Тээр жил Гүндалай гишүүнтэй идсэн уусан, зассан, янзалснаа илчилцгээгээд л байсан. Тэгсгээд таг болсон.
Өнгөрдөг намар журмын нөхөр Энхбаяртайгаа мөн л шөргөөцөлдөөд авсан. Бас л идэж ууж, авилгал авцгаасан юм байх. Хэвлэл мэдээллээр нэг шуугиан. Хууль хяналт, АТГ энэ тэр нь тэгэхэд хаагуур юу ч хийж явсан юм. Шалгуулна, барьна, хорьно гээд л байсан. Тохиролцсон юм байлгүй, мөн л таг. Уг нь өөрөө хууль бус үйлдэлтэй тэмцэх (тэмцдэг!?) хүн нь юм шүү дээ.
Харин одоо Баттулга гишүүний шүүмжлэлийн хариуд улсыг мэхэллээ, хамаг нууцыг нь мэднэ, тухайн үед нь асууж байсан, сануулж байсан ч гэх шиг. Дахиад л бөөн сенсаац. “Энэ тухай ер нь мэдэх хүн байхгүй дээ. Засгийн газар ч мэдээгүй” гэнэ. Ганцаархнаа мэдчихээд л хэргийн үзүүрээс барьж авчихаад л имрээд л зүгээр суугаад байсан юм аа даа.
Энхбаяр нь идсэн үү, Гүндалай нь авсан уу, Баттулга нь мэхэлсэн үү гэдэгтээ биш хамаг хэргийн гол нь эрхэм түшээ Нямдорж гуай үнэн ч байж магадгүй, бас худал ч байж магадгүй ихээхэн мэдээлэл хадгалж (!) суудаг юм байна. Тэгээд хэн нэгэн эрхэм өөр лүү нь эсвэл хамсаатнууд руу нь асвал нөгөө нууцалдаг мэдээллүүдээсээ ил гаргаж хариу барьдаг юм байна. Тэгээд но-гоор нь буулгаж авдаг ч юм уу эсвэл тохиролцоонд хүрдэг юм бол алив хууль бус үйлдлийг нь хүчингүйд тооцож “өршөөл үзүүлдэг ” юм байна гэсэн ойлголт төрж байна.
Урд нь мэдээд байсан мэдээллүүдээ яагаад ч тухайн үед нь ил хэлцэж, муусайн этгээдүүдийг АТГ-т нь өгчихдөггүй байсан юм. “Баримт нь бий шүү!” гэчихээд хэлэхгүй тавлаад байдаг нь цаанаа ийм учир жанцантай байж л гэхээс. Тэгээд юм л бол өнгөрсөн хойно нь “Би кэлсэн ш д ” гэж даажигнана. Мэдсээр байж хууль бус үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөөд дараа нь өөрийнх нь эсрэг хандсан этгээдийн урьд нь үйлдсэн гэмт хэргийг нь гэнэт илчилж нээнтэглэнэ. Яав, ийв гэмээр бүр цочтол нь, гэнэт шүү.
Өөрийнх нь сүүлийн үед сонингуудад өгсөн ярилцлагаас иш татъя. “Олон удаа би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныханд сануулж байсан, олон удаа танайх хууль зөрчиж байна шүү, боловсруулалт чинь шаардлага хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгий болох гэж байна, энийгээ та нар болиорой, бид мөнх биш, төр, хууль хоёр мөнх. Хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та бүхнийг дагаад шоронд орж чадахгүй, шударга ажилла гэдэг ганцхан зарчим ярьж байсан. Хэлээд байхад л ийм юм хийсэн ” гэжээ.
Ээ гэгээн минь ээ, бид аль нийгэмд амьдраад байна аа? “Олон удаа танайх хууль зөрчиж байна шүү…” гэнэ үү?!
Хэзээ ер нь Та хууль сахиулах хүн бэ? Асуултыг буруу тавьчихлаа, уучлаарай.
Хэнд нь ер нь Та хууль үйлчлүүлэх юм бэ?
Монголын хавтгайд олдохгүй хамгийн шударга түшээ гээд л байсан. Авилгалд авсан хаус энэ тэрийх нь тухай нэгэнт мэдэхгүй юм болохоор дуугүй байя. Ямар ч байсан, гэмт үйлдлийн хажуугаар мэдээ ч үгүй юм шиг л өнгөрдөг юм байна.
Тэр жил 76 гишүүний хэлцэж тогтсон хуулийн төслийг орондоо ганцаараа засаад л хэвтэж байсан. УИХ-аараа гаргасан хууль, тогтоолыг хэн нэг нь дур мэдэн засаж өөрчилж болдоггүй ардчилсан парламентат засаглалтай оронд байгаагаа энэ нөхөр мэдэж байна уу, үгүй юу? Ганцаараа л засчих байсан юм бол бусад 75 дуракуудынх нь хэрэг байгаа ч юм уу даа. Увс нутагт байтугай улс даяар ч эрээд олдохгүй хамгийн сайн хуульч л гээд байсан, хуулийг гууль болгодог л юм байна.
