antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 3 comments

Баянзүрх, Чингэлтэйн Засаг дарга нар нохой, туулайн хөшөөнд гурван тэрбум гаруй төгрөг заржээ

нийтлэсэн Admin

АТГ-ынхан ойрын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөөг хүрлээр барьж уу, шавраар барьж уу гэдгийг шалгаж эхлээд байна, Хэрэвзээ шавраар барьсан бол Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг улсын төсвөөр боссон энэ хөшөөнөөс 320 сая төгрөгийг хувьдаа унагасан хэрэгт унах нь. Мань эр тайландаа энэхүү хөшөөг 350 сая төгрөгөөр  босгосон   гэжээ.

Харин дүүргийн иргэд нь болохоор “Энэ хөшөөг хүрлээр босгоогүй, арматур зангидаад, нурдаггүй герман шавар наагаад өнгөлчихсан юм. Үүнд гарсан зардал нь ердөо 30 сая төгрөг” гэж үзжээ. Б.Батзориг даргын барьж босгосон хөшөө дурсгал үүгээр дуусдаггүй юм байна. “Чулуун овоо” дахь нохойных нь хөшөө байна. Энэ хөшөөг тэрбээр 750 сая төгрөгөөр босгожээ. Б.Батзориг даргад нэг хайртай нохой байсан юмдаг уу даа, тэр нь нас баржээ. Ингээд түүнийхээ гэгээн дурсгалд зориулсан гэж дүүргийнх нь иргэд ярих юм. Ямартай ч тэрбээр 750 сая төгрөгөөр нохойны хөшөө барих нь л барьж.

Тэгэхээр ийм байна. “328 сая төгрөгөөр 120 хүүхдийн цэцэрлэг байгуулах боломжтой” гэж Б.Батзориг дарга өөрөө ярьсан байна лээ. Эвтэй дөрвөн амьтны хөшөөнд зарцуулсан 350 сая төгрөгөөр ийм цэцэрлэг бариад цаана нь бүр хорин сая төгрөг илүү гарч байна. Нохойных нь хөшөөг дүүргийнх нь иргэд ярих нь урд хөршид захиалгаар 180 сая төгрөгөөр хийдэг гэнэ. АТГ-ынхан эвтэй дөрвөн амьтны хөшөөний учрыг олчихоод дараа нь нохойных нь хөшөө рүү орох юм байна. Ороод тэр нь хүрэл биш байвал золигийн дарга чинь мөн л 570 сая төгрөг хуссан хэрэгт унах нь. Баянзүрх дүүргийн нийт хүн ам 280 мянга. Үүнээс цэцэрлэгийн насны хүүхэд 20 мянга орчмыг эзэлдгээс цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалж таван мянга орчим хүүхэд хашаандаа манаргаж байна. Цэцэрлэгээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн эцсийн буудал орчимд 200 хүүхдийн сургууль барихад 570 сая төгрөг хангалттай аж. Учир нь тэнд буй сургуулиудад 30 хүүхэд суралцах ангид 54 хүүхэд чихцэлдээд сууж байдаг юм байна. Нэг хөшөөнөөс 300-500 саяыг унагах нь том ашиг. Ер нь бол барилгын компанийн захирал нэгний яриагаар нийслэлд шинэ цэцэрлэг барихад хүүхдийнхээ орноос хамааран 300 саяас нэг тэрбумын өртгөөр баригдана гэж байна. Дүүргийнх нь хүүхдүүдэд сургууль цэцэрлэг нэн даруй хэрэгтэй байна. Ард түмэн ядуурахын хэрээр МАН-ын Засаг дарга нар хөшөө барьсаар л байна. Тэд хөшөө сайн баривал ядуурал арилдаг юм шиг л хөшөөндөө хамаг зүрх сэтгэлээ зориулах аж. Түмэн олон хүний хөгжлийн 21 мянган төгрөгөндөө дугаарлан гадаа хонож байхад хөшөөчин Засаг ноёд мэрийлттэй гэгч нь хөшөөнийхөө туузыг хайчилж зогсох юм.

