ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа сэтг үүлчидтэй уулзлаа.
-Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хийх гэсэн юм. Шинэ төмөр зам хийгээд 100000 айлын орон сууц барихад Нямдорж садаа болж, ажил хийлгэхгүй байна гэж 2011 оны арванхоёрдугаар сарын ха виас эхлээд тэр үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга сонин хэвлэлийнхэнд удаа дараа ярьсан. Нэг Засгийн газарт хамтарч ажиллаж байж буруу зөв мэдээллийн хойноос хөөцөлдөж дэмий юм яриад, явсан хойно нь араас нь чулуу шидээд яахав гэж би түүний яриаг нь дөрвөн сар орчим тэвчлээ. Тэгээд энэ хоёр асуудлаар бодит мэдээлэл өгөх цаг нь болжээ гэж миний бие үзэв.
Шинэ төмөр замыг хамтарч барих талаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.И.Якунин гэдэг хүн ч Монголд 3-4 удаа ирж Ерөнхийлөгчөөс эхлээд Баттулга гээд бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу болж байсан бэ гэвэл Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг бусдын талд өгч, хариуд нь хамтарч төмөр зам барина гэж ил далд ярьж байсан юм. Засгийн газрын ху ралдаан дээр 2-3 удаа асуудал гэнэт оруулж ирж түлхээд байхаар нь би тэвчилгүй “Цаана нь юу болоод байгаагаа та нар хэлэх цаг чинь одоо болсон” гэсэн шаардлага тавьсан.
Тэгэхэд энэ “Толгойнуудын” лицензийг гадаадын улсуудад өгөх тухай яриа хэлэлцээрийг төмөр замтай холбогдуулж хийж байгаа гэсэн хариулт өгсөн. Энэ үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулагдаж ТУЗийн даргаар нь ОХУ-д Элчин сайд байсан Хангай, гүйцэтгэх захирлаар нь Оросын Морозов гэдэг хүн томилогдсон юм. Ер нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу 15-20-ын төмөр зам барих ёстой байсан юм. Бодлого батлагдсаны дараа Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгөхдөө төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусна гэж хэлсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас хөндийрсөн. Тэгээд сүүлд нь Солонгос, Хятадын хамтарсан “Moore Korea” гэдэг групптэй төмөр зам байгуулах тухай нууц гэрээ байгуулсан.
Манайхаас “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож, Солонгост гэрээнд гарын үсэг зурж, гар хөл барьж байгаа зураг интернэтэд тавигдсан. Ийм гэрээг 2011 оны гуравдугаар сарын 19-нд байгуулж Х.Баттулга түүнийг зөвшөөрч баталсан. Энэ тухай асуухад “ташаа мэдээлэл байна” гэж хэлээд өнгөрсөн. Энэ гэрээг өнөөдөр Монголд мэдэж байгаа хүн алга, Засгийн газар ч мэдэхгүй байна. Энэ асуудлаар Засгийн газар өнөөдөр мэдээлэл сонслоо. Энэ гэрээг ЗТАЖЯ-ныхан, Төмөр замын удирдах газрынхан ч мэдэхгүй байна. Ийм гэрээ бай гуулагдсан байна, ямар учиртай юм, хууль зүйн талаар материал үзье гэсэн чинь ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материал өгөхгүй байна. Ийм юмнаас шалтгаалаад Монголд төмөр зам тавих ажил зогссон. Нөгөө “МТЗ-ын дэд бүтэц” гэдэг компани нь Хонконгод байгуулагдсан нэртэй, чухам хаана юу хийж байгаа нь одоог хүртэл мэдэгдэхгүй байна. Энэ улсуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр сайдыг Бээжингийн нисэх онгоцны буудалд буухад өчигдөр зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын ЭСЯ ны хүмүүс мэдэгдсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол, Оросын хийгээд Монгол, Хятадын харилцаа туйлын төвөгтэй байдалд орсон. Энэ ил далд яриануудаас болж одоо Тавантолгойн гэрээ гацчихаад байгаа. Ийм хууль бус үйл ажиллагаа хийгээд байсан учраас, “Та нар ажлаа Монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой, хууль зөрчих юм бол Засгийн газар, салбарын сайд, албаны хүмүүс эргээд эвгүй байдалд орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төсөл. Тендерт оруулдаг жур маа мөрдөөрэй” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь хоёр талдаа хууран мэхлэлт хийж, “бензин нь дуусаад” ирэхлээр Нямдоржоос болж энэ төмөр замын асуудал гацсан гэсэн ойлголт өгөхийг оролдож амиа хоохойлж байгааг хэлье. Миний ярьж байгаа 20 хуудас гэрээн дотор эхлээд Чойбалсан хүртэл 1100 км төмөр зам тавина.