Энэ эрхэм ер нь юу л хийх гээд байна даа?
М.Чинбат
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 02, 2012 12:28:36 pm )
kkk neeree ene nuhur yr n boliosoodoo yg ingej heleel suuj bdg hundee shuuh zasaglal terguulj bj shudarga bus yum harsaar bj duugui unguruud yvaad bdg geheer ene hun shudarga hun munuu??? hen negnii huuli bus yumiig medcheed chimeegui bj bgd butsaad uur deer n irheer gargaj irdeg iim hun yr n bgd ch yah yum ene huniig buur sain shalgah heregtei bolj uguul shuud buren erhees n tutgelzuulj buh talaar n shalgah heregtei yr n tiim l shudarga ymar ch no-gui yum bol uuruu buren erheesee tudgelzej uuriiguu shalguulaldaa ene ard tumen chin teguul l unemshine shuudee ene nukur daan ch chadkiul dee tegne gehees shees n goojij suugaa blgui ha ha ha
-
Anonymous (April 02, 2012 12:47:05 pm )
nyamka tureesiin bairnaasaa garchihaa ho.chi 2 udaa ulsaas bair avsan geed yarij baisan shtee
-
Anonymous (April 02, 2012 12:54:34 pm )
shi naad zzavaan yumaa bolichiheech /uvsaar helev/
-
Anonymous (April 02, 2012 1:14:35 pm )
Нямдоржоо чи хахууль авсан байна ш дээ гэхээр нөгөөх нь өөдөөс нь чи тэгүүл нууц гэрээ байгуулсан биз дээ гэхийн . Ичдэг . айдаг юм юу ч алга
-
Anonymous (April 02, 2012 1:35:21 pm )
ЗӨВ БИЧСЭН БАЙНА
-
Anonymous (April 02, 2012 2:07:01 pm )
Муу уяаны нохой.
-
Anonymous (April 02, 2012 2:20:01 pm )
Nyamdorj said uhaantai hun heleh ug ch oldohgui yum ene NOVSHID IIM NOVSHOOR HUULI ZUIN SAIDAAR TAVIH GEJ MONGOLCHUUDAA!!!!UURIIGUU YU GEED BODCHIHSON MAHAN TOLGOI VE!!! MONGOLIIN ARD TUMNIIG YU GEJ DOROMJLOOD BA AAAAAAAA CHamaas uur huulich baihgui yum uuu!!! ichihee bn novsh zailaaraa chiiiiiiiii
-
Anonymous (April 02, 2012 2:45:18 pm )
ENE HULGAICHIIG MUU UVSCHUUD NI YAGAAD SONGOOD BDG YUM BE?BUR DURGUI HURCHIHLEE,ALI HEDIIN ARCHIH YOSTOI PUZDAG
-
Anonymous (April 02, 2012 3:21:18 pm )
uvs hun hun bish
-
Anonymous (April 02, 2012 3:34:57 pm )
манай монголчуудын заяа нь хаяагүй л байлтай. Ийм хүнээр ингэж тоглуулаад сууж байх ч гэж дээ.Харахаас хүйтэн. Цагдаагийн дарга нарыг цээжээрээ хамгаалаад л. Сайндаа бишээ өөрийнх нь НО илрэх гээд байгаа ш дээ яагаав нөгөө хөлсний байр энэ тэр гээд хэхэ
-
Anonymous (April 02, 2012 4:06:46 pm )
zaa nymdorj chin sain hun sdee huuli zasaagui hahuuli avaagui shuuhiig doromjloogui bas bair holsloogui bas ih yduu sh dee huuhen shaadaggui hun helmegduuldeggui hudlaa shaadaggui gd l!
-
Anonymous (April 02, 2012 5:08:53 pm )
êîììóíèñò õ¿íèè íàòóð õ¿í áèø çîìáè âàìïåð öíÿì äîðæ èèì õ¿íýýð õóóëü ñàõèóëæ õýðýãæ¿¿ëýõ÷ ãýæäýý äààí ÷ õººðõèè óâñèèí ñîíãîã÷èä ìîíãîë òºðä èèì ãàè áèòãèè äàõèí àâ÷èðààðàè
-
Anonymous (April 02, 2012 5:20:18 pm )
ҮХЭЭЭЭЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ХҮҮРЭЭЭЭЭЭ, ХҮН АРДАД, ЗАЛУУЧУУДАД АМЬД ЯВАХ БОЛОМЖ ОЛГООЧ БУЗАР ХӨГШИН ДӨРВӨД ӨӨӨӨӨӨӨ
-
Anonymous (April 02, 2012 5:54:40 pm )
MCS-ees avsan house dor hayj 1 say am dollariin unetei bair bgaa iim unetei bairiig yaaj 300myangan tugruguur tureesleh um bee yamrch mal hun itgehed hetsuu um helhiin ATG ch dee ajlaa hiihgui yu hgeed bgaan bee ene huniig esvel shalgahaas aigaad bgamuu
-
Anonymous (April 02, 2012 8:05:46 pm )
хужаагын тагнуул,,
-
Anonymous (April 02, 2012 8:08:52 pm )
монголын хуулийг орондоо зохиодог мэнгэтэй ярвайсан чавганц ,
-
Anonymous (April 02, 2012 8:35:44 pm )
Энэ одоо ухэж далд ороосой Бух зуйлийн хутгуур тэр зурагтаа ярьж байгаагий нь дурдээ итгэчихсэн хэнийг рекетлээд загнаад байгаа юм болдоо ШУУХийг л дарамтлаад байгаа санаа нь
-
Anonymous (April 02, 2012 8:42:41 pm )
hooy ta nariig nymdorj buudna shuu chimeegui bai!
