antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 23 comments

Харвард төгссөн комминуст Ц.Мөнх-Оргил ганц худагт л дуулаад сууж байх хүн дээ

нийтлэсэн Admin

Нэгэн цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил бол төрийн хүн мөн. Төрийн түшээ ч мөн. Төр хүнээ мэддэг бол энэ хүн төрийн хамгаалалтанд, төрийн шоронд сууж байх учиртай иргэн хүн ч бас мөн. Үүнийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Ц.Мөнх-Оргил юуны учир төрийн төмөр торны цаана суух хүн бэ гэвэл тэрээр 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт жүжгийн гол дүрийн жүжигчин.

Оросын их зохиолч А.П.Чехов “Эмгэнэлт жүжгийн тайзны хананд байгаа буу ямар ч байсан дуугарах ёстой” гэсэн байдаг. Энэ бол эмгэнэлт жүжигт заавал ч үгүй байх ёстой үзэгдэл юм гэсэн. Мань Мөнх-Оргилын хувьд Долдугаар сарын 1 хэмээх Тэр эмгэнэлт жүжгийн тайзан дээр ямар ч рольгүй, хөдөлгөөнгүй байсан галт зэвсгүүдийг үндсэндээ “сумла, бууд” гэж амь оруулсан хүний нэг гэж байгаа.

Онц байдлыг тогтоох штабын ерөнхий командлагч тэрээр өнөөдөр цагдаагийн генерал, хурандаа нараас ч өмнө дээлээ нөмрөөд Ганцын камерт оччихсон “Хулсан ташуур нь байгаасай…” гээд хангинатал дуулаад сууж байх ёстой хүн шүү дээ.

Амьдрал баян. Хүний намтар ч баян. Ц.Мөнх-Оргилын намтарт ч бас баян бөгөөд бараан үйл мундахгүй их. Тэртээ 2003 оны арванхоёрдугаар cap. Янхийтэл янгинасан өвлийн жихүүн тэр нэгэн өдөр. Аж төрлийнхөө төлөө хаа байсан Сэлэнгийн бэлчрээсээ санаа нэгдэн ирсэн тракторчдын цуглааныг энхрий хайрт МАХН-ынхаа зарлиг лүндэнгээр тараахдаа тэрээр дэлхийг эзэгнэсэн гранд жанжин шиг байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил тухайн үед МАХН-ын дуулгавартай утсан хүүхэлдэй болсон цагдаа нараараа Ардчилсан намын байрыг бүслүүлэн бэлэн байдалд хонуулж, Г.Уянга, Г.Эрдэнэбат, Т.Цэрэн-Очир нарын таван сэтгүүлчийг төрийн төмөр торныхоо цаана хорьсон “гавьяатай” нэгэн билээ. Энэ бол Ц.Мөнх-Оргилын цагдаа нарын дарангуйллаар зэвсэглэсэн хаанчлалын оргил үе байлаа.

Энэ үед тэрээр жагсаалд оролцсон 62 хүнийг хорьсон байдаг. Ардчилсан Монголын улстөрийн намын байрыг цагдаа нараар бүслүүлэн хоносон эл явдал соёлт хүн төрөлхтөн, дэлхий дахинд ч урьд хожид сонстоогүй хачирхалтай үйл явдал байсан. Фашистын дарангуйллын үед ч, “Аль-Кайда”-гийн алан хядагчид ч яс юман дээр сэтгүүлчдийг хоморголон барьж хорьсон түүх хомс.

Мань Хуулийн сайд тэр үед сэтгүүлчдийг яагаад хорьж байгаа юм бэ гэсэн асуутад “Сэтгүүлч гэж духан дээрээ бичээгүй байсан юм чинь би яаж мэддэг юм бэ” гэж парламентын хуралдааны индэр дээрээс томорч байв. Үндсэндээ Ц.Мөнх-Оргил энэ л үеэс олон нийтийн жагсаал, цуглааныг бурангуй аргаар номхотгох, “төрийн төмөр нүүр” гэгчийг ямар нэгэн аргаар таниулах, ирээдүйд болох эмгэнэлт долдугаар сарын 1-ний үйл явдлыг далимдуулан иргэдийг буудан хороох бэлтгэлээ хийж эхэлсэн юм.