Нэг км төмөр замын өртөг нь 2.1-2.5 сая доллар байна. Нийт 1100 км зам тавих юм бол 2.1-2.5 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм өндөр өртөгтэй ажлыг тендергүйгээр хийх, тэгээд гэрээг нь нууцаар болгуулах тухай асуудал ардчилсан Монголын төрд байх ёсгүй. Засгийн газраас, яамнаасаа, агентлагаасаа нуудаг ийм гэрээ хэрхэвч байж таарахгүй. Хоёрдугаарт, тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийнсухайтад төмөр зам тавина гэж заажээ. Ин гэж тооцох юм бол лав бидний үед Гашуунсухайт, Нарийн сухайтаар төмөр зам тавихг үй нь ээ. Миний хувьд Гашуун сухайт, Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавьж, энэ осол, байгаль хамгаалах гэх мэтийн асуудлыг хурдан шийдэх гэсэн хатуу байр суурьтай байгаа. Үүнийгээ би төмөр замын бодлогын баримт бичиг УИХ-д орохын өмнө ч ярьж байсан, сүүлд нь хуралдаан болгон дээр ярьж байгаа. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар ачих тухай асуудал байхгүй шүү.
Ямар ч авто зам тавиад нэмэр байхгүй, Гашуунсухайт, Нарийнсухайт чинь ачааллаа даахгүй байх хугацаа 2012 он байна. Энэ онд чинь Оюутолгой хөдөлж эхэлнэ. Дээрээс нь Ухаахудаг нэмээд Тавантолгой асар их хэмжээний нүүрс гаргаж эхэлнэ. Энэ их нүүрсийг машинаар зөөх боломжгүй. Улс орныхоо хөгжлийг, аваар осол, ард түмнээ, зам харгуйгаа бод. Тийм учраас энэ асуудлыг хурдан шийдвэрлүүлээч гэдэг санал тавиад ажил ахихгүй байсан шалтгаан нь энэ нууц гэрээнд оршино. 2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхад Гашуунсухайтын чиглэлийн 240-өөд км, Нарийнсухайт чиглэлийн 45 км зам тавих зөвшөөрөл олгоод холбогдох компаниуд нь гэрээгээ хийж ажлаа эхлэхээр туузаа хайчлах гэж байхад нь таслан зогсоосон. Үндсэн шалтгаан нь энэ. Тэгээд энэ асуудлыг ил яриад эхлэхээр Нямдорж 100 машин урагшаа явуулж зам зогсоолоо гэж худлаа яриад, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд гурав хоносны дараа “Нийгмийн толь” сонин дээр гаргасан.
Хоёрдугаар асуудал орон сууцтай холбоотой 100000 айлын орон сууц гэдэг хөтөлб өрийг хэрэгжүүлэх замд би ямар ч садаа болсон юм байхгүй. Ярьж байгаа юм бол дахиад л хуулийн асуудал. Баттулгын орон тооны бус зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж 300 сая долла рын зээлийн гэрээнд нэлээн гүнз гий оролцсон байдаг. “Шинэ яармаг” гэдэг хороолол барихад Монголын талын оролцогч нь энэ Ууганбаяр гэдэг хүний хувийн UР гэдэг компани байна гээд гэрээ хийчихсэн. Өөрөөр хэлбэл, сайдын зөвлөх хүн гадаад оронд очиж гэрээ хийгээд түүнийг хэрэгжүүлэгч нь миний компани байна гэсэн шийдвэр гаргуулжээ. Тэгэхэд нь би ингэж болохгүй, та нар тендер зарлах учиртай, Ерөнхийлөгчийн хэлдгээр шударга байя гэж хэлсэн. Үүнээс болоод энэ асуудал гацчихаад байгаа. Түүнээс биш би Ухаахудагаас байр авчихаад, энэ барилгын, төмөр замын ажил зогсчихоод байгаа юм биш. Төрийн ажилд хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгээ орох гэж байна, үүнийгээ болиорой.
Төр, хууль хоёр мөнх шүү, хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, та нарыг дагаж шоронд орж чадахгүй, хуулийн дагуу ажилла гэдэг ганцхан зарчмыг л би ярьсан. Төмөр замын төслийг “Маккензи” гэдэг компаниар хийлгэж, түүний зардалд 15 сая орчим ам.доллар төлнө гэсэн бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байдаг. Тэр 15 сая ам.долларын 2.5 саяыг нь Баттулгын зөвлөх Ганбатын компанид өгөхөөр тусгасан байдаг. Хуулийн зөвлөгөө өгсний шан харамж юм байх. Би үүнийг эсэргүүцсэн. Ямар гээч өртөгтэй хуулийн зөвлөгөө юм, яахаараа сайдын зөвлөх нэртэй хүн үүнийг тендергүйгээр авдаг юм, өөр хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаагүй юм уу гэдэг асуудлыг тавьсан. Тэр “Шинэ яармаг” орон сууцны хорооллын талаарх тоон дотор сонин зүйл их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Хөгжлийн банкаас Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр ирүүлсэн албан бичигт (уг баримтыг бидэнд өгөв) үндэслэн ярьж байна. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, Хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан.
Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө UP групп нэрээ солиод “New projeсtor” болж, нөгөө сууцны тоо нь 3660 болсон байх жишээтэй. Дахиад 300 орон сууц нь алга болсон. Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны ТУЗийн дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд “Санхүүгийнхээ гурван жи лийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү” гэсэн шаардлага тавьсан чинь гаргаж өгөөгүй, сүүлдээ нөгөө компани нь нэрээ өөрчлөөд, орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй, нэг эзэнтэй компани болоод байна. Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргуулахгүй гэж л би Засгийн газарт ажиллаж байна. Ядаж Засгийн газар нь луйвар хийдэггүй, хууль биелүүлдэг байх ёстой гэж би хатуу боддог. Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийг Х.Баттулгын зөвлөхөөр томилсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна. Цаашид ийм зүйл төр засагт байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Ажил хохироож байна, улс хоорондын харилцааг хохироож байна, ил далд зувчуулж байна. Ийм л учиртай юм. Энэ мэдээлллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та говьд зам тавихыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж байсан хэрнээ одоо шал өөр юм яриад байх юм…
-Шороон замыг бужигнасан шороогоор буцааж булж засна гэж юу байхыг та эрүүл ухаанаар бодоод үз. Энэ МCS гэдэг группэд Засгийн газар бүхэлдээ, Ардын нам, АН бүгдээрээ үйлчилдэг гэж Баттулга яриад байгаа. Тийм юм байхгүй. Харин хэн нь баян байхав гэдэг хоорондын өрсөлдөөнөө компаниуд өөрсдөө шийдэх асуудал. Асуудлын гол нь өрсөлдөгчөө өөртөө байгаа эрх мэдлээр нухчин дарах оролдлогуудыг ил далд хийгээд байгаа юм.
-Та зуун машинтай юм уу?
-Би зуун машинтай байсан бол сайдын болоод УИХ-ын гишүүний албаасаа татгалзана гэж хэлээд хагас жил болж байна. Надад нэг ч машин байхгүй.
-Та Х.Баттулгын зөвшөөрсөн гэх Солонгостой хийсэн гэрээний талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч. Энэ гэрээ ямар учиртай юм бэ?
-Гэрээн дээр “Баттулга” гээд гарын үсгээ зурчихсан байна. Энэ гэрээ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам дээр алга, Төмөр замын хэрэг эрхлэх газар дээр ч алга, тэр “Монголын төмөр зам” гэдэг компани нь уг гэрээг өг гэхээр өгөхгүй байна. Ийм л байдалтай байна.
-Долоодугаар сарын 1-ний гэх одоо ид яригдаж байгаа асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг СБД-ийн шүүх хуралдааны үед болсон асуудлаар Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар,, Нийслэлийн шүүх, Дүүргийн шүүхээс өнөөдрийг хүртэл манай яаманд ямар нэгэн хүсэлт тавьж, бидэнд хандаагүй байна. Хэрэв албан ёсоор асуудал тавьсан бол би түүнд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан юм. Мэдээллийн хэрэгслээс нэг юм сонсчихоод ийм хэрүүлд давхиж оролцоод байдаг хүн би биш. Асуудал тавьсан бол би ном журмаар нь хандах л байсан.
Хоёрдугаарт, долоодугаар сарын 1-ний хэргийн үед нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй би тэр үед сайд болчихоод уулз сан. Өмгөөлөгч гаргаж, зардлын асуудлыг нь зохицуулж өгөөд, сүүлд нь нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нийт дүнгээрээ 250 сая төгрөг өгөх асуудлыг шийд сэн. Сая надад цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүс өргөдөл гаргаж хандсан. Хэлмэгдүүлсээр байна гэж тэд үзэж буй юм билээ. Би тэр өргөдөлд хуульд зааснаар хариу өгсөн. Цагдаа, хорих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр шийтгэдэг хууль чинь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд хүчингүй болсон. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзэхийг хүсэж байна гэсэн бичиг явуулсан. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлыг хэтэрхий улст өржүүлсэн. Ер нь сүүлийн үед Үндсэн хуулийн агуулга, зарчим УИХ дээр асар их алдагдаж байгаа.
Байнгын хороо хуралдуулах нэрийдлээр Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хэргийг булаан авч шийдвэр гаргадаг ёс энэ УИХ-д тогтлоо. Цагдаа буудсан гэж Х.Тэмүүжингийн ахалдаг Дэд хороо хурлаа хийгээд тогтоочихсон. Тэр хурал нь шүүх хурал л болсон. Одоо тэгэхлээр энэ Дэд хорооны шийдвэрийг ёсоор болгох ганцхан ажил л шүүх, прокурорт үлдсэн. Аймшигтай юм болж байна. Би гурван үеийн төр засагт зүтгэж байгаа. 1981-1989 он хүртэл УЕПын газар Цэргийн шүүхийн асуудалд хяналт тавьдаг прокурорын ажил хийж яг энэ цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр бүтэн арван жил Монголд шийдвэрлэж байсан хэргийг уншиж судалж байлаа. Би Прокурорын болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус бүр хоёр удаа санаачилж батлуулсан хүн. Тэгээд энэ УИХ чинь шүүх, прокурор, цагдаа болчихсон юм уу, гүйцэтгэх ажил явуулдаг тагнуулын байгуул лага болчихсон юм уу гэж олон удаа асууж байлаа.