-
Anonymous (April 02, 2012 9:38:27 pm )
EN NEG SHALIG ZABAN YUMIG ABCH HAYHIISAAN
-
Anonymous (April 03, 2012 1:45:29 am )
ene hun uls turd 30 jil yu ch hiigeegyi huniig odoo yu hiine gej ahij ard tumen mine ter dundaa uvs aimagiin irged mine songokh bilee uvs aimagiin irged songogchid ta bukhen bodokh tun ! ene hunii uls turd yawuulj bui uviagyi dosh dovnii bodlogo halh durvuduur n mongoliin ard tumniig taltsuulj baigaag haragtun ene hunii ulst turiin bulchimgyi uildlees noyod tur samuurch baigaag mongoliin tur haragtan ertenees edugee hurtel hiatadiin tagnuul gej helegdej yawsan ene etegeed ertenees edugee hurtel hiatudiin bodlogo mongolchuudiig taltsuulj bdagtai ta bukhen jishih tun uviagyi uls turch unhaigyi irged gej mongolchuudaa bidnii melmii sohor bna bodloo sohorhoos ulnu ukhaalag baikhtun
-
Anonymous (April 03, 2012 8:34:59 am )
battulga saidiin yariltslagiig ntv eer uchigdur ger byleeree zyrhee daran sonsloo yenheer ih demjij baina yutai ch battulga zuraach tamirchin geed huvi hynii yos zyi shaardsan salbariin byteegdehyyn,biznesmenyyd ehleed hul deeree zogsoh gej jijig sajig byh naimaag hiij ashig honjoo harj baidag daraa ni ih mungu olood ireheeree niigmiin byteegchid boldog tom tom barilga yildver zam hargui geed ayandaa byteen bosgoltond ordog byteesniihee daraa tedgeer yl hudluh ih hurunguu gadniibolon dotoodiin daisanaas hamgaalahiin tuld hyssen hyseegyi eh orniihoo tuluu zytgedeg, gadnii orond buus baihaar eh orondoo boss baihiig hen ch bodno, tegeheer ene uhaalag biznesmenyyd turd garahad buruudah yumgyi ee,battulgiig hamgaalaltand avah heregtei , yum duugarsan zuv hyniig nuhdag shyy,
-
Anonymous (April 03, 2012 8:35:50 am )
Yag Minii bodoj baisniig bichij. Hergiig nuun daragduulsan gej zuil angi bdag biz de!
-
Anonymous (April 03, 2012 8:38:33 am )
bid bas avsrtia german orosod surguuli tugssun nileen heden naizuud baina bid taniig demjij baigaa shyy battulgaa,harin en nyamdorjiig unagaach, enhbayar gyndalai temyyjin battulga ta hed ehleed ene hyniig unagaa ard tymen demjine, daraa ni tus tusiinhaa zorilgod uud yavtsgaa , holbootonuud shig zuvhun ene muu huvalziig avj hayahad negdeech
-
Anonymous (April 03, 2012 8:41:35 am )
battulgiig enhbayartai dalduur sem huivaldaad naymdorjiin esreg baina gehiin byyr hamt efirt suuj baigaad ard tymendee il tsagaan zarlaj baigaad naad muu mengetee unagaach , tegeed ene muu hedhen hyn amtai uls oronoo uud ni tataj deedsyyd hoorndoo evtei baij chingisiin mongoliig dahin neg badraagaach, haadiin syns ta nariig tetgeh bolno
-
Anonymous (April 04, 2012 8:56:10 am )
Энэ Нямдорж эрүүл бус хүн юмаа Хууль засаж хууль зөрчсөнийг нь шүүх тогтоогоод байхад ойлгохгүй байна ш дээ Бас шүүхийг хууль зөрчиж байна гээд шүүхийн дотоод хэрэгт ороод байх юм Ийм хүн ХЗДХ сайд байж яагаад ч болохгүй ээ
25 Comments