antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 19 comments

НХХ-ийн Дэд сайд Н.Номтойбаяр Дэлхийн банкныхны элэг доог болжээ

нийтлэсэн Admin

МАН-ынхан нийгмийн дундаж давхаргыг олонхи болгоно, манайх зүүний нам гэх мэтээр өөрсдийгөө сурталчилдаг. Хэрэв ийм бодлоготой нь үнэн бол МАН-ын хувьд хамгийн чухал яам нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам байх ёстой. Гэвч энэ яамыг үл тоож байгаагаас харвал МАН-ын нийгмийн дундаж давхаргыг олонх болгоно гэх мэт үлгэр нь худлаа байх нь. Учир нь МАН-ынхан нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөнд нь орхиж байна. Үүний илрэл нь Т.Ганди сайд яамаа орхиж элчин сайд болох гэж байгаа явдал.   Хэрэв МАН нийгмийн хамгаалалын асуудалд анхаардаг байсан бол яамныхаа сайдыг элчин болгохгүй байх байв. Бас баян айлын юу ч мэдэхгүй нялх хүүхдийг дэд сайдаар тавихгүй байх байсан. Бүх аймгийн халамжийн хэлтсийн дарга нарыг АН-ын хүмүүсээр тавьж байхад эсэргүүцэл илэрхийлэх байсан юм. Тэгэхээр л худлаа болж байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээллээр Т.Ганди сайд намынхандаа гомдож тунирхасанаа ойр дотны хүмүүстээ зарлаж, яамныхаа ажлыг зөнд нь орхисон сурагтай. Ингэснээр нийгмийн хамгаалалын бодлого нь ч алдагдаж байгаа аж. Эх орны хишиг, цалин тэтгэврийн нэмэгдэл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа нэг сая төгрөгийн талаар олигтой бодлогоо гаргаад ярьчих хүн алга. Энэ яамны өмнөөс хааяа Сангийн яамныхан бодлого тайлбарлах нь гутамшигтай. Үүний зэрэгцээ дэд сайд Н.Номтойбаяр нь яамны гол ажлыг нугалах гэж зүтгээд онигоо болж дуусч байгаа сурагтай. Н.Номтойбаяр нийгмийн хамгааллын бодлогыг мэдэхгүй байх нь аргагүй. Дэд сайд болоод удаагүй тул түүнийг буруутгах үндэсгүй. Тэгээд ч баян айлын мөнгөөр тоглож өссөн эрх хүүхэд нийгмийн хамгаалалт, хөдөлмөр эрхлэлт гэж юу байдгийг ч төсөөлөхгүй. Амьдралдаа энэ хүн хөдөлмөр эрхлэх, ажилд орох гэж хичээх ямар хэцүү байдгийг амсаагүй. Мөнгөөр ч дутагдаж үзээгүй. Тиймээс л “амьд АТМ” гэж цоллуулж яваа нэгэн. Ийм хүнийг нийгмийн хамгаалалын дэд сайд болгоно гэдэг зарим хүмүүсээр тохуурхаж байгаагийн илрэл. Үр дүн нь эхнээсээ гарч яамныхан нь Н.Номтойбаярыг юу ч мэддэггүй, бодлогогүйг гайхдаг болжээ. Тэр ч бүү хэл олон улсын байгууллагынхан ийм хүнийг сайд болгосонд эргэлзэж эхэлжээ. Хэнийгээ сайд болгох нь манай улсын дотоод хэрэг ч гэсэн бас гадаад нэр хүнд, бусдад ойлгогдох байдлаа бодолцох ёстой.

