Сүүлийн үед Х.Баттулга гишүүн Засгийн газрын тэргүүнийг гурван сайдынх нь хамт АТГ, прокурорт өгч олны яриаг хачирлаж байна. Саяхан л нэг танхимд ажиллаж, бие биеэ сайхан үгсээр магтаж, Н.Энхбаярын тодорхойлсноор “манан” болж явсан хүмүүс засгаас тусгаарлагдсаныхаа дараа юу хийж, ямар нууц ажил амжуулснаа хэвлэлээр зарлаж эхлэв. Х.Баттулга гишүүн Засгийн газрын гишүүдийн талаар АТГ-т тодорхой мэдээлэл өгч, өөрөөр тайлбар хийсэн. Мэдээж түүний өгсөн мэдээллийн дагуу АТГ-аас энэ долоо хоногт Засгийн газрын гишүүдийг дуудна гэсэн яриа гараад байна.
Х.Баттулга гишүүн удаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж хамтран ажиллаж байсан гишүүдээ буруутгах болов. Үүнийх нь хариу болгож Засгийн газар түүнийг нууц гэрээ хийсэн гэж тайлбар хийсэн юм. Засгийн газар ч, Х.Баттулга ч адил мэдэгдэл гаргасан гээд үйл явдлын өрнөлөөр дүүрэн болов. Энэхүү үйл явдлын өрнөл сонгуулийн дараа тайлагдах биз. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан, хашиж байгаа хүмүүс сонгуулиас болж улсынхаа нууцыг задлах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Учир нь Х.Баттулга гишүүнийг Засгийн газартаа мэдэгдэлгүй, нууцаар төмөр замын талаар гэрээ байгуулсан гэж албаны хүмүүс, удирдаж явсан яамных нь нөхөд мэдээлсэн. Тэр ч бүү хэл Төмөр замын газрын орлогч дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Пүрэвбаатар Х.Баттулга сайдыг буруутгасан захидлыг хэвлэлээр гаргаж эхэллээ. Тэрбээр Х.Баттулгыг сайд байхдаа “Түүнчлэн төмөр замын хөтөлбөр боловсруулах тусгай багийг Х.Баттулга гишүүн Ганбат гэдэг хүнээр ахлуулан байгуулж төмөр зам байгуулах төсөлтэй холбоотой бүхий л асуудлыг уг тусгай баг дээр л ярилцдаг байснаар улс орны хэмжээний бүтээн байгуулалтын энэ том ажлын талаар төр, засгийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг бүхий Төмөр замын газар буюу мэргэжлийн хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо цаашилбал Монгол төмөр зам, Улаанбаатар төмөр зам гээд мэргэжлийн байгууллагуудийг огтоос татаж хамруулан оролцуулаагүй төрийн төсөл юмуу хувийн төсөл юмуу гэдэг нь ойлгогдохооргүй “нууц” гэрээ, төсөл болон явж иржсэн” тухай зоригтой бичсэн. Энэ захидлаас харвал төмөр замын төсөлд төрийн байгууллагын ажилтнуудыг огт оролцуулдаггүй байж. Тиймээс уг төсөл нь хувийн юм уу, улсынх юм уу гэдэг нь ч тодорхойгүй нууц байдалд хийж байсан нь хардлага, эргэлзээ төрүүлж байгаа юм.
