antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 Comments are off

ХҮНД СУРТАЛ, ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗАМЫН-ҮҮДЭД НОЁЛСООР БАЙНА

нийтлэсэн Admin

 Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, гадаадаас үйлдвэрлэлийн болон уул уурхайн зориу лалттай бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг багагүй хэмжээгээр оруулж ирэх болсон. Тэдгээрийн дийлэнхийг төмөр замаар тээвэрлэн авчирдаг. Гэтэл галт тэрэгний хөдлөх анги буюу зүтгүүр, вагоны хүрэлцээ таа руугаас ачаа эргэлт удааширч, хугацаа алдах нь бий. Бизнест цаг хугацаа алтнаас үнэтэй гэдэг шүү дээ. Баяр ёслол дөхсөн, хичээлийн шинэ жил ойртсон үед галт тэрэг хүрэлцдэггүй ч Улаанбаатар төмөр замынхан яаж ийгээд зохи цуулдаг. Өдгөө ачаа тээврийн идэвхтэй үе эхэлж, түүний эргэлттэй холбоотой гачлантай нүүр тулах гэж байна.

Манай улсын гадаад худалдааны 70 гаруй хувь нь Замын-Үүдийн боомтоор дамждаг. Урд хөршөөс хоногт 200-220 вагон, ачаа эргэлтийн оргил үед 250 вагон ачаа орж ирнэ. Түүнийг Улаанбаатар төмөр замын “Замын-Үүд” өртөөний Шилжүүлэн ачих ангийнхан нарийн царигаас өргөн царигтай төмөр замд шилжүүлэн ачина. Урд хөрш өөс импортоор ирж буй ачааны дийлэнхийг барилгын материал эзэлдэг бол, Монгол Улсаас БНХАУ руу малын гаралтай, хоёрдогч түүхий эд экспортолдог ажээ. Хоёр жилийн өмнө ганцхан сарын дотор ачаа тээвэрлэлт 1.4 сая тоннд хүрсэн нь өмнөх онтой нь харьцуулахад 31.5 хувиар өссөн үзүүлэлт байж. Өдгөө энэ тоо хэд дахин нэмэгдээд буй.

Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт ийнхүү өссөн нь Монгол Улсын эдийн засаг хямралаас гарч, сэргэж эхэлснийг харуулах томоохон тоон үзүүлэлт гэж онцолж байгаа ч сүүлийн жилүүдэд ачаа эргэлтийг тээвэрлэлт нь гүйцэхгүй байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдийг багагүй бухимдуулсаар байна. Манай Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах шат дараалсан хөтөлбөр баталж, энэ хүрээнд нийслэлд барилгын ажил эрчимтэй өрнөн “100 мянган айлын орон сууц” хөтөл бөрийг баталсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотод батганы хошуу багтах зайд ч компаниуд орон сууц олноор барьж эхэлсэн. Барилгын материалын үйлдвэрлэл зах зээлээ гүйцэхгүй байгаагаас компаниуд урд хөршөөс арматур, цемент их хэмжээгээр импортолдог. Өмнөд хөршөөс арматур оруулж ирэх бизнес эрхэлдэг нэгэн залуу “Барилгын улирал эхэлж байгаа энэ үед төмөр замынхан галт тэрэг, вагоныхоо тоог нэмэхг үй бол жил бүр тохиолддог ачааны түгжрэл Замын-Үүдэд үүснэ. Бараа, материалаа богино хугацаанд татаж авах гэсэн иргэд ашиг олохоосоо илүүтэйгээр алдагдал хүлээх хэмжээнд хүрч, түүнийгээ нө хөхийн тулд үнээ нэмнэ. Үүнээс болоод барилгын талталбайн үнэ өсдөг. Улаанбаатар төмөр замынхан энэ талаар арга хэмжээ авах хэ рэгтэй байна.

