйлдэл болохыг Ардчилсан намд харьяалалтай бүгд дүгнэн суугаа. Тиймээс л уралдсан чавганц нар дундаасаа урд нь яваа Х.Баттулга уруу чиглэсэн Ардчилсан намын дайсагнал Таван толгой, Төмөр зам болж хувирсан юм даа. Х.Баттулга өнөөдөр Ардчилсан намд ганцаардаж, адлагдаж байна. Засгаасаа нуун гэрээ үйлддэг хулгайч, засгаас гарахаараа бусад уруугаа дайрдаг урвагч гээд энэ цагийн нийгмийн талбарт увайгүй бүхнээ үзүүлж яваа ч Х.Баттулга Ардчилсан намдаа арай дөнгүүр нь. Ийм хүнээ алагчилж хуйвалдсан энэ нам ард түмнийг ивээн засаглаж чадах уу гэдэг л дахин дахин бодогдоод зовлонтой байна.
Алагчлууллаа хэмээх хувийн өсөрхлөөрөө аль хүрэх газартаа хэрүүл хийж нийгмийг доргиож яваа Х.Баттулгад ч гомдолтой байна. Дотроо зодолдож, дошоо булаалдах нь тэдний хэрэг хэмээн хаях гэхээр нэг намын дотоод балаг, хэрүүл тэмцэлд энэ улстөр, нийгэм даяараа чирэгдэж буйг илчлэхгүй өнгөрүүлж болохгүй байна.
Б.ЭСЭН
bolod.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 03, 2012 1:14:31 pm )
MAH-iin har buunii nohoi yu bichtsiin bee, kino zohiol uu ene chin, uuriihuu aharhan bodloor heterhii unguts dugnej bichjee,
-
Anonymous (April 03, 2012 1:21:54 pm )
Баттулгыг нэг их чавганц мавганц гээд байх хэрэггүй л болов уу. Тэр чинь ЭР ХҮН шүү. Алтанхуягийн талаар тантай 100 хувь санал нийлж байна.
-
Anonymous (April 03, 2012 1:47:32 pm )
ЭСЭН МИНЬ ХЭДИЙГ АВАХ ВЭ.
-
Anonymous (April 03, 2012 1:59:38 pm )
БАТТУЛГА ЛУЙВАРЧАДИЙН ЛУЙВАРИЙГ АНХ УДАА БАРИМТААР ИЛ ГАРГАН ТАВЛАА
ОДОО ЛУЙВАРЧАД ҮҮРЭЭН ЭВДҮҮЛСЭН ЖОРГООЛЖ ЖИГ БУЖАГНАЖ БАЙДАГ АРГААН ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН ЭНЭ ҮЕД ЛУЙВАРЧАДИЙН ХАМСААТАН НАР МОН АРДЧАЛСАН НАМАД ОЛНООР БИ ТЭД
БАС АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЛЭНЭ БАТУЛАГИЙГ ТОЙРООД ЦӨӨН ХЭДЭН ШУДРАГ ХЭСЭГ НЬ ҮЛДЭХ БОЛУУ ЭХНЭЭСЭН ХАРАГДААЖ БАЙНА ГҮНДАЛАЙ ЛАВ БАТТУЛАГИЙГ ДЭМЖСЭН ОДОО
БАТҮҮЛ БААТАР ХЭН ВЭ ГЭДГЭЭН ХАРУУЛАХ БОЛУУ МӨН ТЭМҮҮЖЭН ГЭЖ ШУДРАГ ЗАЛУУ БАЙНА
НЭЛЭЭД ОЛОН ШУДРАГ ХҮН ЭНЭ НАМАД БИ АРД ТҮМЭН ХЭН НЬ
ЛУЙВАРЧАН ХЭН НЬ ШУДРАГ ВЭ ГЭДЭГИЙГ ХАРАХ ЦАГ ИРЛЭЭ -
Anonymous (April 03, 2012 2:07:23 pm )
za unendee muu ch bsn ardchilsan nam n arai deer yum bn daa
-
Anonymous (April 03, 2012 2:21:26 pm )
mafiin tolgoilogch heden tugrug ugch bichyyldeg um bol? 17 chingeleg spirt oruulj irj mongo;in ard tymniig horduulchaad odoo neg ih hair zarlaad hereggyi shyy. Chamaig hen be gedgiig chin ard tymen medne shyy.
-
Anonymous (April 03, 2012 2:35:59 pm )
Хөөе малаа 17 чингэлэг спирт хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх уул уурхайн ашигт малтмалын лицензүүдийн хажууд юу вэ.
-
Anonymous (April 03, 2012 2:43:07 pm )
mongold bas mafii bgaa yu vnen baihaa. aimaar yumaa ter hvn hen be?