Социализмын үед МАХН-ын Төв хороон дээр нэг ч хэр гийг ил задгай ярьж байсан түүх би мэдэхгүй юм байна. Одоо бол тэгдэг болж. Зарим нь хонгио барьчихсан давхиж явдаг болж. Арай хэтэрч байгаа биз. Үндсэн хуулийн агуулгатай асар зөрчилдөж байгаа нь ойлгомжтой асуудал. Хэзээ энэ жолоогоо татаж, хэзээ энэ төр улсын асуудалд ном журмынх нь дагуу хандахыг би мэдэхгүй байна. Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлиг гэж бий. Хуульд заасан бүх арга хэрэгслийг ашиг лаж үймээнийг албадан тараа гэсэн үг тэр зарлигт байдаг юм. Гэхдээ горьдлого тасраагүй байна, шүүх, прокурорын байгууллага шүүх хуралдааны үеэр үүнийг анхааралдаа авах биз. -Ажил хариуцаж байсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж Ерөн хийл өгчийн зүгээс Ерөн хий сайдад хандаж шаард лага хүргүүлсэн. Энэ шаард лагын тухайд та ямар байр суурьтай байна. -Ерөнхийлөгчийн үйл ажил лагаанд би үнэлэлт дүгнэлт өгөхгүй л дээ. Миний гайхсан ганц юм бол дүүргийн шүүх нь Ерөнхийлөгчид танилцуулга бичээд, түүний дагуу Ерөнхийлөгч цагдаагийн байгууллагын даргатай уулзсан явдал.
Институц хоорондын харилцаа гэж юм ерөө сөө байхгүй болж, асуудлыг холбогдох сайдтайгаа, Засгийн газартайгаа ярилгүй, шууд сүүлчийн шатанд нь аваачиж тулгачихаж байна. Энэ бол зохисгүй үйлдэл. Хуулийг ийн илэрхий зөрчөөд байгаа учраас манай цагдаагийнхны ар гэрийнхэн бухимдаад байгаа юм. Шийтгүүлэх гээд ачигдаад явж байгаа хүмүүс чинь энэ хуулийг олон жил хэрэглэчихсэн, бүгдээрээ мэдэж байгаа, ар гэрийнхэн нь ч мэдэж байгаа. Мэдээд ийм юм яриад байхад та нар буруу ярьж байна, чимээгүй бай, цагдаагийн албан хаагч амаа хамхи гээд байж болохгүй шүү дээ. Цэргийн албан хаагчид хамааруулж шийдэж байсан хуулийн заалт нь хүчингүй болоод, энгийн албан хаагчийн хувьд хэрэг нь өршөөлд бүрэн хамрагдчихсан байхад дахин сэргээж шалгаад байгаа учраас ар гэрийнхэн нь юм яриад байна шүү дээ. Бас яг хэн гэдэг цагдаа, ямар маркийн буугаар, ямар сумаар буудаж вэ гэдгийг тогтоогоод өгөөч гээд шаардлага тавиад байгаа юм байна лээ. Тавих ёстой шаардлага шүү дээ. Ерөөсөө энэ хэргийг улс төрийн зорилгоор ашиглах гэж л бүх юмыг хийж байна. Ингэж болохгүй. Социализмын үед том том хэргүүдийг шийдэж байсныг би мэдэх юм. Ийм хачин юм болж байгаагүй шүү. Одоо энэ УИХ-ын зарим бүтэц шүүгчийн, прокурорын, гүйцэтгэх албаны үүрэг гүйцэтгэж байна. Энэ чинь аюул.
-Үндэсний телевизээр Х.Баттулга гишүүн ярихдаа Нямдорж хуйвалдаад гэрээ байгуулсан, үүнийхээ шанд сард таван сая төгрөгийн түрээсийн төлбөртэй хаусанд амьдарч байна гэж хэлнэ лээ…
-Би гурав дахь жилдээ энэ байранд амьдарч байгаа гэдгээ АТГ-т мэдэгдчихсэн, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Энэ байрны эзэн нь хажууд байгаа. Сургуулиа төгсчихөөд гэр бүл болох юм бол энэ байрандаа орчих юм. Манайх байрныхаа сарын ашиглалтын зардлыг л төлж байгаа. 300-гаад мянган төгрөг байдаг юм байна лээ. Төлбөрийнх нь баримт байгаа. Би хэзээ ч нууц юм хийдэггүй. Хулгай хийсэн хүн л юм нуудгаас хулгай хийгээгүй, тэр тусмаа хуулийн сайд тэгж хэрэггүй шүү дээ. Дөрөв таван саяар түрээсийн төлбөр төлчихөөд амьдарч байдаг тийм баяжчихсан төрийн албан хаагч гэж байхгүй шүү дээ. Жилд түрээсийн байрандаа 60 сая төгрөг төлж, байснаас энэ мөнгөөр хувийн хоёр давхар байшин барьсан нь хамаагүй дээр биз дээ.