Монголын оюун сэтгэлгээний гигант болсон сэхээтнүүд түүнийг энэ л үеэс “Харвард төгссөн коммунист” гэж нэрийдэх болсон билээ. Долдугаар сарын 1-ний бэлтгэлийг тэрээр ийн базааж эхэрж байв. Хэзээ нэгэн цагт ард түмэн рүү буудах тушаал өгнө гэдгээ ч тэр эрт мэдэрч, сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдээд байв гэж түүний бараан намтрыг туурвих хожмын түүхчид бичиглэх болно.

Цааз төгсч, цаас амилахад оргил байсан тэр хоргол мэт өнхрөх болно. Ингэж тэр өөрийнхөө эмгэнэлт намтрын эхлэлийг бичиж эхэлсэн юм. Онц байдлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд бүлгээ Ц.Мөнх-Оргил нар л удирдан зохион байгуулсан нь цагаан цаасан дээр хар бэхээр дурайтал тодхон бичиглэгдэн үлдсэн байгаа.

Дөрвийн дөрвөн иргэн буудуулаад үхчихээд байхад ноён Ц.Мөнх-Оргил “Миний цагдаа нар сургуулийн сумтай буугаар иргэдийг айлгах гэж л ганц хоёр буудсанаас биш жинхэнэ сумаар буугаа цэнэглээгүй” гэж хээвнэг бүлтэрч байсан нь үнэнд үл нийцнэ. Тухайн үеийн буун дууг сонссон, ихэнх нь цэрэгт алба хаасан хэргийн халуун гэрч иргэдийн олонхи нь жинхэнэ сум, сургуулийн сум хоёрын дуу чимээг ялгахтайгаа шүү дээ.

Үүнийг байлдаантай кинонд дуртай хүүхэд ч илэрхий хэлээд өгнө. Чулуу модхоноор зэвсэглэсэн олон түмний эсрэг байлдааны сумаар цэнэглэсэн галт зэвсэг агссан цагдаа нарыг Онц байдлын штабын ерөнхий командлагч Ц.Мөнх-Оргил л турхирч тушаал буулгасан байх магадлалтай. Энэ талаар олон хүн ярилцлага, мэдээлэл хийж байна.

Үнэндээ нийтийн эмх замбараагүй байдлын үед амь насаа үл хайрлан үүргээ гүйцэтгэсэн эгэл жирийн цагдаагийн албан хаагчдыг Монгол Улсын төр баалах байтугай шагнах ёстой. Тиймдээ ч цагдаа нарт Засгийн газраас 37 тэрбум төгрөгийг нөхөн олговор болгож олгосон. Төр түмэн нүдтэй гэдэг энэ. Бурууд нүд хурц ард түмэн минь харин будлианы жинхэнэ эздийг өдий дөрвөн жилийн турш олж хараагүй л явна.

Шүүхийн, шүүлтүүрийн шүүрэн шанаганы цоорхойгоор гэмт явдалт С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын тулнууд түрс, жараахай мэт үлдээд байдаг нь хачин аа. Хачирхмаар аа. Жагсаал зохион байгуулсан гэж О.Магнай, Ц.Батзандан нарыг яллаж, 230-аад хүнийг шүүхээс яллаж, 1500 гаруй иргэнийг цусан далайд умбуулан бялба нүдсэн цагдаа нарын тушаал буулгасан хамгийн өндөр пирамидын оргилд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил л сууж байсныг Монгол Улсын түүх мартахгүй.