-
Anonymous (April 03, 2012 5:34:02 pm )
ÁÀÒ ÒÓËÃÀ ÃÈØ¯¯Í ÁÎË ÀÐË Ò¯ÌÝÍÈÈ ÝÐÕ ÀØÈÃÈÈÍ ÒªËªª ÝÐÑËÝÍ ÁÎÑÑÎÍ ÁÀÀÒÀÐ Ýä ÍÀÐ _ÃÀÍÖÀÀÕäÓÓËÑÀÍ ÃÀÍÖÀÀÐäÓÓËÀÀÃ¯È ÕÀÌÀÀÃ¯È ÖÀÀÍÀ ×ÈÍü ÌÎÀÕ ÃÈØ¯¯ä ÌÎÐÈÍäÎÎ ÌÎÐäÎÆ ÒÓÃÀÀ ªÐÃªÆ äÓÓËÃÀÀ ªÌѪªä Õ¯ËÝÝÆ ÁÀÈÍÀ ÒÝÃÝÕÝä ÌÝÍÃÝÒ ÀËÓÓÐ×ÈÍ ÀâÈËÃÀ×ÈÍ ÍßÌ äÎÐÆÈÈà ÕΨРäÎËÃÎÐÌÀÀ 4 ÕÓÐÀÍäÀÀÃÀÀÑ ªªÐ Õ¯Í ÀËÃÀ
-
Anonymous (April 04, 2012 9:46:32 am )
Ter spirtiig ni tsagdaa huraaj avaad Nymdorj Altand ogood ta teriig uugaad tasraa biz de kk mungiig ni harin Nymka Altan 2 avch eh ornoo hugjuuleh ym gsn kk
-
Anonymous (April 04, 2012 9:50:04 am )
ÝÍÝ ÁÓÓÄÓÓËÑÀÍ ×ÎÍÎ ÞÓÌ ÓÓ
-
Anonymous (April 04, 2012 9:51:58 am )
Za ter 17 spirt chin ali hezee huraalgasan Nymdorg eniig l ih yrih ym huurhii.ter ued bugd l oruuldag baisan biz de .ter 17 chin bugd ch Jenko-nh baigaagui ymaa olon hun niilsen ed.ylaa uureh hun ni busdiinhaa yliig uureed hezeenii suugaad garsan asuudal b.a Tsoohon Mgl-d bie bieniihee yasniig harin ch sain medne shuu.
-
Anonymous (April 04, 2012 12:43:54 pm )
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
-
Anonymous (April 04, 2012 12:48:16 pm )
Монголчууд: Хөөе Эсэн гэдэг хүн уг нь юм бичих гэж бодсон бололтой. Баттулга өнөөдөр ард олны дунд нэртэй болсон хүн. Түүнийг муулаад нэг их хэрэггүй болов уу. Учир нь тэр та нарын хажууд жинхэнэ эр хүн. Чи юугаараа гийгүүлсэн бэ, Баттулга юугаараа гийгүүлсэн бэ гэдэг дээр тунгаах хэрэгтэй. Алтанхуягийн хувьд бол үнэн байхаа. Чиний хэлнийг би бас зөвшөөрч болох л юм. Гэвч Ардчилсан нам муу ч одоогоор үүнээс өөр монголчуудын аврал болох хүчин алга даа.
-
Anonymous (April 04, 2012 1:14:00 pm )
SETGUULCH NEG TALIIG BARIJ ARD TUMNII TOLGOIG UGAAHGUI SHUU. BODIT MEDEELLIG UG DUU
-
Anonymous (April 04, 2012 1:46:01 pm )
bayr tsogt saihanbileg 2 bol yah araggui MCS iin tejeeber nohoinuud battulgaa chi zob um yrij bgaa bolhoor aih hereggui APU Bathuu bol mori unsan tolgoigui hun l gesen ug nuhii gutaliin ul doloogood l ybj bsan um gene lee
-
Anonymous (April 04, 2012 2:57:04 pm )
UUR OLIGTOI BICHIH YUM OLDOOGUI YUM BAIH DAA
-
Anonymous (April 04, 2012 3:21:31 pm )
Ene chin odoo yuiin? MAN-iin site yumuu haashaa yum. Nohoi doloo. Naad bichsen niitlelee bogsondoo chiheed dald orj uz
-
Anonymous (April 04, 2012 3:46:23 pm )
энэ Баттулга чавганц хэрүүлээ болиочээ
-
Anonymous (April 04, 2012 3:48:34 pm )
өчигдөр Нямдорж Баттулгыг гоё хэлсэн шүү
-
Anonymous (April 04, 2012 3:49:12 pm )
хэ хэ хэ
-
Anonymous (April 04, 2012 3:50:02 pm )
өчигдөр Нямдорж Баттулгыг гоё хэлсэн шүү хэ хэ хэ
-
Anonymous (April 17, 2012 2:40:10 am )
Thkining like that is really amazing
23 Comments