Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Солонгос, Хятадуудтай төмөр зам байгуулах асуудлаар нууц гэрээ хийсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээллийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон нийтэд мэдээлсэн. Мөн энэ сарын 23-ны өдөр ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Наранпүрэв, Зам, тээврийн бодлогын газрын орлогч дарга Н.Нямдаваа нар Х.Баттулга хэд хэдэн нууц гэрээ байгуулсан талаар мэдээлэл хийсэн.
УИХ-ын гишүүн Х.Баттулга нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, төмөр замын хууль эрх зүйн гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажилд 2007 оноос хойш Х.Баттулгатай хамтарч ажиллаж байгаа, түүний орон тооны бус зөвлөх н.Ганбат нар мэдээлэл хийсэн юм.
-Таныг Солонгос, Хятадуудтай төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдаж байна. Чухам ямар гэрээ юм бэ?
-Тэмээ гэхээр ямаа гээд байна. За ямаа нь нууц гээд байгаа гэрээ. Ч.Хүрэлбаатар нь “Би нүдээрээ харсан, ёстой аймаар юм байна лээ” гээд, Ц.Нямдорж сайд нь тагнуул царайлаад юм барьчихсан мэт зүйл яриад байна. Манай яамны дэд сайд Т.Пүрэвдорж ажилчдынхаа хамт орж ирээд үзээгүй хараагүй гэж нотлоод байгаа. Тэд үзэж хараагүй ээ. Тэр ажилд нь оролцдог ч хүмүүс биш. Хуурамч гээд байгаа гэрээний тухайд ярья л даа. “Монголын төмөр зам” компани Хятад, Солонгосын компаниудтай байгуулсан гэрээ. Энэ гэрээн дээр “өмчлөлийн нууц” байна гээд бичсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээ гурав дахь хүнд очихгүй гэдэг санаа. Үүнээс өмнө “Монголын төмөр зам” компани ямар компани вэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ компани 2008 онд байгуулагдсан. Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд С.Баяр нарын үед Монголын төмөр зам төрийн өмчит компани байгуулагдсан гэсэн үг. 100 хувь төрийн өмчит учраас ЗТБХБЯ-нд ямар ч хамаагүй. ТУЗ-д нь ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ гэж хүн байсан. Миний гарын үсэгтэй гэрээ гээд байгаа. Миний гарын үсэг мөн. Гэрээний доор “танилцсан” гэж бий. /гэрээг харуулав/ ЗТБХБЯ-ны өмнөөс танилцсан Х.Баттулга. 1100 км урттай төмөр замд хөрөнгө оруулах гэж байгаа бол салбар яамных нь сайд нь танилцах эрхтэй. Энэ гэрээ Монголын төмөр зам болон бусад хамтарсан компаниудад хадгалаад байж байгаа. Нууцлалын зэрэг гэдэг нь өмчлөлийн нууц гэдгийг дахиад хэлье.
-Төмөр зам барих асуудал Засгийн газрын хуралдаанаар ордог. Гэтэл Хэрэг эрхлэх газрын дарга нь “анх удаа ийм гэрээ харж байна” гэх утгатай юм яриад байна л даа?
-Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлд “хэлэлцээ хийх эрх олгох тухай” ЗТБХБ-ын салбар нэгжүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслийн санхүүжилтын талаарх саналыг хэлэлцээд уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж, гэрээ байгуулах, сонирхсон хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад зөвшөөрөв. Хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээг Засгийн газарт танилцуулан асуудлыг шийдвэрлүүлж байхыг даалгав” гэж байна. Засгийн газраас “Та нарын төслийг батлаад өглөө. Төмөр замаа тавиарай, барилгаа бариарай” гээд үүрэг өгсөн байгаа юм. Гэтэл нүд нь орой дээрээ гарчихаад “Би анх удаа харж байна” гээд байдаг. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд авто зам, төмөр зам барих бэлтгэл ажлын талаар Засгийн газарт хэд хэдэн удаа танилцуулсан талаар баримт нотолгоо хангалттай бий. Энэ мэт зүйлийг сайн үзүүлэхгүй бол бүгдээрээ “Мэдэхгүй” гээд нууцаар гэрээ байгуулаад, төмөр зам барих гэж байсан мэтээр яриад байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэмдэглэлүүдэд дараастай байгаа. Энэ бүх материал Legalinfo.mn сайтад бүгд бий. Үүнийг ярихаар дахиад нууц материал дэлгэж тавилаа гэж магадгүй учраас зориуд хэлж байгаа юм. Бас нэг зүйл бий. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Г.Занданшатар, Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар төлөвлөгөөг нь батлаад “Солонгостой төмөр замын салбарыг бүх хэлбэрээр хөгжүүлж, хамтран ажиллана. 2010 оноос эхэлнэ, хариуцах байгууллага ЗТБХБЯ” гээд их хурлын дарга үүрэг өгсөн байгаа юм. Ийм зарчмаар явдаг. Түүнээс Ц.Нямдоржийн яриад байгаа шиг зүйлд огт байхгүй.
Тэрбээр дээрх гэрээний асуудлаар тодорхой баримт дэлгэж ярьсан. Түүний гаргасан баримтын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 27, 2012 12:36:41 am )
naymdorj muu arga zalitai gedeg ni bvh hvnd il bolood baihad ichdeggvi em baih da tsairsan nobsh naymdorj yabch manai tal bish urd zvgiin tald ajilaad baih shig bna da gej
-
Anonymous (March 27, 2012 12:51:58 am )
Nyamdorj pizdag olon tumnii omno odoo shuud buud buud!!! Tsaazaar av!!! Tsaazaar av!!!
-
Anonymous (March 27, 2012 4:41:10 am )
Баттулга таныг дэмжинээ. Мэнгэт тэнэг пяз үхэхдээ үхэр буугаа гэж хамаг л муу аргаа хэрэглэх гэж новширж байнаа. Нямдоржыг Увс нутгын ард түмэн сонгосон болхоор тэд энэ хүүрийг эх нутагтаа юу хийж гийгүүлсэн, анх гарахдаа гэр орон амьдрал ахуй нь хэр байсан, одоо хэрхэн тансаг байр саванд, хүүхдүүд нь ямар байр сав бариулсныг хар. Өөрснийгөө хар улаангом хэр хөгжив гэдгийг дүгнэ. Сумдыг яриагүй шүү. Зөвхөн төв…Одоо энэ мэнгэт тэнгийг зайлуулах болсон. Ард түмнээ буудах хууль барьж гүйж явдаг хүн хэний талд байна.
-
Anonymous (March 27, 2012 7:41:25 am )
MAH Namibian pizdakuuddiin him baigaa zuil MAH NAM SONTVGEE
-
Anonymous (March 27, 2012 8:14:43 am )
Женко худлаа л яриад байнадаа
-
Anonymous (March 27, 2012 8:29:56 am )
za ene ch estoi hudlaa bolood yavchihlaa shuu. ene nuhur uuruu mongoliin buh gaigui bugdiig luivraar avsan shuu dee. odoo l neeh enhiin tsagaan tagtaa boloh geed yadchihiin. er ni zasgiin gazar, ded said ni meddeggui geree gej ene eh orond chini yaj baij boloh um be. teneg humuust tailbar hiij bgaam uu.
-
Anonymous (March 27, 2012 8:40:45 am )
Battulgiig demjij bna
-
Anonymous (March 27, 2012 9:01:14 am )
zvgeer Mongoliin turiig hariinhnii gar hul bolson urvagch Nyamdorj metiin yumnuudaas tseverleh bolson. Tesne tesne gehed vvnees ilvv yaj tesehev dee. Uvsiinhan joohon gegeermeer yum daa. Aimag ni vnen hotsrogdson shuud kominizm vnertej bna lee sh de. darga geheer bvgd aidag naasan. hvmvvs ni yamarch medleg bolovsrolgvi arail dendvv hotsrogdson bna le.
