Ч.Улаан гишүүний нэг супер онигоо бий. Сайд байхдаа мань эр цаг агаарын мэдээг хамгийн их үздэг байсан гэнэ. Хэрвээ нутгийн зүүн хэсгээр бороошно гэвэл маргааш нь Сүхбаатар луу жирийнэ. Улаан сайдыг нутагтаа ирэхэд бороо хур асгараад, хөгшчүүл “Сайд маань хуртайгаа ирлээ” гээд л билэгшээдэг байсан гэдэг. Ямар сайндаа Улаан сайдыг ирвэл бороо ордог гэсэн яриа гарахав. Харин энэ цаг үед Монголын эдийн засгийн “савдаг” нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Ганбаатар болоод байна. Хамтарсан засаг тарах үед гэнэт “дэлбэрсэн” бензиний үнийн өсөлтийг Д.Ганбаатар тэмцсээр байгаад 200 төгрөгөөр буулгачихсан юм гэнэ. Одоо дахин тэмцэл хийж долларын ханшийг унагах ухааны юм ярьж байна. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа валютын ханш, бензиний үнэ дээшилнэ, доошилно. Харин бензиний үнийн огцом өсөлтийг буулгахад Засгийн газар чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Д.Ганбаатарын жагссанаар бензиний үнэ багасдаг байсан бол өдийд нэг литр бензин хоёр зуун төгрөг болсон байгаа. Монгол улсын хөгжлийн банкинд 560 сая доллар орж ирлээ. Ийм их валютыг зах зээлд нийлүүлж байгаа учраас ноён доллар хүссэн хүсээгүй суларна. Үүнийг нь угтуулж Д.Ганбаатар жагсах юм биз дээ. Улаан сайдын бороо, Д.Ганбаатарын жагсаал хоёр чинь нэг тэрэгний хоёр дугуй юм биш үү? Угтаа бол Д.Ганбаатар чинь эдийн засгийн наад захын мэдлэггүй юм бус уу? Р.Зоригт Үндэсний мэдээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 02, 2012 4:21:39 pm )
Ganbaataraa chi uhej dald oroh boloogui u? CHinii teneg avigaas chin bolood zuv zugeer bsan mungiin hansh unaad unuudur bid ymar uneer mahaa avch idej bgaag chin medej bna uu? Hugiin amisgaa
-
Anonymous (April 04, 2012 10:14:18 pm )
shudarga hund bitgii ataarh tenegee

2 Comments