2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл болж орох үед “Бодь” группын захирлуудын нэг М.Зоригт УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа.
Чингэхдээ тухайн үеийн “Адуун чулуун” уурхайн эзэн Ц.Шинэбаярыг ялж байсан юм билээ. Энэ үеэс тэдний дайсагналцал эхэлжээ.
2008 онд даагаа нэхсэн Ц.Шинэбаяр УИХ-д сонгогдож, М.Зоригт өвдөг шороодсон юм.
Өдгөө М.Зоригт Сүхбаатар аймгаас нэр дэвшихээр шийдэн, АН-д элсэх гэж буй ажээ.
Энэ тухай мань хоёр өөрсдийн facebook.com дахь хуудсан дээр бичин, хоорондоо маргалдаад авсан байна.
Ц.Шинэбаяр гишүүн
Холбоотой мэдээ
Comments are closed.