antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

Тимошкенкод 7 жил хорих ял оноов

нийтлэсэн Admin

Мягмар гарагт Украины нийслэл Киев хотын Печер дүүргийн шүүх Ерөнхий сайд асан Юлия Тимошенког эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 7 жил хорих ял оноожээ. Энэ тухай Украины телевизийн “5 канал” суваг мэдээллээ.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2009 онд ОХУ-тай байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг шүүгч Родион Киреев мэдэгдэв. Тимошенко өөрийн энэ үйлдлээрээ “Нафтогаз” компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан болохыг нотолсон прокурорын газрын баримтыг үндэслэлтэй гэж шүүгч үзсэн байна.

Түүнээс гадна, “Нафтогаз” компанийн нэхэмжилсэн 1 тэрбум 516 сая гривен буюу ойролцоогоор 187 сая долларыг Тимошенкогоос гаргуулахаар болжээ. Мөн Тимошенкод 3 жилийн хугацаанд төрийн байгууллагад удирдах албан тушаал хашихыг хориглосон байна.

Харин Тимошенко шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд “энэ нь эрх баригчид өөрийг нь улс төрийн зорилгоор мөрдөн хавчиж байгаа хэрэг” гэж хэлжээ.

Шүүхээс Тимошенкод оноосон ялыг АНУ болон Өрнөдийн хэд хэдэн орон эрс шүүмжилж, шүүх хурлыг “шударга бус, улс төрийн сэдэлтэй байсан” үзжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car