Манай эдийн засгийн өсөлт дэлхийд толгой цохихоор болж хамгийн эерэг хүлээлттэй буюу ирээдүйтэй эдийн засгаар тодроод буй. Тоон үзүүлэлтээр бол манай ДНБ 17 хувиар өссөн. Энэ нь нэг хунд ногдох ДНБ-ий хэмжээ мөн ийм тоон утгаар өссөн гэсэн үг. Эдийн засгийн болоод ДНБ-ий өсөлт ард иргэдийн амьдрал ахуйд огт нөлөөлсөнгүй гэдэгтэй олон эдийн засагч, улстөрчид санал нэг байгаа.
Манайхан энэ өсөлтийг ард түмэндээ “наах” тухай л яриад байгаа болохоос юуны учир өсөлт гэгч нь монголчуудын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байгааг хөндөж ярьсан нь ховор. Эдийн засгийн всөлт бодитой мэдрэгдэхгүй байгаа нь асуудал мөн үү гэвэл яах аргагүй мөн. Асуудлыг шийдэхийн тулд учир шалтгааныг нь олж байж зөв гарц олдог атал шалтгааныг нь олоо ч үгүй хэрнээ гаргалгаа хайх гээд байгаа нь учир дутагдалтай гэмээр.
ДНБ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ МОНГОЛООС ХАМААРАЛТАЙ ЮУ
Чухамдаа манай эдийн засгийн болоод ДНБ-ий өсөлт нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ буюу ухаж гаргаад урагшаа ачсан ашигт малтмалын хэмжээнээс шалтгаалан олон хувиар өссөн гэдэгтэй маргах хүн цөөн биз. Өнөөдөр манайд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хэд нь улсын, хэд нь хувийн билээ. Мөн хэд нь гадны болоод хэд нь дотоодын хөрөнгө оруулалттай буюу эзэнтэй билээ гээд үзэхээр харьцангуй тоо гарах нь тодорхой. Тухайлбал, 1990 2009 оны хооронд дэлхийн 100 гаруй орны, гадаадын хөрөнгө оруулалттай 9940 компани бүртгэгдсэн аж. Энэ хугадаанд тэд 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэнэ. 2009 оны эцсийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын 65 хувь нь уул уурхайн салбарт оржээ. Энэ хувь жил ирэх тутам иэмэгдсээр байгаа. “Эрдэнэт үйлдвэр” болон саяхнаас үйл ажиллагаагаа эхэлсэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас өөр төрийн гэх тодотголтой аж ахуйн нэгж Монголын уул уурхайн салбарт байхгүй.
Түүнчлэн. “Энержи Ресурс”-аас өөр гадны хөрөнгө оруулагчидтай өрсөлдөх дотоодын компани алга. Дотоодын хөрөнгө оруулалттай гэх компаниудын дийлэнх нь гадныхантай хамтарч буй нэрийн дор лицензээ ашиглуулж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Чи мөнгөө өгвөл би чамд нүүрсээ өгье” гэж гадныханд найр тавих монгол компаниудын тоо хэрээс хэтэрсэн. Ерөнхийдөө Монголын ашигт малтмалыг ухаж аваад борлуулж буй компаниудын олонх нь гадаад эзэнтэй, ажиллагсад нь ч голдуу гадныхан. Тийм болохоор Монголын уул уурхайгаас олж буй цэвэр ашгийн санхүүгийн эцсийн бичилт нь гадаадын банкинд тусдаг гэсэн үг. Ийм компаниудын үйлдвэрлэж, экспортолсон бүтээгдэхүүнийг нь Монгол Улсын ДНБ гэж тодорхойлох нь зөв үү, буруу юу.
ГАДНЫ МӨНГӨ ҮҮ, БИДНИЙ МӨНГӨ ҮҮ
Үндэстэн дамнасан корпорациудыг харъя. Японы “Sony” корпорац Тайвань, Сингапур, Хятад гээд олон улсад өөрийн сапбар үйлдвэр, дэлгүүрээ нээлээ гэхэд тэдгээр нь эцсийн дүндээ Японы эдийн засагт жин дарж ДНБ-ийг нь бүрдүүлдэг. Хэдийгээр хятад хүн “Sony” брэндийн бүтээгдэхүүнийг хоёр гараараа бүтээсэн ч гол орлого нь Японы эдийн засагт л шингэдэг гэсэн үг. Яг энэ жишээгээр авч үзвэл манай уул уурхайн салбарт үйл ажиллага явуулж буй Австрали, Канад, Хятадын гээд тоочвол тэнгэрт тулах урт жагсаалтанд орох компаниудын олборлож буй Монголын газрын хэвлий дэх баялгийг ДНБ-д оруулж тооцох шаардпагагүй мэт. Энэ оны төсвийн орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ гээд байгаа. Үнэндээ алтнаас бусад ашигт малтмал олборлож бун компаниас Мокголын төр роялти буюу байгалийн баялаг ашигласан телбөрөөс өөр төлбөр авдаггүй.