Саяхан тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар дэлхийн банкнаас зохион байгуулсан хуралд дэд сайд Н.Номтойбаяр оролцож үг хэлээд гадныханы элэг доог болсон тухай хэвлэлүүд шуугиж байна. Түүний уншиж танилцуулсан бодлогогүй, тодорхойгүй, ямар ч логикгүй зүйлсээс дэлхийн банкныхан юу ч ойлгоогүй гэжээ. Юу ярьж байгаагаа өөрөө ч мэдээгүй биз. Тэр ч бүү хэл Монгол улс ийм хүнээр дэд сайд хийлгэх гэж халаглажээ. Ийнхүү баян айлын хүү ядуу ардын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн талаар юу ч мэдэхгүй байгаад түүний буруу гэж байхгүй. Харин баян айлын хүүхдийг ядуу ардын амьдралыг дээшлүүлэх бодлого тодорхойлдог яамны сайд болгосон МАН-ын л буруу. Ингэснээр Нямтайширын хүү хохирохгүй. МАН л нэр хүндээрээ хохирно. Манай сайт удахгүй Н.Номтойбаяр дэд сайдын гадныханы элэг доог болсон үгийг олон нийтэд хүргэх талаар анхаарах болно.

С.Дархан

 

24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (March 30, 2012 8:50:17 pm )

    nudnii bulai….

  • Anonymous (March 30, 2012 9:09:09 pm )

    Yugii n gaihdiin, oilgomjtoi sh dee,,Oyun uhaanii homsdoltoi gej bidniig dugnedeg sh dee, gadaadiinhan, tsolool hamgaalaa biz, manai sumtaibayar.

  • Anonymous (March 30, 2012 10:54:41 pm )

    НОМТОЙБАЯР ЧИНЬ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ӨӨРИЙН ХУВИЙН КОМПАНИА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨӨДЛӨН ХӨГЖҮҮЛЖ ДЭВЖҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙГ АЖИЛТАЙ, АМЬДРАЛТАЙ НЬ ЗАЛГУУЛЖ АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙХАД САВ Л ХИЙВЭЛ ХҮН МУУЛАХЫН ДОН ШҮГЭЛСЭН, ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭЖ, ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ СЭТГҮҮЛЧИД ХУДЛАА СЕНСАЦИЛАХАА БОЛИВОЛ ТААРНА, СЭТГҮҮЛЧДИЙН ЧАДВАР, МЭДЛЭГ ДУТАЖ БАЙНА, ХҮН МУУЛЖ ДООШ НЬ ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭЭ. БИЧИХ, БОЛОВСРУУЛАХ ЧАДВАР АЛГА ТА НАРТ. АРАЙ ХЭРЭГТЭЙ СЭДВЭЭР ОРОЛДОЖ БИЧИЖ СУУВАЛ ДЭЭР БИШ ҮҮ. ХҮН МУУЛАХААС ӨӨР ХАРАХ, ҮЗЭХ, БИЧИХ ЮМ МОНГОЛ УЛСАД ЗӨНДӨӨ БАЙНА, ХЭРЭГТЭЙ ГОЛ СЭДВЭЭ БАРЬЖ АВААД АСУУДАЛ ХӨНДСӨН ЗҮЙЛИЙГ БИЧВЭЛ АРАЙ ДЭЭР БИШ ҮҮ. ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХОВ ЖИВ БИЧИЖ СУУХ ЮМ. СЭТГҮҮЛЧДИЙН ХАМГИЙН ГОЛ СЭДЭВ ЧИНЬ ҮҮНЭЭС АРАЙ ӨӨР ЗҮЙЛИЙГ, ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖ, АСУУДАЛД АЖИЛ ХЭРЭГЧ, АМЬДРАЛТАЙ, ЧУХАЛ СЭДВИЙГ ХӨНДВӨЛ АРАЙ ДЭЭР БАЙМААР САНАГДАХ ЮМ, СЭТГҮҮЛЧДИЙН УР ЧАДВАР, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ ҮНЭХЭЭР ГОЛОГДОЖ БАЙНА, БИЧДЭГ, НЭВТРҮҮЛДЭГ ЮМ НЬ АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙН ХОВ ЖИВ ШИГ Л БАЙНГА БИЧИЖ БАЙХ ЮМ. ХЭХЭХЭ

  • Anonymous (March 30, 2012 10:55:47 pm )

    ААВ НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН, ОДОО ХҮҮ НЬ ХАЛАМЖИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛАХ НЬ. ЭЦЭГ НЬ ХЭЭР АЛАГ, ХҮҮ НЬ ШИЙР АЛАГ.