Үүгээрээ л тэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн нүгэлтэн мөн гэдгийг баримтаар нь хэлээд байгаа. Онц байдал тогтоох тухай тогтоолын төслийг ЦЕГ-ын экс дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, цагдаагийн хурандаа “шанага” хэмээх Ганболд зохиосон гэгддэг. Энэ автор ч бас хожмын сайн өдөр дээлээ нөмрөхдөө л нөмөрнө. Гэвч, тэр сайн цагийгхүртэл энэ тухайд цухас дурдаад өнгөрье.

Хааны хүүгийн өмнөөс хар цэрэгт мордсон бол цагдаагийн генерал, хурандаа хэмээх эрхэм дээд цол хэргэмийг хүртсэн Ч.Амарболд нарын эрх мэдэлтнүүд сохор хараас ч дор хөөрхий амьтад юм байна. Цагдаагийн дарга нар тушаал өгсөн дээд албан тушаалтнаа зарласангүй дээлээ нөмөрлөө. Одоо л тэд үгээ хэлж, үнэнээ дэлгэж Ц.Мөнх-Оргил мэтийн хуурамбаануудын багийг хуулах цаг боллоо. Цаг ирнээ, цаг ирнэ.

Л.Батцэнгэл
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (March 23, 2012 12:02:09 pm )

    ГЕОМАСТЕР гэдэг Ц.МӨНХТОГТОХ захиралтай компани ТЕНДЕРИЙГ дандаа ХАХУУЛЬДАЖ аваад байна. Үүнийг АТГ шалгаж өгөөч.

  • Anonymous (March 23, 2012 12:14:53 pm )

    Shorond baih yostoi hun chini Elbege dee

  • Anonymous (March 23, 2012 12:17:07 pm )

    Ehleed zohion baiguulaltaigaar toriin ergelt hiih gesen Elbegee-g shuu. daraa ni busdiig ni

  • Anonymous (March 23, 2012 12:31:12 pm )

    Bayar bish yumuu

  • Anonymous (March 23, 2012 1:36:37 pm )

    МӨНХОРГОЛ ИЙГ ИХ ХУРАЛД СОНГОСОН ТОЙРОГИЙН ИРГЭД ОДОО ҮГЭЭН ХЭЛЭХ
    ЭНЭ ЗҮСЭЭ ХУВЛАГСАН АЛУУРЧАНГ ТАТАН ИХ ХУРЛААС ТАТАН АВАХ ХЭРЭГТЭЙ БОЛЛЖЭЭ

  • Anonymous (March 23, 2012 2:46:27 pm )

    энэ бол наанаа гэмгү, ДҮЛЗЭН ЦАРАЙЛСАН ХАМГИЙН АЮУЛТАЙ ХҮН, ХУ НАМДАА ҮНЭНЧ ХҮН БАС БИШ, МОНГОЛД ГАЙ ТАРЬСАН ХУУЛИУДЫГ ЭНЭ НӨХРИЙН эзэни гүрэн дэх хуулийн фирмээр дамжижи орж ирсэн гэдэг,ЛАВ Л МОНГОЛД ГАЙ ЛАЙ ТАРИАЛД БАЙГАА АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ ГЭХЭД МӨНХ ОРГИЛЫН КОМПАНИАР ДАМЖИЖИ ОРЖ ИРСЭН ГЭДЭГ, ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛС МОНГОЛЧУУДЫГ БАЛЛАХ ЭЗЭНТ ГҮРНИЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧМОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ИЙМ ЮМНУУД ОЛОН БИЙ. МӨНХ ОРГИЛЫН ОРЛЦСОН ХУУЛИУДЫГ СУДЛААД ҮЗВЭО ЭНЭ НЬ ИЛЭРНЭ.