Одоо Б.Батзоригоос илүү гарсан нэгэн хөшөөчин даргыг танилцуулъя. Тэр бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд юм. “Баянзүрх”-ийн Батзориг 750 саяар хөшөө босгодог бол Чингэлтэйн Ганболд хоёр тэрбумаар хөшөө босгодог байна. Жишээ нь Д.Ганболд хуучнаар Ялалтын талбайн голд хоёр тэрбумаар тусгаар тогтнолын хөшөө гээчийг босгосон. Энэ бол долоон цэцэрлэг барих мөнгө юм шүү дээ. Гэртээ харах хүнгүй байж байгаад гал алдаж түлэгдэж үхсэн багачуудыг тохуурхаж байгаа мэт тэдний аав ээжийн татварын мөнгөөр хэдэн боржин чулуу овоолчихоод “тусгаар тогтнолын” гэж нэрлэчихээд сууж байна. Тэгвэл Чингэлтэйн гэр хороололд ганц ч атугай галын пост байгаа билүү. Чингэлтэй дүүрэгт 21 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр цэцэрлэг 30-80 хүүхэд л хүлээн авах боломжтой. Гэтэл 5600 хүүхэд эдгээр цэцэрлэгт чихцэлдэж байна. Хоёр тэрбум төгрөгөөр зургаан цэцэрлэг бариад хүчин чадлаас нь даваад буй 2500 хүүхдийг явуулж болоогүй л юм байх даа, Д.Ганболдод. Дээр нь сургууль байна. Нэг тэрбумаас гурван тэрбумын хооронд дунд сургууль босдог юм байна. Багаар бодоход хоёр сургууль барих мөнгөөр Д.Ганболд гэрэлт хөшөө гээчийг босгожээ.

Чингэлтэйд ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 12080 хүүхэд суралцах боломжтойгоос өнөөдрийн байдлаар 20834 хүүхэд багталцаж ядан суралцаж байна. Байх нормоос давсан 8772 хүүхдэд зориулж хоёр сургуулийг хоёр тэрбумаараа барьсан бол бараг л багтана даа. Өчнөөн төчнөөн хүүхдүүд сургууль цэцэрлэг, эмнэлэггүй байхад Засаг дарга нар хөшөө нэртэй шавар овоолго тэрбум, тэрбум төгрөгөөр барьж мөнгө завшиж байгаа нь гэмт хэрэг. Тэднийг Авлигатай тэмцэх газар шалгуулах биш эрүүгийн хэргээр шалгуулах ёстой юм. Тэд хөшөөнд дуртай хайртайдаа биш, хөшөө барих нэрээр ард түмний халааснаас хамж авсан татварын мөнгийг л өөртөө завших гэж ингэж байна.Тэд АТГ гэж байгаагүй үед шууд хоёр гурван зуун сая төгрөг завшчихдаг байв. Харин одоо ийм газартай болчихсон учир шууд авч чадахгүй нэг муу хөшөө шүү юм хийж байж авахгүй бол болохор больчихоод байна л даа. Энэ нь төр засагт бүүр ч хорлонтой байх юм. Нөгөө шууд авчихдаг гурван зуун саяа авахын тулд гурван тэрбум төгрөг хулгайлах хэрэг гарах юм даа.

Б.НЯМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 29, 2012 10:02:32 am )

    ATG BAIGAAD CH YU HIIJ CHADAH YUM ULAAN TSAGAANDAA GARSAN LUIVAR BAIHAD HARAAGYU TSARAILAAD ENGEREH BZ ESVEL TUSGAL AVAA BZ

  • Anonymous (March 29, 2012 7:12:19 pm )

    ICHIH UHMERUUD IDVEL IDNE L BIZ INGEJ SHUNALTAI IGEED BAIHDAA YADAG YUM ARAI HETRESEN BNAA, BUSDAD NI SURGAMJ BOLJ DEELEE NUMRUH HEREGTEI

  • Anonymous (March 29, 2012 7:13:16 pm )

    HUURHII HUUHDUUD TSETSERLEG BAIHGUI GER ORONDOO ULDED SHATAJ UHEJ BHAD EN MUUSAIN BIRDUUD SHORONDOO YAVJ ZOVLON UZEJ BJ OILGOH BHDAA

antalya rent a car