-Цагдаагийн байгууллагад удирдах ажил хийж байсан генерал, хурандаа нарыг шүүх үйл ажиллагааг хуулийн дагуу явж байгаа гэж Та үзэж байна уу?
-Би ерөнхий юмаа хэлчихсэн дээ. Энэ цэргийн гэмт хэрэг гэдгээс үүдэлтэй асар их маргаан цааш үргэлжилнэ. Энэ хүмүүст үүрүүлэх гээд байгаа хэрэг чинь цэргийн биш энгийн албан тушаалтны гэмт хэрэг юм бол аль хэдий нэ хэрэгсэхгүй болгочихсон.
-Тэгэхлээр цэргийн гэмт хэрэг гэж үзэж байсан хуулийн тэр заалтыг яагаад аваад хаячихсан юм бэ? 2008 онд долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш зориудаар хийсэн юм биш биз?
-Үгүй, яаж зориудаар хийх вэ дээ. Эрүүгийн хуульд оруулсан энэ нэмэлт, өөрчлөлтийг намайг ХЗЯ-наас 2005 оны долоодугаар сарын 1-нд явснаас хойш миний дараачийн сайд нарын үед боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч энд хоёр жил гацаад Д.Лүн дээжан цанг УИХ-ын дарга байх үед 2008 оны хоёрдугаар са рын 1-нд батлагдсан юм. Ажлын хэсэгт нь Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар орж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд социализмын үед байсан, одоо ч байгаа нэг том зарчим бий. Гэм буруу гүйн талаас эргэлзээ төр вөл яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэж байдаг юм. 30-аад онд үүний эсрэг явчихсан учраас цус, нулимс урссан юм. Гэтэл одоо бас эсрэгээр нь явах аюул нүүрлэж эхэллээ шүү дээ. 2001 оны үед улс төрийн бас нэг бөөн хэрүүл болоод, “Би байсан цагт Монгол орныг улс төрийн гяндан болгохгүй” гэж хэлчихсэн удаатай. Үүнийгээ давтаад хэлчихье. Ялсан тал нь дийлдсэн талаа барьж шоронд хийдэг ёсыг хэзээ ч Монголд тогтоож болохгүй. Нэг эхэлбэл энэ хүрд зогсохгүй шүү. Эхлүүлж болохгүй.
-Хууль бус гэж таны хэлээд байгаа гэрээнд Засгийн газар цаашдаа хэрхэн хандах бол?
-Яагаад ийм юм болов гэдгийг судлаад энэ долоо хоногт ярилцана.
Р.ЖАРГАЛАНТ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2012 9:42:53 am )
Мэнгэт Нямдорж хүн гүтгэж таашаал авдаг алцан майгаа мэдэж байж унгас алдана шүү Авилга луйварт асар их хутгалдсан мэнгэтийг зурагных нт өмнө зул асаагаач тэнэг лаларыг шоронд явуул
-
Anonymous (March 22, 2012 9:48:46 am )
Боль доо нямдоржоо Эхэндээ итгэдэг байлаа Одоо наад яриаг чинь сонсоод ой гутаж байна
-
Anonymous (March 22, 2012 9:52:27 am )
Чи худлаа ярихаа болиочээ Чиний наад ярилцлагыг чинь уншихаас ч төвөгшөөж байна
-
Anonymous (March 22, 2012 9:54:33 am )
nyamdorjoo ter bairnaasaa garaad namaig sariin 300000 aar oruulchih.
bi tend oroh gesen chini sariin 4500$ gesen.tegeed bas mongol hun oruulahgui geed baina.tanii nerd tsever bizdee. -
Anonymous (March 22, 2012 9:59:24 am )
China agent
-
Anonymous (March 22, 2012 10:08:04 am )
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг юм дааааа Улс төрийн хэлмэгдүүлэлт одоо л эхлэх юм шиг байна . Энгийн жирийн Ардын намын гишүүд дэмжигчид айж байна . Дахиад үймээн самуун болбол хэн биднийг хамгаалах вэ Энэ сандал суудлын хэнээтнүүд архичин танхайчууд биднийг яаж ч мэдэх юм шиг байна . Арчаагүй ажилгүйдээ муу амьдарчихаад бухимдаж явдаг архичингуудад мөнгө өгөөд л шатаагаад дээрэмдүүлээд байх уууууууу
-
Anonymous (March 22, 2012 10:10:12 am )
Нүүрэн дээрээ ялаа суулгасан хятадын тагнуул, бөөлжис нямдорч чи халаасны өрөөнд амьдардаг гэл үү.
