Нөхрүүд нь асуудалд орвол гэр бүл, үр хүүхэд нь л санаа тавьж, хөөцөлддөг бичигдээгүй хууль дэлхий дээр бий. Тэр байтугай нөхрийнхөө өмнөөс хэрэг үүрсэн хүүхнүүд ч бий. Ийм хууль манайд ч үйлчилдэг. Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг шүүгдэж байхад намынх нь нөхөд, хамт олноос нь нэг ч хүн байгаагүй. Бүр хамт мөрийтэй тоглож явсан анд нөхөд нь хүртэл нүүрээ буруулж байсан. Зарим нь түүнийг “Огт танихгүй” гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл хань нь, гэр бүлийнхэн нь уйлаад сууж байсан. Улс төрд бүдэрсэн нэгнийхээ хойноос өшиглөнө үү гэхээс татаад босгодог хууль байдаггүй. Харин туг барьж, тугал хариулж явсан ч дэргэд нь эхнэр, хүүхдүүд нь байдаг. Ямар ч тохиолдолд гэр бүлийнхэн нь тэдний төлөө явдаг. Хар л даа, “Долдугаар сарын 1”-ний хэргээр шүүгдэх гэж буй хурандаа нарыг шорон руу ачиж явахаар цагдаа нар эмнэлгийн гадна бэлэн байдалд байхад эхнэрүүд нь л “Амьд байгаа цагтаа өгч явуулахгүй” гээд машиных нь өмнө хэвтэж байсан. Одоо хурандаа нарыг гэр бүлийнхнээс нь өөр өмөөрч, хамгаалж байгаа хүн алга. Тэднийг буруугүй мэтээр ярьж, өмгөөлсөн дүр үзүүлж байгаа нам хүчин, төрийн бус байгууллагынхан ердөө л арьсаа хамгаалж, улстөржиж байгаа хэрэг. Харин гэргий, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь л хурандаа нарын төлөө зовж, зүтгэж явна.
Тэд өчигдөр ч нөхрүүдээ өмөөрч хэвлэлийн бага хурал хийлээ. Дэслэгч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа, хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг, хурандаа О.Зоригт, Г.Ганбаатар нарын гэр бүлийнхэн шүүх хуралд оролцохыг хүсч байгаагаа хэллээ. Мөн нөхөрт нь ял оноовол эхнэр, хүүхдүүд нь эцсээ хүртэл тэмцэнэ гэнэ. Тэд “Нөхрүүд нь шүүгдэх гэж байгаад улстөрчид буруутай, улс төрийн зорилгоор ял оноох гэж байна” гэдэг яриагаа давтлаа.
Ийм үгийг мандаж яваад бүдэрсэн, ноёрхлоо тогтоож байгаад унасан бүх эрчүүдийн эхнэр хэлдэг. Яагаад гэвэл охид, бүсгүйчүүд л эрчүүдэд үнэнч байдаг. Харин эрчүүд сайн яваа цагтаа эхнэртэйгээ тогооны хүн шиг л харьцдаг. Мөнгө, алдар нэр, албан тушаалд нь сайхан хүүхнүүд татагдаж байгааг анзаарах ч үгүй ар гэрийнхнээ ойшоолгүй ихэрхцгээдэг. Мандаж яваа эр эхнэрээ дагуулаад гадаад, дотоодод зугаалж яваа сураг гарахгүй. Харин гайгүй өнгө зүстэй хүүхнийг зугаалуулж яваа сонсогддог. Өнгөтэй, өөдтэй бүхний араас хөлөө хугалчих шахам гүйж, гэртээ өөрийг нь хүлээгээд сууж байгаа гэргийгээ юман чинээ боддоггүй. Гэтэл тэднийг ядарч, туйлдах цагт өнөөх тогооны хүн, үр хүүхэд нь хань болж үлддэг. Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн охин Аиша эцгийнхээ төлөө яаж тэмцсэн билээ. Тэр бүсгүй эх орноосоо хөөгдөхөөс айхгүйгээр түр Засгийн газар байгуулахыг уриалж, олон улсын шүүхэд үгээ хэлэхийн төлөө тэмцсэн. Эцгийнхээ төлөө тэр армийг хүртэл хөдөлгөж байсан түүх бий. Эхнэр нь хамгийн зоригтой мэдээллийг хийж байсан. Бүр Каддафийн хойноос эхнэр, хүүхэд шиг нь зоригтой мэдэгдэл хийсэн хүн байхгүй. Тэгвэл Иракийн дарамгуйлагч Саддам Хусейны охин Рагад Хусейн эцгийнхээ өмгөөллийн асуудлыг зохион байгуулж байсан билээ. Тэдний тэмцэл ердөө л нөхөр, эцгийнхээ төлөө байдаг. Хурандаа нарын эхнэр, хүүхдүүдийн хувьд ч тийм. Тэд нөхөр, аавынхаа төлөө хохирогчдын өөдөөс “хохь чинь” гэж хэлж зүрхэллээ. Цагдаа нарт хандаж “Та нар дарга нарыгаа барьж хорихоос ич. Намайг алчихаад аваад яв” гэж агсарлаа. Нөхөрт нь ял оноовол эцсийг хүртэл тэмцэхээр зэхэж байна. Эрчүүдийн ард эхнэрүүд нь байдаг, үр хүүхэд, ээж аав нь л байдаг. Цагаа тулбал тэд өөрийн чинь өмнөөс өөрийгөө золиход бэлэн юм шүү, эрчүүд ээ.