Х.Баттулгын санаачилгаар өрнөж буй энэ үйл явдалд өөр нэгэн эрхмийн нэр дурдагдаад байгаа ч хүмүүс онцолж сонирхохгүй байна. Энэ хүн бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл. Х.Баттулгын мэдэгдэж байгаагаар бол БНСУ-тай гэрээ байгуулах чиглэлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өгчээ. Хэрэв БНСУ-тай байгуулсан энэ гэрээ хууль зөрчсөн, нууц гэрээ нь үнэн бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн заавраар хийгдсэн болох гээд байна. Тэгэхээр хууль зөрчсөн нууц гэрээний “хам хэрэгтэн” нь Д.Дэмбэрэл дарга болох нь. Өөрөөр хэлбэл “би ийм гэрээг ганцаараа дур мэдэж хийгээгүй УИХ-ын даргын чиглэлийн дагуу хийсэн” гэж Х.Баттулга яриад байна. Ийм санааг Х.Баттулга удаа дараа тайлбартаа онцлов. Тиймээс түүний хэвлэлд өгсөн ярианаас нь иш татъя. “УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Г.Занданшатар, Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар төлөвлөгөөг нь батлаад “Солонгостой төмөр замын салбарыг бүх хэлбэрээр хөгжүүлж, хамтран ажиллана. 2010 оноос эхэлнэ, хариуцах байгууллага ЗТБХБЯ” гээд их хурлын дарга үүрэг өгсөн байгаа юм. Ийм зарчмаар явдаг. Түүнээс Ц.Нямдоржийн яриад байгаа шиг зүйлд огт байхгүй”. Энэ бол Х.Баттулга гишүүний хийгээд байгаа албан ёсны тайлбар. Удаа дараа яригдсан ийм асуудалд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болоод түүний зөвлөхүүд, ажлын албаныхан огт хариу өгөхгүй байгаа нь анхаарал татаж эхэллээ. Тиймээс Д.Дэмбэрэл даргын оролцоо байгаа гэсэн хардлагыг төрүүлэх боллоо. Үүнээс өөр нэгэн хардлага байна. Нууц гэрээ байгуулж, Монголын талыг төлөөлсөн “Монголын төмөр зам” ХК нь төрийн өмчит компани. Төрийн өмчийн компани гэрээ байгуулж байхад тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар мэдэж байсан уу? Мэдэж байсан бол яагаад дуугараагүй вэ?, Д.Сугар одоо хаана явна вэ? гэдэг ч анхаарал татаж эхэллээ. Эдгээр эрхэмүүдээс ард түмэн хариу нэхэж байна.
24tsag
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 02, 2012 12:36:10 pm )
ene nyamdorj nuuts geree hiiseniig medej bsan bol yagaad urid ni gargaj taviagui yum bee oorluu ni l dairahaar gargaj tavina gedeg ni ooroo sonin l yum
-
Anonymous (April 02, 2012 12:45:15 pm )
Á¯¯ ÌÝÄ ÕÝÐÕÝÕÈÉà ÖÀà ÕÓÃÀÖÀÀË ÕÀÐÓÓËÍÀ
-
Anonymous (April 02, 2012 1:17:52 pm )
БАТТУЛГА ЯМАР ХУВИЙНХАА КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛУУЛСАН БИШ. МОНГОЛЫН 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧТЭЙ КОМПАНИ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН. ХЭРВЭЭ ХУВЬДАА БАЙГУУЛСАН БОЛ ИНГЭХ НЬ ЗӨВСӨН. УЛСДАА БАЙГУУЛСАН ЮМ ЧИНЬ БАТТУЛГЫН ЗӨВ ӨӨ. НЯМДОРЖ МЭТ НЬ ХУВЬДАА БАЙГУУЛДАГ ГЭРЭЭГ БАТТУЛГА ТӨРД БАЙГУУЛСНААРАА БУРУУДАХ УЧИРГҮЙ.
-
Anonymous (April 02, 2012 1:57:15 pm )
TER GEREE GEED NGA YUMIIG NI 100% TURIIN KOMPANI HIISEN BN SHTE.TEGEHEER TUR UURUU BURUUTAI BLOOD BGAN BISHUU,TER DOTROO NAYMDORJ GEH DERRICK.
-
Anonymous (April 02, 2012 3:30:24 pm )
БАТТУЛГАА ЧИНИЙ ХИЙСЭН АЛХАМ БҮР ЗӨВ ЗӨВ ЗӨВ
-
Anonymous (April 02, 2012 4:02:20 pm )
buruu buruu
-
Anonymous (April 02, 2012 4:29:13 pm )
battulga g burtgah yamar ch shaltag shaltgaan alga vnen hezeed yaldag shvvdee battulgaa tand bayarlaa tanig olon tvmen demjnee
-
Anonymous (April 03, 2012 4:55:09 am )
Battulgiin zob demjij baina .Ardchilal MONGOLD mandtugai
-
Anonymous (April 03, 2012 8:52:00 am )
battulgaa tanii ard mongoliin ard tymen bii shyy biee sain hamgaaluul
-
Anonymous (April 03, 2012 8:54:05 am )
enebish zenee dashbalbar zorig geed ynen tselmeg ygtei aalznii toornd orohoorgyi hymyysiig ugaasaa neg hyleen avalt hiigeed l viskigeer horduulj alj baisan bygd neg yhleer yhsen, uugaad shuud yhdeggyi hor gej baidag , bie ni uvduud muudaad baigfaa yum shigeer horduuldag , tegeheer battulgaa end tend hynii ugsun tsaig ch byy uugaarai
10 Comments