antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2012 Comments are off

Монгол Улс өөрөө Хонгор болж байна

нийтлэсэн Admin

Сонгууль ойртоод намууд бие биенээ хэрхэн доошоо хийх арга ухаан сийлж эхэллээ. Хамгийн түрүүнд АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Элбэгдорж аньж ядаж байсан Хонгорын шархыг сэдрээлээ. УИХ-ын гишүүнийг загнах зэмлэх эрх зөвхөн сонгогчдод л бий. Элбэгдорж хууль зөрчин УИХ-ын гишүүдийг сургуулийн хүүхэд мэт зэмлэхдээ бас

Хонгороос долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар үхэж байгаа тухай надад зөндөө мэдээлэл ирсэн гэж худал хэлж, энэ жилийн улс төрийн хэрүүлийн салхийг хагаллаа. Тийм олон хүн нас бараагүй гэж Эрүүл мэндийн сайд асан өөрийнх нь намын Ламбаа хэлснийг Монгол даяараа харсан.

Элбэгээ хамтарсан Засгийн газрыг салгах улс төр хийгээд, шинэ засгийн газрыг бүрэлдүүлэхэд садаа болох, УИХ-ыг завсарлуулахгүй хэрүүл болгох далд санаа өвөрлөн говийн аймгууд руу алга болсныг хүн бүхэн ойлгож байгаа. АН-ын Ариунсайхан гэгч дэд сайд бензиний үнэ өсгөхийг дэмжсэн шийдвэр гаргаад бултчихсан, юмны үнэ нэмэгдэж бухимдсан тун эвгүй нөхцөлд Элбэгдоржийн улс төр эхэлсэн.

Тэгээд говийн аймгуудаар явахдаа төр засгийн ажил, ялангуяа МАН-аас томилогдсон орон нутгийн удирдлагуудын хийж бүтээснийг хэрхэн үгүйсгэж ярьсныг олон нийт харсан. Элбэгээгийн үгэнд итгэсэн Хаянхярваа гишүүн Хонгорыг зорьж очиход байдал шар өөр, харин ч Элбэгээд уцаарлаж харагдсан. АН-хан сандрахдаа Хонгороос өөрийнхөө намынхныг дуудаж телевизийн шоу зохион байгуулж хордлого, өвчлөл үргэлжилж байгаа мэт нэвтрүүлэг цацаж хөгөө дэлгэсэн. Говьд явахдаа Элбэгдорж бүр цагаандаа гарч, МАН-ынхныг дахиж битгий гаргаж ир гэж хэлэхийг телевизээр харсан.

Эв эеийг бий болгох үүрэгтэй Ерөнхийлөгч ийнхүү хэрүүлийн алим дунд нь хаясан юм. Ингэж гэм зэмгүй ард түмнээр улс төрийн тоглоом хийж болох уу. АН-аас УИХ-д сууж байсан Мөнхтуяа гэдэг баян тарган хатагтайн анх сэдсэн энэ улс төрийн шоу ер нь хэдэн жил үргэлжлэх ёстой юм бэ. Тухайн үед Монгол Улсын аль ч суманд очиж эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийсэн бол Хонгорын хэрийн л өвчлөл илрэх байсан. Анх нотолгоог гаргахдаа хяналтын бүлэг гэж өөр нэг сумыг адилхан шинжлэх байсныг тэр үед ухаантнууд хийгээгүй юм. Энэ тоглоомоос болж Хонгор сумынхан дайжиж, хүн ам нь цөөрч, сургуулийн хүүхдүүд нь бараг тавин хувь багасчээ.

АН-ынхан ингэж, төмөр замын зангилаа, төв замын дэргэд сайхан байрлалтай, газар тариалан болон бусад аж ахуй эрхлэх боломжтой жамаараа хөгжиж байсан энэ сумын төвийг ийнхүү улс төрийн золиос болгож чадсан юм. Энэ бол Хонгорт л болсон явдал мэт харагдавч томсгоод харвал улс төрийн золиос Монгол орныг хамарсан, хөгжлийн чөдөр тушаа, гай гамшиг болж байгаагийн гэрч юм. Улс төрийн сөргөлдөөнөөс болж Монгол Улс яг л Крыловын “хун, хавч, цурхай” гурвын үлгэр мэт гацаа байдалтай хорин жил боллоо.