-
Anonymous (March 27, 2012 9:16:39 am )
battulga go go demjij bn
-
Anonymous (March 27, 2012 9:17:29 am )
Mongoldoo ymaa avaad uil ajillagaa yvuulj bgaa bolohoos gadagshaa eh ornoo hudaldsan bish. Battulgig bol demjij bnaa. Zorigtoigoor heldeg hun baihgui bolson shuu dee bugd niilj eh ornoo hudaldaj bgaa ym chini
-
Anonymous (March 27, 2012 9:27:54 am )
jenko mongoliin sunusun heden uildvriig avaad sain ajilluulj bidniig tejeej baina
-
Anonymous (March 27, 2012 9:39:25 am )
Battulga gishuniig olon myangan zaluuchuud demjij bn. Ireh songuuliar zuv songolt higerei mongolchuudaa.
-
Anonymous (March 27, 2012 9:43:05 am )
Mongoliin buh bayalag ruu shigdej orson huvalznuudaas salah tsag irsen bna shuu
-
Anonymous (March 27, 2012 9:47:56 am )
Баттулга тодорхой баримт нотолгоо үзүүлэж байгаад ярьлаа Нямдорж ажлаа мэдэхгүй хэн юу харууцаж хийдэг хэнд ямар эрх мэдэл байдагийг мэдэхгүй МАН ийн
сайдууд л бүхэнийг мэдэж байх ёстой гэсэн муйхар тэнэг бодолтой хүнүү гэмээр
харагдаж байна үгүй бол луйвар нь илрэх гээд ирхээр юунаач хамайгүй
татаад хэргээс мултрах гэсэн санаа Нямдоржийн талд төрийн эрх мэдэлтэй луйварчад би энэ чинь бололцоотой арга юм шүү нямдоржоо -
Anonymous (March 27, 2012 9:51:13 am )
УВАСЧУУДАА МОНГОЛЫГ МӨХӨӨХӨӨР ИЛТ ХЯТАДЫН ТАЛД АЖЛАДАГ НЯМДОРЖИЙГ ДАХИН СОНГОХОО
БОЛИЙ ОРОНД НЬ ДУУЧАН ЖАВХАЛАНГАА СОНГИЙ ТЭР ЭХ ОРОНЧ ЗАЛУУ НУТАГИЙН НЭР ХӨӨДӨХГҮЙ ХҮҮ -
Anonymous (March 27, 2012 9:57:41 am )
tulgaa chamaig denjij bna.uragshaa zutgeerei.eh orondoo heregtei ym hj bval yuch hiisen yadag ym be.menget ene ter shig uurtuu baas bolgoj bga bish
-
Anonymous (March 27, 2012 10:19:04 am )
БАТТУЛГАА ТА ШҮҮ. ҮЗЭЛЦЭЭД БАЙГААРАЙ. АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ЯЛГАХТАЙГАА БАЙГАА
-
Anonymous (March 27, 2012 10:26:37 am )
yu kenee yakab ta nar tekjil bai kkkkkkk
-
Anonymous (March 27, 2012 5:57:34 pm )
Yanaa ene humuus yugaa medej Battulga geed soliorood baigaa yum be? Bagshiigaa dagan bayssan Yasliin huuhduud yumuu haashaa yum?Ene bol Jinhene ooriinhoo l businesiig l boddog hun. Ta nar hezee ch yum olj doloohgui. Nyamdorj ch gesen Battulgiin bulhaig delgeed ooroo bas ajlaa tavij ogoh heregtei..
-
Anonymous (March 27, 2012 9:29:14 pm )
Монголын ард түмэн Баттулгыг хамгаалнааа Олигархи нь олон уу ардууд нь олон уу
-
Anonymous (March 30, 2012 2:29:29 pm )
battulgiig demjij bha
21 Comments