antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 3 comments

Цагдаагийн дарга нар буруутан болж Долоодугаар сарын нэгний хэрэг замхрах төлөвтэй байна

нийтлэсэн Admin

Долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдуулан шалгаж буй цагдаагийн дарга нарын хэргийг шүүх хурлыг гуравдугаар сарын 28-ны өдөр “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд хийхээр болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах тухай гомдол гаргаж байсан тэдний хувьд хэрэвзээ бүрэлдэхүүнийг сольсон тохиолдолд шинэ шүүгч нар тэр олон арван хавтаст хэргийг нэлээдгүй хугацаа зарцуулж унших асуудал үүсэх нь “Ганц худаг”-т мөн төдий тооны хугацаагаар өөрсдийгөө хорих ялаар шийтгэсэнтэй адил болох тул өмгөөлөгч нартайгаа ярилцаж байгаад хуучин бүрэлдэхүүнээр уг шүүх хурлыг удирдуулахыг зөвшөөрчээ.

Цагдаагийн ерөнхий газрын экс дарга, хошууч генерал Ч.Амарболд нарын хувьд  5-аас доошгүй жилийн ял төлөвлөхөөр зүйлчилсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр руу цагдаагийн ар гэрийнхэн дайрч, доромжилж, биед нь халдсан явдал ч тухайн хүмүүсийг яллахад тодорхой хэмжээгээр нөлөөлж мэдэхээр байна.

Энэ удаа Урьдчилан хорих төвийн гадаа хэдэн ч хүн цугларсан бай шүүх бүрэлдэхүүний хувьд уг хэргийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр үнэн зөв шийдвэрлэх боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр, энэхүү хэргийг сонгуулиас өмнө амжиж шийдэх нь МАН-ын хувьд туйлын их ач холбогдолтой байгаа бөгөөд үүнд ямар нэгэн экс Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар буруугүй гэдэг ойлголтыг сонгогчдод төрүүлэх нь юунаас чухал байгаа аж. Харин тушаал гүйцэтгэсэн цагдаагийн дарга нар уг хэргийн гол буруутнууд болж бусдын өмнөөс ял үүрч нэг хэсэг хугацаанд өргөст торны цаана өөрсдийнхөө хорьж цагдаж байсан хулгайч нарын хамт суухаас өөрцгүй болжээ. Ингэснээр ард түмний сэтгэл санаа тогтворжиж, буруутныг гэсгээлээ хэмээн үзэх аваас сонгууль дуустал ямар ч байсан нам жим болох нь тодорхой юм.
Х.Балт (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 25, 2012 5:32:46 pm )

    tsagdaa hun yagaad yal huleedeggui yum. Arduudl yal huleegeed noyod huuli hyanalt huchnii baiguullaga bolhoor yadag yum be

  • Anonymous (March 25, 2012 5:46:32 pm )

    tyshaal ugsunee huleesen yum bol yalaa abna l bizdee? jinhene ezed ni yagad ch shiuugdehguieee,ychir ni ted ylsturchid hydlaa ylsturjuulj songyyliin bydilaan ene ter geed samyyryylaad dyysna.HERGIIN EZEN HEDHEN HUN BGAA SHUU GEDGIIG ARD TUMEN BUU MART! TEDNIIG DAHIN BUU SONGO!E -gedeg hunees ehleed M- eer dyysah ted nariig l buu songo

  • Anonymous (March 25, 2012 6:58:00 pm )

    МАН ӨӨРИЙН БУУНИЙ НОХОДОО ШОРОНД ХАЯЖ ӨӨРӨСДӨӨН ГЭМЭГГҮЙ ЦАРАЙЛЖ ҮЛДЭХЭЭР
    ШИДСЭН БАЙНА ЛУЙВАРЧАД ИЙМ Л ХҮН МӨСГҮЙ ХҮМҮҮС БУУНИЙ НОХОДИЙГ ТЭЖЭЭЖ
    ЭСРЭГ ЭТГЭЭДЭЭН УРУУЛАЖ БАЙГААД ХЭРЭГТЭЙ ҮЕД ЗОЛООСЛОДОГ НЬ ЛУЙВАРЧАДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ХЭРВЭЭ ЛУЙВАРЧАДЫН ГАР ХӨЛ БУУНИЙ НОХОЙ БАЙГААГҮЙ ЮМ БОЛ ХУРАНДАА
    НАР ТУШААЛ ӨГСӨН ЭЗНЭЭН ХЭЛЭЭД ГЭРТЭЙ ХАРИХ ЁСТОЙ ТЭГСЭНГҮЙ ЭЗЭДИЙНХЭЭ ӨМНӨӨС САЙН ДУРААРАА ШОРОНД СУУЖ БАЙНА ҮҮНЭЭН БОЛООЧ ТУШААЛ ӨГСӨН АЛУУРЧАНГ ИЛЧЛЭЭЧ
    ХУРАНДАА НАРАА

antalya rent a car