Ашиглалтын лиценз авахад 17 сая орчим төгрөг төлөхийг эс тоодвол бараг үнэгүй шахам ард түмний өмчийг ухдаг гэсэн үг, Ингэж олсон ашгаа гадаадын компаниуд хэдэн хувийг нь Монголын эдийн засагт шингэзж буй нь сонирхолтой. Учир нь тэдгээр компани Монголын банкинд данстай эсэх нь эргэлзээтэй. Цаг мөч бүрт олсон орлогоо хийдэг амин судас болсон хуримтлалын данс нь Мон-голын бус Швейцарийн, эсвэл Америкийн банкинд байдаг гэдэгтэй маргах хүн цөөн. Тэр ч байтугай гадаадын гэлтгүй Монголын компаниуд ч тэднийг дуурайх болсон нь харамсалтай. Үүнийхээ учрыг тэд манай банк санхүүгийн систем найдваргүй, зах зээл нь жижиг, дэд бүтэц сул хөгжсөн гээд олон сул талаар нь түрий барих дуртай. Монголын байгалийн баялгаас эхтэй гадаадын банкинд очсон мөнгө тухайн улсынхаа эдийн засагт эргэлдэж эцэст нь манай хилээр орж ирэхдээ өндөр хүүтэй зээл болон хувирдаг гэдгийг учир мэдэх хүмүүс баталдаг.
Сониуч зан хөдлөөд интернэтээс манай уул уурхайн хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч “Ivanhoe mines”-ийн банкны дансны тухай хайтал тус компани Бирм дэх уурхайн үйл ажиллагааны мөнгөө Сингапурын банкаар дамжуулан шийтгэлээс мултарсан тухай мэдээллийг тус улсын “Mizzima” вэб сайт онцолсон байв. Га-даадын банкинд мөнгөө хадгалуулахын даад учир шалтгаан нь хариуцдагаас мултрах гэдэг тод жйшээг эндээс харж болмоор аж. Гэтэл Гадны банк харин ч бага хүүтэй байдаг шүү дээ” гэх монголчууд цөөнгүй. Учир нь дотоодын зээлдүүлэгчдийн зээлийн хүү нь гадныхаас өндөр болохоор ингэж бодох нь аргагүй шүү дээ.
АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД НЭГ Л ЗААЛТ НЭМЬЕ
Гадныханд ашигт малтмалаа ашиглуулсныхаа төлбөрт дуслын төдийг авдаг хувь заяатайгаа эвлэрэхээр шийдсэн бол Монголын эрх баригчдаас нэг зүйл гуйя. Тоймгүй их мөнгөтэй гээд байгаа уул уурхайн комманиудыг татвараар “боомилдоггүй” юм гэхэд Монголын банк санхүүгийн хэрэглэгч болгоё. Гэхдээ цалин төлбөрөө хийхдээ ашигладаг нэр төдий хэрэглэгч бус орлогынхоо тодорхой хувийг байршуулдаг болговол манай банк санхүүгийн систем хэчнээн хүчирхэг болохыг хэн ч таашгүй. Таах гэж оролдвол наад зах нь Хөгжлийн банк гэдэг институц манайд ямар ч хэрэггүй болж Монголын Засгийн газар өдөр бүр 90 мянган ам.долларыг бондын хүүд төлөхгүй байх боломжтой болно. Цаашилбал, орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийг монголчууд TQOXOO ч больж, Япон шиг хүүгуй зээл авдаг болох зам нь нээгдэнэ. Сүүлдээ бүр өр зээл хүсдэг хүнгүй болох вий. Үүнийг л эдийн засгийн өсөлт гэж тодорхойлбол сая үнэнд дехнө. Ингэсний эцэст Монгол Улс зээлдэгч бус зээлдүүлэгч, хэрэглэгч бус нийлүүлэгч орон болж өөрийн байгалийн баялгаа бус өрөөлийн баялгийг “мөнгөөр зодож” авдаг өнөө өндөр .