  • Anonymous (March 31, 2012 10:33:44 am )

    aav ni medlegtei svrhii hvn baidag yum. Harin ene hvv belen yuman deer ussun erh tanhi archaagvi hvv shv dee. turd oruulj yasan ch bolohgvi hvn. nvdnii bulai sumtai bayar.

  • Anonymous (March 31, 2012 11:36:57 am )

    Ene zaluu eleg doog bolj baigaa bish Namtoibayriig said bolgoson MGL-iin tor zasag ichmeer yum daa!!

  • Anonymous (March 31, 2012 2:27:47 pm )

    Tanai Site ene nomtoibayariig l muulj bichdeg ajiltai,mongo awah geedl ingeed baidag yumuu

  • Anonymous (March 31, 2012 2:54:01 pm )

    chi uuruu mungu avtsan mal uu ene huuhed aaviinhaa mungiig vreed tsetserlegtee yavbal hamgiin zub yum ter bolno

  • Anonymous (March 31, 2012 4:48:15 pm )

    ene zaluu geree zaschihaad turuu zasah gej bgaaa yum bish vv biee ch zasaj chadaagvi gishvvdiig bodvol

  • Anonymous (March 31, 2012 5:05:43 pm )

    ЧАВАС ДАА,ИЧМЭЭР ЮМ БАЙНА,НААД ХҮҮХЭД\ЛДЭЙ ЯАХАН ХИЙХ БИЛЭЭ

  • Anonymous (March 31, 2012 7:15:48 pm )

    iim l yumnuudaar mongol yls turuu ydirdyylj bgaa ni emegneltei .etsiin dund ter hunii ner garahgui mongol gej mongolit gej ubchnii tyhai yarij doogloh bhdaaooo ha ha ha

  • Anonymous (March 31, 2012 7:42:09 pm )

    zochin ichdeggui ymuu zaluu hun baij

  • Anonymous (March 31, 2012 7:46:04 pm )

    teneg luivarchin batboldiin hiij bgaa ajil teneg mangar huuhed

  • Anonymous (March 31, 2012 8:07:23 pm )

    hooe ene deer 3 setgegdel bichsen malaa chamd geed helchihii nomtoi bayariin bogsiig hamgaalsaniihaa toloo hediig abdagiin chi mongoor zodoj said boldog yaasan tom lalar be mongoliin ard tumniig doromjilj bgaa ym bish uu

  • Anonymous (April 01, 2012 8:59:08 am )

    MAN ard tumnii nam bish xedxen xunii erx ashgiig xamgaalaggh boljee

  • Anonymous (April 02, 2012 11:09:28 am )

    hudulmuriin tuw birj: zahialgaar baahan hudlaa undeslelgui zuil bichihee bolisoi, manai asuudliig hariutssan zaluu said bol hudulmur erhleltiin talaar undur medleg bolowsroltoi ajild shuurhai zaluu bna lee, ene bol ursuldurgch nariih n hiij bgaa bashir arga l biz.

  • Anonymous (April 02, 2012 11:12:08 am )

    Бид бүгд нэг нэгнийгээ арай өөр талаас нь харж байж энэ улс орон минь хөгжих ёстой баймаардаа Монголын хэдэн сэтгүүлчид арай дэнднээ найруулгын хувьд үнэхээр дутмаг нийтлэл гаргачаад тэрэнд нь итгэцэн хэдэн уншигчдын сэтгэгдэл хүртэл ядмаг зайлуул. Номтойбаяраа чадах мэдэх зүйлээ гаргаж ажилланашүү амжилт хүсье.

  • Anonymous (April 02, 2012 12:54:10 pm )

    batboldiin baasnuud iim l yum baij taarnaaaaaaaaaaaaaaaa

  • Anonymous (April 02, 2012 5:48:50 pm )

    ataarxuu pizdaakuud chadaj bgaa xuniig bitgii ingej xutsaj baigaach ta nariin xalaasnaas mungu avj bayjaagui xugiin ulun durakuud

antalya rent a car