Саяхан Иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай твиттер хуудаснаа “Хаан бууз, банш”-ийг Хятадаас оруулж ирдэг гэсэн мэдээллийг бичиж нэлээдгүй шуугиан дэгдээгээд амжсан. Энэ мэдээллийн дараагаар хүн бүрт үнэхээр л “Хаан бууз, банш”-ыг урд хөршөөс оруулж ирдэг юм байхдаа гэсэн хардалт төрж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Камертоны Ган-Эрдэнэ “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээрээ “Хаан хүнс” компанид нэг өдрийг өнгөрүүлж, “Хаан бууз”-ыг монголдоо, монгол хүний гараар хийгддэг гэдгийг батласан гэнэ. Энэхүү нэвтрүүлгийг үзсэн Иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай ор үндслэлгүй гэдгийг мэдээд “Хаан хүнс” ХХК-ны хамт олноос уучлалт гуйснаар “асуудал” өндөрлөсөн сурагтай. Дашрамд өгүүлэхэд, баттай бус эх сурвалжын мэдээлснээр “Хаан хүнс” ХХК нь “Хаан бууз” нэрийн бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг боловч, “Хаан банш”-ыг харин гаднаас оруулж ирдэг нь үнэн гэв.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
Comments are closed.