-
Anonymous (March 22, 2012 10:52:54 am )
Nyamdorj unen l yum yarijee. Ingej shuud shudraga yarichdag hun baihgui shuu.
-
Anonymous (March 22, 2012 10:56:07 am )
Boon songuuliin uur amisgal orchjee ene dotor bvten 1 huuli duustal unshij vzsen hvn bna uu bi huvidaa ene huulichiig huulich hvniihen huvid demjdeg
-
Anonymous (March 22, 2012 10:58:57 am )
МУУ САНААТАЙ ЛУЙВАРЧАН ЧИ БАС ХЭЗЭЭ НЬ ХУУЛЬ ЗАСАЖ ХҮН АЛСАН ХЭРГЭЭСЭЭН БУЛТАХ ОРОЛДОЛГО ХИЙГЭЭД АМЖСАН ЮМ ХҮЧЭНГҮЙ БОЛСОН ХУУЛЬ ГЭНЭ ХҮН АЛЧАХААД БАС БУЛТХААР МӨН ИРТНЭЭС БЭЛДСЭН ЮМ ШИВ ДЭЭ
-
Anonymous (March 22, 2012 10:59:48 am )
baas nuurendee naasan gulug yrvaichaad gunted haus hed hediig bariulchad teriigee nuusan geluu hudlaa bitii huts gulguuu ard tumen chinii ene yriad itgehgui ee uur bolson gulguu
-
Anonymous (March 22, 2012 11:05:11 am )
НЯМДОРЖ ХУУЛИЙГ НЬ ХУРТЭЛ ХҮЧЭНГҮЙ БОЛГОХООР ЗҮҮЛ БҮРЭЭР ОРОЛДОЖ
ЭРТНЭЭС БЭЛТГЭЖ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ ТҮҮНЭЭ ӨӨРӨӨ ОДОО НОТЛОЖ ХҮЧЭНГҮЙ БОЛГОСОН ХУУЛЬ ХҮН АЛЛААЧ ЯЛГҮЙ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙНА ДААНЧ ДУТУУ ХИЙСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ БАЙХ ШИГ БАЙНА ЭНЭ ХҮНД НЯМДОРЖОО ГЭЖ ЛУЙВАРЧАДИЙН ДАРДАН ЗАМИЙГ ХУУЛИААР БИ БОЛГОЖ ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧ АЛУУРЧАН НАРИЙН ЗАМИЙГ ЗАСАХ ХУУЛЬ БЭЛДДЭГ ХҮН ЮМ БАЙНА -
Anonymous (March 22, 2012 11:20:07 am )
nyamdorj guia yag uneng yarijee,goliig n olj helne gedeg ene .ta buhen battulga metiin,elbehdorj metiin humuusiin dramd itgej bna uu ergeed 1 sain ergtsuuleed bodood uzeerei…
-
Anonymous (March 22, 2012 11:33:47 am )
Nyamdorj bol mash hudlaa yaridag hun bga ym naadah chin mash olon horigdoluudaar baishingaa bariulj bsan bas tedni 1 zugtsan chin buudsan naadah chin aluurchin hun b ga ym .Er n tged ch Battulga mash zuw hun bga ym Nyamdorj hudlaa hun
-
Anonymous (March 22, 2012 11:34:11 am )
nohoi nyamdorj zail.chini ugend hench unemshihgui.battulga geree hiilee geed baih yum.naad hunchin ajlaal hiigeed yavj baisan baina shuu dee.muu nohoi min.c
-
Anonymous (March 22, 2012 11:51:44 am )
НЯМДОРЖОО БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ ОЙ ГУТАЖ БАЙНА. ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨД ЗАЙЛВАЛ ЭХ ОРОНД МИНЬ ХЭРЭГ БОЛНО.
-
Anonymous (March 22, 2012 11:57:13 am )
300000 aar oron suutsnii gants oroo bair l tureeslej baigaa biz dee tamine ee
-
Anonymous (March 22, 2012 12:09:19 pm )
БУЗАР НЯМДОРЖ СУУДЛАА ӨГ ЧАМД ҮНЭН ҮГ БАЙХГҮй
-
Anonymous (March 22, 2012 12:44:38 pm )
Чамд монголын ард түмэн итгэхээсээ нэгэнт өнгөрчээ хөөрхий.Улс төрийн юу болжээ яагаав нөгөө юу л байхгүй юу даа.
-
Anonymous (March 22, 2012 12:45:29 pm )
hudal yaridag, luivar hiideg ulsaa ilchleed, eh oron, ard tumnee gesen setgeltei shudarga, unench ulsaa gargaachee
-
Anonymous (March 22, 2012 12:48:14 pm )
hudalch hulgaich,zailaasaa
-
Anonymous (March 22, 2012 1:53:56 pm )
шаа зайлааа
-
Anonymous (March 22, 2012 2:06:32 pm )
nyamdorj oo tiim baisan yum bol ter uyed n helehgui yasan yum be.
