antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 1 comment

Хакухо М.Даваажаргал 22 дахь түрүүгээ авлаа

нийтлэсэн Admin
Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын барилдаан өнөөдөр өндөрлөж, Их аварга Хакухо М.Даваажаргал 22 дахиа түрүүлж, эзэн хааны цом хүртлээ. Тэрбээр сүүлийн мөчид нутгийн бөх Какурюү М.Анандтай нэмэлт барилдаан хийж, өрсөлдөгчөө ялав.
Хару башёд сэкиваки цолтой хүч үзсэн Какурюү М.Анандын хувьд өчигдөр буюу тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө Болгарын хүчит бөх озэки Котоошюг илүүрхэн давснаар сэкиваки цолтойгоор 33 дахь даваагаа авч, озэки цолны болзол хангаад байгаа юм.

М.Анандын хувьд өнөөдөр болсон сүүлийн өдрийн барилдаанд маэгаширагийн зургаагаас босч барилдсан Гоёдод өвдөг шороодсоноор 13 даваа хоёр унаатай болсон байв. Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд өнөөдөр озэки Барутог давснаар 13 даваа хоёр унаатай болж, Какурюү М.Анандтай тэнцсэн тул Монголын хоёр хүчтэн хару башёгийн түрүү булаалдах нэмэлт барилдаан хийсэн юм. Энэ барилдаанд их аварга шинэхэн озэкиг давснаар Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 22 дахиа түрүүллээ.

Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд нарын хувьд башёгийн ес дэх өдөр хоорондоо таарч барилдан, Какурюү М.Ананд аваргыг унагаасан юм.

Б.МАРАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 26, 2012 11:12:27 am )

    1st wxaxaxax xakuxo zail zail

antalya rent a car