Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор ордог “МАК”-ийн эзэн Б.Нямтайшир бусдыгаа бодвол тансаглалд дургүй нэгэн ажээ. Саяхан тэрээр нэгэн ресторанд хооллоод гарахдаа хоолныхоо үлдэгдлийг пакетанд хийлгэж аваад гарсан гэнэ. Үүнийг харсан уг рестораны ажилчид “Ноён Б.Нямтайшир ч үнэхээр “хорголоо тоолсон баян” юм аа” хэмээн мэл гайхаж, цэл хөхөрсөн ажээ. Нэрэлхүү дээрээ баярхууг ч хэлэх үү, зарим нэг бэлтэй эрхмүүд хоолныхоо үлдэгдлийг пакеталж гарвал насны “онигоо” болно гэж хоорондоо хөөрөлддөг . Тавагтайгаа хуу хамдаг энэ ёс нь хоолны соёлоор хэдэн мянган жилийн түүхтэй “хөгшин” Европт хамгийн бүдүүлэгт тооцогддог юм байна. Юутай ч ноён Б.Нямтайшир барууны соёлыг үлгэрлэв үү, багахан хоолондоо сэтгэл нь хорогдсон уу, юу ч үлдээлгүй хамаад гарсан нь өөрийнхөө хэрэглээнд нарийн гэдгийг нь улам батлаад өгчээ. Сонирхуулахад, Эрхэм ноён Б.Нямтайшир аюулгүй байдлыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд хотын төв дэх “МАК”-ийнхаа байрыг тусгай барилгачдаар бариулж, ханын зузааныг нь л гэхэд 1 метр орчим бат бөх хийсэн гэсэн шүү.
Бэлтгэсэн: Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 02, 2012 4:50:08 pm )
zov zov bid ug n yduushdee undaa hudlaa bayrhdag ym.
-
Anonymous (May 14, 2013 3:59:09 pm )
Магнай ура
2 Comments