antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2012 11 comments

С.Баяр, Н.Энхбаяр нарыг шүүхээс дахин дууджээ

нийтлэсэн Admin

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч,

зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461  дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд хаалттай болно. Тэд тус хорих ангид хоригдоод 8-9 хонож байгаа билээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Хишигжаргал оролцох бөгөөд өмнөх бүрэлдэхүүн болох Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр орно. Шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч дээрх хүсэлтийг хангаагүй учир  ийнхүү хуучин бүрэлдэхүүнээр шүүх хурлыг явуулах юм байна.

Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралд оролцохгүй

Энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдаанд НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо БНСУ-д албан ажлаар явсан тул хүрэлцэн ирээгүй юм. Шүүх  хурлыг тасалдуулсан учир түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.  Харин шүүгдэгч Г.Ганбаатар өмгөөлөгч нэмж авахаа мэдэгдсэн юм. Өмгөөлөгч нь ирээгүй Г.Ганбаатарын хэргийг тусгаарласны дараа түүний хэргийг энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч шинээр авсан өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр  хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй  гэх үндэслэлээр хойшлуулж, тусгаарласан хэргийг нэгтгэн, түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаатар өмнөх өмгөөлөгч Д.Оросоогоос татгалзаж, Ц.Мөнхдэлгэрийг дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оруулах болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр өмгөөлөгч Д.Оросоо БНСУ-аас ирсэн ч  өнөөдрийн шүүх хуралд оролцохгүй нь. Харин Ч.Амарболдын өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр  Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгчөөр  Л.Өлзийхүү нар оролцох аж.

Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр дахин дууджээ

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд болохоор анх товлогдсон ч  хоёр өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй, 2008 оны долдугаар сарын нэгний үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар гуравдугаар сарын 14 хүртэл хойшлуулсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Шүүх тэрхүү хүсэлтийг хангаагүй учир шүүх хурлыг дахин товлоод байгаа нь энэ юм. Өмнөх  шүүх хуралд гэрчүүд ирээгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс дээрх нэр бүхий хүмүүст шүүх хуралдаанд биеэр оролцох талаар дахин мэдэгджээ. Үүний хариуд Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хуралд оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна.

Хохирогчдын ар гэрийнхэн,  шархадсан залуус шүүх хуралд оролцоно

Үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн дөрвөн залуугийн ар гэрийнхэн, буудуулж шархадсан зургаан залуу энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралд үймээний үеэр буудуулж амиа алдсан  Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж н.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү н.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар шүүх хуралд оролцох болжээ. Бусад хүмүүсийн хувьд тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байгаа аж. Түүнчлэн хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, амиа алдсан бусад хүмүүсийн өмгөөлөгчөөр н.Дэмбэрэлдагва нар оролцох бол шархадсан  гурван залуугийн өмгөөлөгчөөр н.Уранбилэг оролцох юм байна. Харин шүүгдэгч нарын ар гэрийнхнээс тодорхой тооны хүмүүсийг шүүх хуралд оролцуулах талаар тэд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тэд өнөөдөр болох шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Хэрэв шүүх хурал болоод, ял оноовол нэр төрийг нь сэргээх хүртэл тэмцэхээ Цагдаагийн ар гэрийн холбоо, шүүгдэгчдийн ар гэрийнхэн  илэрхийлсэн юм.

Шүүх хурал ямар нэг шалтгаанаар хойшлохгүй бол  дөрвөн холбогдогчтой 29 хуудас хавтас хэргийг хэлэлцэнэ. Тэгэхээр шүүх хуралдаан удаашрах, бүтэн өдрийн турш  үргэлжлэх  магадлал өндөр байгаа юм.  Бид шүүх хурлын явцыг цаг тухайд нь шуурхай мэдээлнэ.

С.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (March 28, 2012 10:59:06 am )

    SHUDARGA BUS BNA ANX VIMEEN EXLVVLSEN XVMVVS NI GOL SHTEE YAGAAD TEDNIIG BAS SHVVXGVI BAIGAA YUM BE TED ENE BVX XERGIIG EXLVVLJ ARD TVMNIIG ZOBLOND UNAGACHIXAAD ONOODOR ZVGEER INEEGEED YABJ BAIGAA NI ARDCHILAL BISHEE ENE BOL ULS TORCHDIIN TOGLOOM BOLOOD BNA ESERGVVTCEJ BNA

  • Anonymous (March 28, 2012 12:01:24 pm )

    Уучлаарай энэ жагсаалыг МАХН эхлүүлсэн. Тэд сонгуулийг луйвардсанаас болж иргэд өөрсдөө жагссан. Магнай нар нэг их чухал биш. Ард иргэд бухимдлаа илэрхийлж жагссан. Ардчилсан улсад энэ бол жирийн л явдал. Харин эрх баригчид энэ үймээнийг зохицуулж чадаагүй харин БУУДСАН. Хурандаа нар тушаал өгсөн эрх дархтнуудаа хэлэх хэрэгтэй. Жирийн иргэд буудуулж алагдсан байхад энэ хэдэн тарвалзсан хурандаа нарыг шүүх хэрэгтэй.

