Дундговь аймгийн харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.
Түүнд өнгөрөгч оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс оноож байсан 11 жилийн хорих ялыг дахин оноосон байна. Тэрбээр дээрх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх аж. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болох байсан ч гэрч н.Болдбаатарыг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах ёстой гэж үзсэн учир хойшилсон юм. Өнөөдрийн шүүх хуралд хар тамхийг Ц.Улаанхүү хадгалж байгаа талаарх мэдээлэл өгсөн н.Болдбаатар гэрчээр оролцсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн 192.3.1-т зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр яллажээ. Түүнийг 43 ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бодисыг иргэн н.Болдбаатарт заруулахаар өгсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2012 11:11:26 pm )
Арай худлаа байлгуй дээ
-
Anonymous (March 27, 2012 9:07:30 am )
neg l itgej uguhgui l bgamda.
-
Anonymous (March 27, 2012 11:05:28 am )
ter baavariig adilhan horioch toglolt uzeel yvjiilee shd
-
Anonymous (March 27, 2012 11:21:46 am )
харамсаж байна. эр эндэж эрэг нуржээ гэхдээ магадлан энэ тэр гээд их учир бий шүү
сайн л эргэж тойроорой доо -
Anonymous (March 27, 2012 11:25:39 am )
тэр новшийн хуцан хамартай бандийг хийгээчээ
нүүрээ нуугаад алчуур ороочихсон бааранд халамцуу сууж л байна лээ танина ш дээ -
Anonymous (March 27, 2012 3:10:32 pm )
ylaanhuuu nachin iim hudraggui yum hiih hun bishe
-
Anonymous (March 28, 2012 10:12:37 am )
hiisen l bol yalaa edleh heregtei mongol ulsad yu hereggvi har tamhi l hereggvi
7 Comments