Бид Эрээнээс машин хөлс өлж, бараагаа ачаад, гаалийн татвараа төлөн Замын- Үүдэд оруулж ирдэг. Ингээд Монголын төмөр замд захиалга өгснөөр сарын дараа ачаагаа авах тохиолдол бий. Үүнийг хурдлуулахын тулд бид алхам тутамдаа мөнгө төлдөг. Хамгийн багаар бодоход нэг вагон ачаанд 50 мянган төгрөг. Ачаа эргэлтийн оргил үе болох 8-10 дугаар сард 500 мянга хүрэх нь бий” хэмээн ярив. Замын-Үүдээр дамжиж нийс лэлийг чиглэх ачаа их ч, үүнийг тээвэрлэх галт тэрэг хүрэлцдэггүй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдаг. Удахгүй төмөр замын ачаа тээврийн оргил үе эхлэх гэж байна. Энэ талаар одооноос анхаарахгүй бол болохгүй нь. Учир нь энэ жилийн ачааллын оргил үед ОХУ-аас 250 орчим вагон түрээсэлж асуудлыг бага зэрэг намжаадаг. Бодит байдал дээр 250 вагон хаанаа ч хүрдэггүй, дор хаяж 500 вагон хэрэгтэй байгаа гэж албаны хүн хэлэв. Зүтгүүр, вагоныг нэмэгдүүлж чадвал уг нь ачаа эргэлт нэмэгдэж, өртөг буурч, жирийн иргэд хямд орон сууцанд орох боломж бүрдэх учиртай.

Харамсалтай нь бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг учир шалтгаан их байна. Хэрэв Монголын төмөр зам төрийн мэдэлд биш байсан бол хувийнхаа ашгийг бодож, ачааг аль болох хурдан хүргэхийг эрмэлзэнэ. Эрэлт, нийлүүлэлтээ хурдан гүйцэтгэснээр ашиг арвижна. Харамсалтай нь энд хамаг зүйл урвуугаараа эргэдэг. Түрүүлж ачаагаа ачуулна гэдэг бол хэр их сүйхээтэй, хэр их мөнгө амласнаас хамаардаг гэнэ. Энэ талаар дарга нар нь дуулсан л байдаг байх. Гэхдээ ямар нэгэн арга хэмжээ авахг үй. Хааяа дарга нар “аж лын айлчлал” хийх сургаар Замын- Үүд түр хугацаанд “нөгөө хувцсаа” өмсөх ба дарга нар явангуут эргээд бахь байдалдаа ордог гэсэн. Өмнөд хөршөөс бараа импортолдог өөр нэгэн бизнесмен “Төмөр замаас болж үнэ өсөх ёсгүй гэсэн салбарын сайдын тушаал байдаг ч энэ нь газар дээрээ хэрэгждэггүй. Бид ачаагаа хурдан ачуулахын тулд тухайн өдөр ээлжинд гарч байгаа ахлагч нарын урд хойно гүйдэг. Өнгөрсөн жил олон барилга барьсан, эрэлт үнэхээр их байсан. Үүний хэрээр саатал их гарч, шовгор өгөх нь их байсан учраас барилгын материалын үнэ өссөн. Орон сууцны үнэ буураагүй нь ийм учиртай. Зөвхөн ченж нарын буруу биш шүү дээ. Үндсэндээ Эрээн-Замын-Үүдийн хоорондох наймхан км-ийг туулахын тулд бизнес эрхлэгчид бид 700 км явах хэмжээний зардал гаргадаг” гэв. Уг нь эрэлт байгаа юм чинь нийлүүлэлтийг нь олигтойхон болгоод өгвөл ахиухан шиг ашиг олох юм шиг л байгаа юм.