  • Anonymous (March 28, 2012 12:17:23 pm )

    tegeed naad tsagdaa nariig henhvn buudaj yargal gesiin hohineee hatinch zuulun bn hert

  • Anonymous (March 28, 2012 1:14:53 pm )

    Сонгуул луйвардана гэдэг Төрийн эрхийг хууль бусаад булаан авч байгаа хэрэг бөгөөд үүнийг эсэргүүцсэн залуучуудын бослогын ач холбогдлыг бууруулж зүгээр нэг үймээн байсан мэтээр олны тархийг угааж ирлээ. Шатсан байшин боссон, харин буудуулсан хүмүүс босоогүй шүү. Цагдаагийн хурандаа нар жинхэнэ эзнээ хэлэхгүй бол ясыг нь гартал суулгаж байгаад жинхэнэ эзнийг олох хэрэгтэй. Энэ дарга нар айгаад байх шиг байна. эсвэл бүр том авилгал авсан байж ч болно. Иймээс заавал хэлүүлэх хэрэгтэй. Тушаал өгсөн хүн байж л таарна

  • Anonymous (March 28, 2012 1:20:33 pm )

    Сонгуул луйвардаж хууль бусаар засгийн эрхийг авсан гэмт хэргийг, өөрөөр хэлбэл, Төрийн эргэлт хийсэн гэмт хэргийг хэзээ шүүх ёстой юм бэ????????

  • Anonymous (March 28, 2012 2:29:42 pm )

    үймээн самуунийг зохион байгуулсан этгээдүүдийн дүрс зурагтаар тодорхой гарч байгаа шүүдээ,Шүүхийн нөхдүүд юугийн нууж хайцаалаад,далдлаад шудрагаар хэлж чадахгүй байгаа юм бэ,энд ЭЛБЭГДОРЖ,МАГНАЙ,БАТЗАНДАН,ЖАРГАЛСАЙХАН_ногоон намын ЭНХБАТ НАР байгаа шүүдээ,эд нарыг шүүх дуудаж учрыг олооч,шудрага бай,улсын ёрөнхий прокуров Долигжав тэр тусмаа,чи уриалан дуудаад шалгаач,ард түмнийг амараагаач дээ,шудрага байхыг чинь харя,харя,хүсье,хүлээе

  • Anonymous (March 28, 2012 5:58:46 pm )

    Төр шударга шийдвэр гаргаж хэмжээлэшгүй эрх эдэлж бусдыг дарамталж байсан хурандаа нарт бусдын адил эгэл иргэний адил шүүх ялаа өгөх нь зөв. Би байсан бол өдийд аль хэдийн ядаа аваад явцан байгаа

  • Anonymous (March 28, 2012 6:23:37 pm )

    ЭЛБЭГЭЭ АРДЧИЛАЛЫН БАТАЛГАА, АМЬДРАЛЫН ГЭГЭЭ ,АЛУУРЧДЫН АЙДАС, АВИЛАГАЧДЫН ТҮГШҮҮР .АЛУУРЧИДАД ҮХЭЛ ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА

  • Anonymous (March 28, 2012 7:36:01 pm )

    elbegee aliin bolgon aidgiim naad hedee nugasalchik tegvel busd n aih bolno erh medel bol aidas yum shuu dee!

  • Anonymous (March 28, 2012 9:43:43 pm )

    ENE JILIIN SONGUULID MONGOLCHUUD ZOV HUMUUSEE L SONGOJ OORSDIINHOO AMIDRALD HEREG BOLOH HUMUUSEE L GARGAARAI TEGEHGUI BOL IIM ASUUDAL DAHIN GARAHGUI GEH GAZARGUI SHUU DEE MONGOLCHUUDAA OLON JIL GARAAD YM HIIDEGGUI ENE MUUHAI LUIVARCHDIIG BITGII DAHIN SONGOOROI

  • Anonymous (March 28, 2012 11:19:10 pm )

    коммунистууд үнэхээр үнэхээр,,,,,,,,,

antalya rent a car