  • Anonymous (March 23, 2012 4:12:45 pm )

    hudlaa golf yarisan gariig gantsad hurgej ugiig heluul

  • Anonymous (March 23, 2012 4:13:33 pm )

    Uul ni saihan hun sig l baidag gebch udaa daraa hebleler sonin sonin yumand holbogdoh yum

  • Anonymous (March 23, 2012 5:10:57 pm )

    ENE ELBEGEEG MUULAAD BAIGAA HUMUUST HELEHED YAMAR CH BSAN MERGEN ARD TUMNEES SONGOGDSON ERUNHIILUGCH SHUU, MUU YUM HIISEN HUNBSANBOL YU GEJ SONGOJ BH YUM BITGII ARD TUMNIIG DOROMJIL

  • Anonymous (March 23, 2012 6:06:38 pm )

    shalgagdah yostoi l hunii neg dee.

  • Anonymous (March 23, 2012 6:47:15 pm )

    Monxorgil 2008.07.01 nd jagsagchdiig xyataduud shig tsereg zevsegiin xycheer nam darchix uu geed gyij yavsan gedeg.

  • Anonymous (March 23, 2012 7:13:37 pm )

    õàðâàðäûí íýð ãóòààñàí óëààí àëóóð÷èí ìóóãàà ¿çýæ ¿õíý

  • Anonymous (March 23, 2012 7:19:12 pm )

    hehe monh orgil hun alchikaad chi yaj saihan amidrah ve dee udahgui araas n chadhiine dee muu aluurchin

  • Anonymous (March 23, 2012 7:21:11 pm )

    elbegdorj bhgui bsn bol ta nar estoi bugd shorongiin hadaas bolno biz huvsgalt nam ardiin namiinhan niileed ta narig ch alj hayh bsn daa heden teneg mongolchuudiig

  • Anonymous (March 23, 2012 8:31:55 pm )

    monh orgil hun alchikaad chi yaj saihan amidrah ve dee udahgui araas n chadhiine dee muu aluurchin… chinii ur udam myngan jil ch oodlohgui dee muu yragchin

  • Anonymous (March 24, 2012 2:57:00 am )

    ERONHIILOGCH ZOV AJIL EHLUULLLEE DEE. UR DUNTEI BGAASAI

  • Anonymous (March 24, 2012 11:32:43 am )

    yhsen baasniih n harvard tosson bh be

  • Anonymous (March 24, 2012 12:34:12 pm )

    мөнхоргид хийх юмаа л хийсийшд угаасаа үүрэгт ажил нь байсиймчин. тэнд далдаганаж явж буудуулсан бол хохийшд тэнэг элбэгдоржтойгоо таарсан сэтгүүлч батцэнгэл мэтийн эргүү юмнууд бүгд үхэж далд ороосой

  • Anonymous (March 25, 2012 12:30:53 am )

    Ene Gichii Harvard yg tugssiimuu ai medkuu ….

  • Anonymous (March 26, 2012 1:45:37 pm )

    Mөнх-Оргил, нямдорж нарыг шоронд нь хийгээч, тэгж чадахгүйдээ,

  • Anonymous (March 29, 2012 10:04:17 am )

    shorond hii

  • Anonymous (March 30, 2012 11:24:45 pm )

    АЛУУРЧИН МӨНХОРГИЛ, БАЯР НАРЫГ ИЛЧЛЭЭГҮЙ АМАРБОЛД НАРЫН ХОХЬ НЬ, ОРОНД НЬ НАСААРАА ШОРОНД СУУ. АРААС НЬ ЭЗЭД НЬ Ч БАС СУУНА. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД БҮГД ГЭМТЭЙ. БҮГД ЯЛ АВНА. ОДОО ТЭД НАРЫГ СОНГОХГҮЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ, ТЭГВЭЛ ГҮЙЦЭЭ ШОРОНДОО ҮХЭХ НЬ ТОДОРХОЙ.

  • Anonymous (March 30, 2012 11:28:11 pm )

    Яг үнэн. Америк, хятадын тагнуулууд урвагчид байхгүй юу.

antalya rent a car