-
Anonymous (March 22, 2012 2:20:39 pm )
ene novsh MCS-s amaaraa oruulaad hoshnogooroo tsuhuital mungu avsan yum shig bgaa yum daa
-
Anonymous (March 22, 2012 2:22:20 pm )
Battulgad barimt bgaa geed bhad guriigeed bdag novsh uu ugui yu
-
Anonymous (March 22, 2012 2:25:47 pm )
ЧИ НААД ӨӨРИЙНХӨӨ САЛБАРЫН АЖЛЫГ САЙЖРУУЛААЧЭЭ БАРИЛГА ТӨМӨР ЗАМ ЧАМД ПАДЛИЙГҮЙ ТЭГЭЭД Ч ЧИ МАШ ХУДАЛЧ АТААЧ ШАНТААЖЧИН ЭНХБАЯРТАЙГАА НААД БАЛИАР ЮМАА ЯРЬ
-
Anonymous (March 22, 2012 3:23:31 pm )
nyamka ahaa ta ene jiliin zaslaa hiilegsen um uu neg l suns suuder ni zaitsan amitan haragdaad bna daa er ni burkhanii orondoo yavah tsag ni bolson bna daa oo uuchlaarai burkhanii oron bish bug chotgoriin oron taniig hundetgeltei huleej avah baih
-
Anonymous (March 22, 2012 3:44:47 pm )
nyamdorj ahaa.bi nutagiin duu chin baina.naad bairiig chin bi 500myangaar tureesile ta zuruunii 200myangiin avchihaa.tanshig yaduu hund heregtee shuu dee
-
Anonymous (March 22, 2012 3:48:08 pm )
mengetee boliochee.ichsen hun hun alna gej.chinii bi nevtruulegeer ger chini yamar bailaa.ikh gariin snuker billiardnii shireetei.geriin tavilga busad buh ym chin sariin baitugai jiliin tsalingaaraa avahaargui unetei biz dee.tsalin chini hed bilee.bitgii zuv ym hiisen hunee ad tumend buruu oilgolt toruuleed bai za
-
Anonymous (March 22, 2012 3:51:26 pm )
chi tiim surhii ym bol odoo 7 sariin 1 asuudlaar horigdoj bga hurandaa nart shudarga huuliin daguu shiitgelee ug za.chi bol chadahgui sh dee.avlga avaad l bie ni muu, urshuul ene ter geed naadmaar garah bailgui
-
Anonymous (March 22, 2012 4:05:17 pm )
нямдоржийг унэн ярьсан ч худлаа ярьсан ч унэмшихгуй оороор хэлбэл улс торийн юу нь болчихсон бна ..мань уг нь ухаантай хун энийгээ мэдээд улс тороос холдчих гэхээр хийсэн хэрэгтэй шоронд суучих гээд сайдынхаа суудлаас таг зуураастай байгаа юм ,дээр нь Энхбаярыг унаж байхад нэмэрлээд нулимчихсан за тэгээд сонгуулаар МАН нь гарч ирэхгуй бол яана даа баруун луу явах гэхээр болохгуй хятад руу явах гэхээр дааалгавар биелуулсэнгуй гээд яах бол ингээд бодохоор сайдынхаа суудалтай зууралдсаар МАН аа ямар ч унээр ялуулахаас оор замгуй болгоод бна
-
Anonymous (March 22, 2012 4:13:54 pm )
Neg ih shudraga tsarai gargasan ovgon boliochee. Dahiad iim muuhai tsaraig mongolchuud songuuliin daraa arai harahgui bailgui dee.
-
Anonymous (March 22, 2012 4:15:55 pm )
YAASAN IH YARILTSLAGA OGDOG PIZDA VE CHI. BARIMT CHINI HAANA BNA? TER NYYRS ZOODOGGYI, BAISHIN SAVGYI, MCS HUVI EZEMSHDEGGYI GEDGIIGEE BARIMTAAR BATLAADAH CHADDIIN BOL. BATTULGA CHAMAIG BODVOL SHUDARGA HYN
-
Anonymous (March 22, 2012 4:44:31 pm )
Аливаа асуудлыг олон өнцгөөс харж 2 талаас нь тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байна.Бүх эрх мэдлийг намчирхаж хувааж авах гэсэн 2 намын нөхдүүд ард түмнийхээ төлөө л сэтгэл өвдөх хэрэгтэй байна Архиар үндэстнийг мөхөөх гээд барахгүй болохоор одоо хар тамхиар устгах аюул нүүрлэлээ.Ард түмэн минь нойрноосоо сэрж гол нуруутай удирдагчаар удирдуулья. Тэр нь зөв бага шуналтай залуу хүн баймаар байнааааааааа
-
Anonymous (March 22, 2012 5:23:19 pm )
hudalch huuramch humuus l ingej nervtej comment bichdeg baih daa. Nyamdorjiig demjih humuus baigaa shuu.
