-Түгжрэлээс болж оюутнуудын хичээлийн цаг 10:00 болов-
Улаанбаатар хотод барилга барьчихмаар дэл сул газар үгүй болсон. Гэтэл одоо бүр авто замын зурагт орсон газрууд ч хувийнх болж эхэллээ. Бас хувийн зорилгоор барилга барих газар гэж бий. Гэвч дархан цаазтай, тусгай хамгаалалтад байдаг, эсвэл бүр онцгой объект бүхий газар ч томчуудын хараанаас мултарч чадахгүй байна. Ийм газруудын нэг нь Зайсан.
Өдгөө Богд уулын арын бяцхан толгойн эргэн тойронд зөвхөн баян хүн амьдардаг гэх ойлголт олон нийтэд бий болсон. Энэ нь ч үнэн. Жирийн иргэн тэнд байр авна гэвэл ёстой мөрөөдөөд ч барахгүй зүйл. Гэтэл ХААИС-ийн оюутнууд болон Зайсангийн баячуудын хооронд болж буй үйл явдлын талаар хачирхалтай зүйл сонсогдлоо.
Үүний үр дүнд Хөдөө аж ахуйн их сургуулийн 10 мянга орчим оюутан хохирч үлдээд байгаа аж. Болж байгаа үйл явдал, маргааныг товч сийрүүлбэл, Зайсангийн баячууд буурай оюутнуудтай нэг дор амьдрахыг хүсээгүй учраас замын түгжрэл, гацаа зэргээр шалтаглаж хичээлийнх нь цагийг дураараа зохицуулжээ. Харин тэр хол, автобус, нийтийн тээврийн нэгдсэн сүлжээнээс зайтай байдаг, бас ч үгүй томоохон сургуулийн хичээлийг өглөө 10:00 цагаас эхлүүлснээр оюутнууд үдэш оройтвол такси барихаас өөр аргагүй болж байгаа гэдгийг тооцоогүй бололтой.
Хатан Туулын хоёр талын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Уг нь “Ард түмэнтэйгээ амь нэгтэй” Ерөнхийлөгч маань ч тэнд амьдардаг. Гэтэл сайд, дарга нараар тушаал гаргуулсан шиг оюутнуудын цаг, заваар тоглож байгаад нь гомдмоор.
Эх сурвалжийн хэлснээр Замын цагдаагийн газраас ХААИС-ийн удирдлагуудад энэ хүсэлтийг тавьснаар тус сургуулийн оюутнууд ийнхүү өглөө 10:00 цагаас хичээлээ эхлүүлж, зарим нь шөнө болтол хичээллэх шаардлагатай болсон аж. Тус сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Мөнхзул “Манай сургуулийг нүүлгэх талаар яригдаж байгаа гэсэн. Учир нь бид Зайсанд амьдардаг баячуудад их л садаа болдог гэж байна билээ.
Ер нь замын түгжрэл өдөр, орой гэлтгүй л гардаг жирийн үзэгдэл болсон. Гэтэл ядарсан оюутнуудаа ингэж ад үзэх хэрэг төр засагт байгаа юм болов уу. Замын цагдаагийн дарга руу нэг том дарга ярьж “Зам түгжрээд асуудалтай байна”. Иймд тус сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруул гэж тушаасан гэсэн. Үүнийг манай сургуулийн бүх оюутнууд мэдэж байгаа. Хичээлийн хуваарьт өөрчлөлт орсноор бидний сурах идэвх буурч байгаа. Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэсэн чинь алдаг Ерөнхийлөгчтэй болж дээ.
Хүний эрхийг боомилж байгаагаа баячууд ойлгох хэрэгтэй. Нэртэйгээр нь Вант улс байгуулчихмаар юм” гэлээ. Ер нь Зайсангийн вант улсад олон зам бий. Нэг замын наадах, цаадхыг “American school” ба ХААИС гэж хоёр ангилна. Америк сургууль 700 гаруй сурагчтай. Тэд сургуульдаа машинаар хүргүүлж, машинаар тосуулдаг бол ХААИС-ийнхан ихэнх нь автобусаар ирж, автобусаар буцдаг. Тоог нь харвал ХААИС-ийнхан бус нөгөө хэсгийнхний хичээлийн цагийн хуваарийг өөрчилмөөр юм. Ер нь оюутнууд суухгүй байсан ч автобуснууд цагийнхаа хуваариар л явна шүү дээ.