Ц.ӨРНӨХ
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 10:26:40 am )
Hun buudsan tushaaliig ileruuleh heregtei uneheer ted uureg ogson bol tuiliin buruu huuliaaraa yavah estoi end Eronhiilogchiin buruu baihgui shuu dee Ard tumen neg l zuil sain oilgoh heregtei !!!!!yamarch hun huulind zahiragdah estoi
-
Anonymous (March 28, 2012 10:29:02 am )
Ene hergiig yaaj shuuhiig ard tumen harj bgaa.Darga nart huuli uilchilehgui gesen huuli baihgui jiriin irged yalaa edeleed yavj bgaa
-
Anonymous (March 28, 2012 10:53:55 am )
ene bol 2 namiin luibar ctagdaa zolios bolox esgvi magnai zandan elbegdorj nariig adilxan shalgax xeregtei
-
Anonymous (March 28, 2012 10:54:49 am )
VIMEEN EXLVVLSEN XVMVVS YAGAAD ZBGEER YABAAD BAIGAAG OILGOXGVI BNA ENE BOL ELBEGDORJIIN XIIJ BAIGAA AJIL BNA
-
Anonymous (March 28, 2012 12:36:44 pm )
ZA TSAGDAAGAA SHVVH 2 IIN ALI HVCHTEIG HARIIDAA
-
Anonymous (March 28, 2012 12:39:58 pm )
UIMEEN EHLVVLSEN HVN L GEHIIN UIMEEN JAGSAAL TSUGLAAN BOL ARDCHILSAN ULSD BOLDOG L NEG VZEGDELSHDEE TER ERHEE HAMGAALJ JAGSAJ BGAA HVMVVSIIG HEN BUUDJ BOROOHOIDJ HORIJ YAGAL GESIIN MUUSAIN TSAACHINGUUD TER UYEER IH OODROOD BSIIMAA DANJIIN MYANGAD BUUNUUR HORICHOOL BUUNUUR N ZODOOL FASHIST GERMANCHUUD L EVRECHVVDIIG L TEGJ ZODJ YARGALJ BSN BHAA ZUB ZUB
-
Anonymous (March 28, 2012 12:42:07 pm )
TIINSHDEE CHINII ZUB TED NARIIG NEG SHVVH TSAG N BOLSON DEMJIJ BNAA ANDAA TER UED NEEREE MANAI TSAGDAA NAR YAG FASHIST SHIG ABIRLAJ BSNSHVV KKK
-
Anonymous (March 31, 2012 6:30:57 pm )
hun buudaagui
hun buudaagui -
Anonymous (April 01, 2012 6:22:58 pm )
tsagdagin udirdlagig shvvh n buruu. jagsaal tsuglaan zohion baiguulcan odoon turhircan batmagnai… geh met hvmvvcig shvvh duudaj uulzah ni zob gj bodoj bn. shvvh hen negni zaxialgaar asuudald xandaj bh shig canagddag.
-
Anonymous (April 07, 2012 9:02:44 pm )
7-р сарын 1-ний хэрэг бол жинхэнэ улс торжсон хэрэг ш дээ!!! Цагдаагийн дарга нар бол улс торийн золиос болж байна. Монголчуудаа иргэд бид хэрэгт орбол Хууль хяналт, шудрага шуух энэ тэр гэж яриад ч хэрэггуй бололтой!!!!
10 Comments