-
Anonymous (March 22, 2012 5:27:09 pm )
teneg luivarchin chin yu yariad bg yum be negel oo gui amitan boloh geed ulaan hulgaich bj tamruugaa zail
-
Anonymous (March 22, 2012 5:30:53 pm )
Цагдаа, хорих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр шийтгэдэг хууль чинь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд хүчингүй болсон. Ene yu gesen ug ve. Edgeer baiguullagin alban haagchid gemt hereg hiij bolno, yamarch hariutslaggui gesen ug uu
-
Anonymous (March 22, 2012 5:45:29 pm )
МЭНГЭТЭЭ ЧИ ЭНЭ ТӨРӨӨС ЗАЙЛ УВС НУТАГТАА ОЧ
-
Anonymous (March 22, 2012 10:48:47 pm )
Chi muu albin chamaig awch hayah Hun n Battulga said yum bnaa a
-
Anonymous (March 23, 2012 1:02:39 am )
NUUTS GEREE NI ZUGEER L NEG SANAMJ BICHIG L BNA LEE SHTEE,GADAGSHAA YAVSAN HUN BUR L IIM YUMAND GARIIN USEG ZURDAG BIZDEE MALAA ,IIM TENEG YUM YARIJ DOOSHOO OROH CH GEJ DEE
-
Anonymous (March 23, 2012 1:38:32 am )
kvviee en neg lalriin gomo tsaraitai mengtei lalriig turiinhuu ordnoos zailuulah yumsan harhaas durgui hvreed bhiin ug n nadd gem hiigeeguildee tehdee sonin yag hyatad hvn harhaar dotr arzaidag shig bhiin muu l hvndee yur n
-
Anonymous (March 23, 2012 1:40:39 am )
en muu hogiin amitan chine hamag alban tushaaliig nutgiinhaa ah dvv nart hubaaj hubiarilj suudag gesen shvv hudlaa gebel mongoliin bvh ihenh alban tushaal deer dandaa ubsiinhan bdg
-
Anonymous (March 23, 2012 1:41:25 am )
battulgad amjilt hvsiii en neg hogiin amitaniig zailuul tsaashaa
-
Anonymous (March 23, 2012 9:03:32 am )
herwee ta nar eh oronch l yum bol odoogiin niigemd hendech itgej bolohgvi
-
Anonymous (March 24, 2012 12:22:29 pm )
иш энэ өвгөнийг өрөвдихлөө,зүрх нь хаагдсан гэж дуулдах вий дээ,тэгвэл мушгидаг зангаараа энэ алсан гээд л гүжирдэнэ шүү,ядаж үхэхдээ үнэн үхэж хүнд буян болоорой,аягүй бол хэлмэгдсэн энээ тэрээ гэж байгаад л хөшөө босгуудна,нөгөө хүү нь ирж их хуралд суух гэнэ,0 манайхны жишгээр
-
Anonymous (March 02, 2013 6:12:09 pm )
ц нямдоржоо чи их хууль мэддэг хүн гэдэг гэтэл чиний зассан хууль гаднийханд ашигтай элдэв хулгайч нарт хулгай луйвар хийх ял жавшах бололцоо олгосон хууль болоод байдаг нь ямар учартай юм вэ энэ чинь мэдлэг муутайн харгай юу үгүй бол санаатай үүлдсэн үүлдэл үү чи уг нь өөрөөн би монголд л ганц хуульч гэж өөрөөн хэлдэг хүн дээ
-
Anonymous (March 02, 2013 6:41:27 pm )
таван толгойн гэрээ ц нямдорож тэргүүтэй ман ийн луйварчад хэрэгүй олон сая бараа шахсанаас болоод уурхан үүл ажилгаа зогссон ба ман ийн сонгуулын амлалтаас болсон
-
bulk sms premium sms hlr sms hubing smsc mtr mo mt mobile ticketing mobile payments asia thailand laos vietnam indonesia singapore europe latin america cambodia hong kong sms content platform labroc server plaza mobile (September 06, 2013 7:00:25 am )
599732 72**84I wanted to say Appreciate providing these details, youre doing a great job with the site… 124465
-
Hi Guess the Food Answers (September 07, 2013 12:42:13 am )
788174 737039An attention-grabbing discussion is worth comment. I believe that you ought to write much more on this matter, it won
-
-
buy pr8 backlinks (September 11, 2013 9:13:58 pm )
821909 682139You ought to participate in a contest for among the top blogs on the internet. I will suggest this internet internet site! 996065
-
www.verifywhoiscalling.com (September 13, 2013 6:20:16 am )
664997 237490The top and clear News is quite considerably imptortant to us. 395873
-
Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 2:56:07 pm )
601349 349272This web-site can be a walk-through rather than the information you wished about it and didn
-
54 Comments