Зайсанг эзэлж, бүр бусдын автобусанд суух эрхийг хязгаарлагсад гэж ямар нөхөд байгаа бол. Зайсангийн вант улсын томчуудад яршиг удаад байгаа ХААИС-ийн хувьд олон жилийн түүхийг бүтээж, хадгалсан тус газраас нь нүүлгэж, Багануур дүүрэгт аваачих тухай дээгүүр яригдаж байгаа гэнэ. Хэрэв үнэн бол “Арай ч дээ, баячууд аа. Битгий давар” гэж хэлмээр санагдаж байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 23, 2012 11:02:49 am )
arai ch dee bugdiig ni buudah yumsan
-
Anonymous (March 23, 2012 11:19:34 am )
XAADS-in oyutnuud bosoj erhee hamgaalah heregtei!!!!
-
Anonymous (March 23, 2012 11:49:14 am )
american surguuliin tsagiig l 10aas ehluuleh heregteishdee ted nar yamar avtobusaar yavah bish oroitson ch mashinaar l avhuulah yum chin 700 mashin tugjirel uusgej bgaashdee
-
Anonymous (March 23, 2012 12:07:44 pm )
Minii ohin HAAIS-d surdag. Hicheel ni oroi eheldeg bolsnoos hoish ih oroitdog bolloo. Ene ni idewh buurahad nuluuluhgui geh batalgaa algadaa. Bas oyutnii 70000aa ch awahgui yumaa
-
Anonymous (March 23, 2012 12:31:59 pm )
Gants HAAIS bish hed heden surguuliin huvaari oorchilson shdee.
-
Anonymous (March 23, 2012 12:57:49 pm )
AMERICAN SCHOOLE UDAHGUI TERRORIST HALDLAGAD URTUNUU .
-
Anonymous (March 23, 2012 1:00:51 pm )
AMERIK SURGUULI CHIN ZINDAARHAH BAYARHAH DURTAI TENEG MULGUU BAYACHUUDIIN MUNGIIG SAAJ GADAGSH N URSGAJ BGAA GAZAR. SURAGCHID ULAAN NOIL. JIRIIN SURGUULIIN DEER GARAH CH UGUI
-
Anonymous (March 23, 2012 5:21:00 pm )
TEREND CHIN ERUNHIILUGCH YAMAR HAMAATAI YUM BE YAMAR ERUNHIILUGHCIIN ZASAGLALTAI BISH SHIIDVER GARGASAN SAID-D GOMDOL GARGAH HEREGTEI SH DEE
-
Anonymous (March 23, 2012 6:27:09 pm )
yachij idej uusan uiliin ur gej yum bdagiig meddegui l yum baih daa
ene malnuud -
Anonymous (March 23, 2012 7:51:12 pm )
АРАЙ ХЭТЭРЧ БАЙНАА ОЮУТНУУД ГЭХЭЭРЭЭ ЦАГААРАА БОЙМЛУУЛЖ БАЯЧУУД ДУРААРАА ДУРГИЖ БАЙХ ЕСТОЙ ЮМ УУ
-
Anonymous (March 23, 2012 8:30:12 pm )
tgd hudlaaa haais iig soliltoin bish ged shutis iig 7 40 oos bolgoson sh shaaal teneg bolimoor yumaa
-
Anonymous (March 24, 2012 2:30:53 am )
Za zugeer bai ter ogloo avtobusaar yvdag heden oytantai zam deer chiheldsen ym alga hun mungutei baij boldoggui ymuu yduu baigaadaa dandaa bolj baigaa humuusruu dairah ym
-
Anonymous (March 24, 2012 11:15:30 am )
xicheeliig ni ogloo 7 tagaas exellyyldeg bolchixgyi dee tegvel ouytnyydad oroigoor ajil xiix zav garax baisan ch yum yy .. odoo dylaarch baixad ajil syrgyyliig ogloo ert exeldeg bolgoxgyi dee …
-
Anonymous (March 24, 2012 12:33:19 pm )
bayn hun geheer uzen ydaad bdag ni ymar uchirtain? uuriin hudulmuruur hiij buteesneeree durtai bairaa avaad arai utaagui gesen gazar amidarch, huuhduuddee hel surgah gej arai uur orchind surgah gej American schoold yvuulj bgaa hun zunduu l bgaashd, bitgii ingej tuilshirch bai, het tuilshirch uuriin gesen bodolgui baih ni bolovsrolguin shinj
-
Anonymous (March 24, 2012 7:12:09 pm )
buh oyutnuud zamiig ni haagaad gerluu ni buu yavuul.tegeed yahnuu uzehgui yu?
15 Comments