Хэдхэн сарын өмнө БНХАУ-аас бүхэл бүтэн нэг вагон хөзөр Монголд оруулж ирж байжээ. Энэ бол манайд төмөр замын тээвэр ямар эрэлттэй байгааг харуулж байгаа юм. Үүнийг нь “Тунгалаг тамир”-ын Итгэлтийн хэлдгээр “Ачааны оргил үед эвийг нь олоод гулгуулаад баймаарсан”. Зарим наймаачид Замын-Үүдийг зориуд хөгжүүлдэггүй байх гэсэн сөрөг бодолтой явдаг юм билээ. “Монголоос очиж байгаа зорчигчид хоол идэх, усанд орох, амрахын тулд Замын-Үүдэд хором ч сааталгүй Эрээн рүү гарахыг урьтал болгодог нь гэм биш зан болсон. Учир нь Эрээн хөгжлөөрөө илүү. Хэрэв тэр олон зорчигчийг Замын-Үүдэд хонуулбал хурдацтай хөгжих боломж байгаа шүү дээ. Үүний тулд Эрээн шиг том зах нээж яагаад болдоггүй юм бол” хэмээх хүн олон байдаг. Аливаа барааг Замын- Үүдэд авчраад Эрээний үнээр нийлүүлбэл энэ зах олон хүний амьжиргааг дээшлүүлэхээр санагдана. Хэрэв Замын-Үүдэд зах нээгдвэл “Нарантуул”-ын өмдний наймаачин бараагаа авахын тулд Эрээн явах ямар ч шаардлагагүй. Одоо 100 өмд авахын тулд хил давж байгаа шүү дээ. Замын-Үүдэд захтай болбол үнийг нь мэдэж байгаа юм чинь таньдаг хэн нэгэндээ захихад л нийслэлд авчирна шүү дээ. Иймхэн жижиг зүйлд төрийн бодлого дутагдаж байна хэмээн бас ярих хүн ч олон байна.

Оргил ачааллын үед Замын-Үүдийн галт тэрэгний тасалбар дамаар 300 юань болж, хүмүүс хонон өнжин дугаарлах нь сонин харагдахаа больжээ. Төрийнхөн ард түмнийг ийм байдлаар дугаарлуулж, үхэн хатан хонож, ажлаа хурдан бү тээхийн тулд авлига өгөхийг хүлээн сууж байгаа юм чинь сонин байхаа больсон биз. Хавар болж, уул уурхай, барилга, газар тариалангийн салбар оволзох гэж байна. БНХАУ-аас хөрөнгөө оруулдаг за рим иргэд нь Улаанбаатарт ирчихээд ажлаа эхлүүлэх гээд л явж байна. Хаврын сүүл сараас өвлийн эхэн сар хүртэл энэ салбар үүрээ эвдүүлсэн мэт бужигнадаг. Үүнд төмөр замынхан бэлэн биш байгаа шүү дээ. Төмөр замын ачаа эргэлтийг хурдлуулах төрийн бодлого ард түмэнд хүрч наалдахгүй байна хэмээн хэлэх цаг болжээ. Вагоны тоог нэмэхээс гадна том, жижиг тэрэг ордог гаалийн талбайг ч засах ухаан хаана хаанаа алга. Хятадын талын гаалийн талбайгаар ачааны машин, жижиг тэрэг хоёрыг тус тусад нь хурдан оруулж, гаргаж байгаа.

Харин Монголын талд хоёулаа нэг дор байдгаас хүнд суртал, иргэдийг чирэгдүүлсэн үйлчилгээ энд л гардаг. Энэ бүхнээс хождог хүмүүс нь тө- рийн албаныхан. Эрээнд их л дэгтэй дугаарлаж байсан жолооч нар Монголын хилээр орж ирсэн л бол нэгнийхээ өмн үүр орох гэж дайрдаг “эр хэм сайхан уламжлалтай”. Замын-Үүдийн энэ мэт асууд лыг цэгцлэхгүй бол иргэ дэд чирэгдэл учруулсан үйл чилгээг хүсэх хүн байхг үй. Тиймээс ажлаа хурдан бү- тээхийн тулд албан тушаалтнуудад авлига өгөөд бараагаа хурдан ачуулах нь наймаачдад цаг хэмнэх давуу талтай. Цагаа хэмнэхийн тулд өгсөн мөнгөө бараандаа шингээгээд ашгаа олчих эрх мэдэлтэй тул Замын-Үүдийн ачаа эргэлтэд шинэ бодлого төлөвлөлт хэрэг тэй байна.

Г.ЦОЛМОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car