УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр орой NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв. Тэрбээр “20-иод жил идэж уусан хүмүүсийн авлигыг илчлэх зүйлийг дэлгэхээр Ц.Нямдорж асуудлыг өөр тийш нь хандуулж, анхаарлыг өөр дээрээ татах гэж жүжиг зохиож байна.
Энэ хүн хилмэгдүүлэлт эхэллээ, цаашид их зүйл өрнөх нь гэж сүржин мэдэгдэл хийж байгаа.
Олон хүн дээлээ нөмрөх гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь яаж хамгаалах вэ гээд сандарч байхгүй юу даа.
Би Ц.Нямдоржтой хэрүүл хийгээд байгаа юм биш ээ. Аалзны тор шиг хэрсэн авлигын сүлжээг илчлэхийг зорьж байгааг олон түмэн ойлгож байгаа гэдэгт найдаж байгаа.
Ер нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бид хоёрын хийсэн ажлыг харьцуулах бол газар, тэнгэр шиг ялгаатай даа. Би сайд байх хугацаандаа Сайншандаас Алтанбулаг хүртэл хурдны зам тавих, Сайн шандад аж үйлдвэрийн парк байгуулах зураг төслийг чадварлаг залуусаар боловсруулж ТЭЗҮ-ийг хийлгэсэн. Мөн төрөөс баримтлах төмөр замын бодлоготой болгох, орон сууцжуулах хөтөлбөр батлуулах, аймгуудыг авто замаар холбох зэрэг бодлогын баримт бичгийг батлуулж гаргууллаа. Энэ удаагийн УИХ үнэхээр сайн ажиллаж бодлогыг тодорхойлж өгсөн ч гүйцэтгэх засаглал юу хийсэнгүй ээ. Би хувиасаа 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж, улс орны бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Төмөр зам барих ажлыг эхлүүлэхийн тулд хувиасаа хүртэл мөнгө гаргаж компаниудыг ажиллуулж байсан ч мөнгийг шийдэж өгөөгүй. Гэхдээ би энэ мөнгийг эргүүлж авахгүй ээ. Харин Ц.Нямдорж энэ хугацаанд хэд хэдэн шорон л барьсан байх шүү. Монгол орныг шоронжуулж байж хөгжүүлэх юм байлгүй. Тэр хэмжээгээрээ орон сууцжуулах гээд сууж байгаа хүн дээ” гэв.
Сэтгүүлч түүнээс “Таныг гадуур экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай нийлж байна гэх юм, үнэн үү “гэж асуув. Түүнд нь Х.Баттулга “Би Н.Энхбаярыг олон удаа шүүмжилж байсан даа. Одоогийн хүмүүс бол бүгд л Н.Энхбаярын тэжээсэн гөлөгнүүд. Ямар хүн тэжээснээ одоо л мэдэрч байгаа байх. Алдаагаа ухаарч байвал сайн л биз дээ. Дэд сайдын албан тушаалыг 500 сая төгрөгөөр худалдсан гэдэг шүү дээ. МоАХ ямар нэгэн байгууллагаас дэмжлэг авдаг юм биш. Харин ч монголчуудын түшиц байгууллага шүү”гэж онцолж байв.
Сэтгүүлч “Та намаа ч дандаа шүүмжилдэг, намын дарга болох хүсэлтэй юмуу” гэж лавлахад “Би намаа байнга шүүмжилдэг, Гэхдээ намын дарга болохгүй гэж мөн ч их ярьсан даа” гэсэн юм.
Ц.Баяр times
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 03, 2012 2:07:56 pm )
ЭЗНЭЭ БАРИЖ ИДДЭГ ГӨЛӨГНҮҮД ТЭЖЭЭСЭН ЭЗНЭЭ ӨНӨӨДӨР БАРИЖ ИДХЭЭР
УЯАГААН ТАТАН ТЭМҮҮЛЭЖ БАЙГАА ГӨЛӨГНҮҮД ҮҮНИЙГ УХААРСАН ЭЗЭН НЬ
ӨНӨӨДӨР АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ НОХОДИЙНХОО ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА -
Anonymous (April 04, 2012 11:01:22 am )
shaal hudlaa toglolt uzuulj bhad daa. Mongolchuudaa.
-
Anonymous (April 05, 2012 1:43:18 am )
uneheer unen shu de.nyamdorj ehnbayar 2 oor bid odoo yah yum be
3 Comments