antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 Comments are off

Монголын Залуучуудын Холбоог эзэгнэх гэсэн У.Хүрэлсүхийн хүсэл талаар болов

нийтлэсэн Admin

Одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх улс төрд идэвхтэй оролцсоноос хойш Монголын

Залуучуудын Холбоог “хорхойтой араа”-ндаа зууж, тус холбоог сөргүүлэн намынхаа дэргэд Ардчилсан социалист залуучуудын холбоог байгуулж үйл ажиллагааг нь мөнгөөр дэмжиж эхэлсэн билээ. Улс төрийн гал тогоо буцалсан энэ жил сонгуулиас гадна МЗХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ирэх наймдугаар сард болохтой холбогдуулан өөрийн намын далд эрхшээлд байлгах хүслээ гүйцэлдүүлэхийн тулд санаа тавьж байсан хэдий ч тус холбооноос улс төрд орсон АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтнүүд түүний далд санааг мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Энэ ч утгаараа одоогийн Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатарын бие муудаж, эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй болсон тул Ч.Сайханбилэг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга байхдаа дэд даргаараа томилсон А.Мөнхбат гэдэг залууг түүний оронд тавьсан билээ.

Оны өмнөхөн А.Мөнхбат өөрийн хашиж буй төрийн ажлаа албан ёсоор өгч АН-аас ирэх сонгуульд нэр дэвшихээ цахим хуудсаар дамжуулан зарласан. Тэрбээр МҮОНТ-ээр “Өрөг” нэртэй реалити шоунд байнга үзэгдэж өөрийн далд рекламаа Ч.Сайханбилэгийн адил хийгээд эхэлчихжээ. Ажил төрлөө дөнгөж аваад байгаа А.Мөнхбат төрийн бус байгууллага Монголын залуучуудын холбоо гэх уламжлалт аугаа том айлын оройд заларч өөрийн нэр хүндээ өсгөх боломжийг идэвхтэй хайж байна. МЗХ-ны 2012 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хувьд ихээхэн ач холбогдолтой байсан хэдий ч МЗХ-оор дамжин улс төрд гарч ирдэг АН-ынхан гол дамжлага баазаа яасан ч өрсөлдөгчдөө алдахгүй нь тодорхой болсон аж.
Г.Амар

 

wikimon.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car