“АН-ынхан, сөрөг хүч­­нийхээ үүргийг бие­лүүлнэ” гэдгээ хэлээд Засгийн Газраас гарсан. Одоо хэдийнээ зөрүүдэлж эхэлснийг монголчууд харж байна. Сонгууль ойртлоо гээд амьдрал зогсчихдоггүй атал эхчүүдэд халамж үзүүлэх, боловсролын салбарынханд ээлтэй шийдвэр гаргах, төсвийн тодотгол хийх гээд олон шийдвэрийн эсрэг зогсож байна. АН-ынхан сөрөг хүчин байх гэдгийг ердөө л ямарч хамаагүй замаар саад тотгор болох гэж ойлгодог.

Уул нь сөрөг хүчин байх гэдэг асуудлыг арай өөр, бүр илүү тааламжтай аргаар шийдвэрлэх зохистой хувилбарыг санал болгож зэрэгцүүлэн тавих тухай ойлголт болохоос биш зөрүүдэлж хөндлөн хэвтэхийн нэр биш. Өөрсдийгөө ардчиллагчид гэж нэрлэдэг АН-ынхан Монголдоо улс төрийн ёс зүй, улс төрийн соёлыг түгээх ёстой атал үргэлж урагш биш хойш чангааж, Элбэгдорж шигээ худлаа ярьсаар өдий хүрч байгаа нь харамсалтай.

Улс төрийн хэрүүлээс хэн ч юу ч хожсонгүй. Хонгорынхон ч, Монгол ч. Тиймээс Монгол өөрөө багасгасан Хонгор гэж хэлж байна. Улс төрийн хэрүүл тэмцлээс залхсан гайгүй сэхээтнүүд гадагшаа дайжсан уу, дайжсан. Тэднийг эх орондоо ирэхийг урьж байгаа нь сайн хэрэг. Гэвч улс төр, утаа хоёр нь яг адилхан болчихсон Монголд тэд ирэхгүй гэж мөрийцсөн ч болно. Ажил хөдөлмөрийн чадвартай, эрүүл чийрэг өмнөө барих зуу гаруй мянган залуучууд гадагшаа ажил хийхээр явсан уу яв­сан. Монголчуудын э­рүүл мэндэд дорвитой  өөрчлөлт гарсангүй. 21-р зуун гарчихаад байхад бохир гарын өвчин, хамуунаас салаагүй л байна. Хонгорынхныг ингэж л адлаад байсан биз дээ, ялгаа юун.

Гучаад онд зохиомол хэрэг үүсгэж, баахан хүмүүсийг цаазалдаг аргыг хэрэглэж байсан шиг одоо ч тийм арга хэрэглэж байна. Хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээж, эцэстээ аливаа худал зүйлийг мянга дахин ярихад үнэн мэт бодогдуулна гэдэгчлэн нийгэмд нээрээ ч тийм юм уу даа гэсэн сэтгэгдлийг төрүүлж нэг сум, нэг байгууллага, нэг салбарын нэр хүндийг унагаж, цаана нь өөр намын хэн нэгнийг зайлуулах бодлогоо хэрэгжүүлдэг бохир арга хэрэглэсээр л байна. Орхон аймаг, Говьсүмбэрийг даргагүй болгож чадлаа. Одоо цаана нь Архангай, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөлийг овоо хараандаа онилж байх шиг. Ер нь өөрт таалагдаагүй хэн нэгнийг шавартай хутгадаг бохир аргыг улс төрчид л анх сэдсэн. Хор найруулах гэдэг үгийг тэд л гаргаж ирсэн.

Одоо найруулсан хороороо хэн нэгнийг биш монгол орныг бүхэлд нь хордуулаад байна. Хордлогын хам шинж сонгууль дөхөхөөр хурц хэлбэртээ ордог. Тэр үе нь эхэлж байна. Одоо мөдхөн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээр хордлого чухам ямар үедээ орсныг бид тэр үед сайн мэдэх болно. Эдийн засгийн өсөлт эхэлсэн, гадаад, дотоод таатай орчин бүрэлдсэн энэ үед засгийн эрхийг барихсан гэхээс АН-ынхан нойр нь хүрэхгүй болоод тэсч ядаж байна.

Мөрөөдөлдөө автаж, бүр зүүдэндээ итгэсэн Алтанхуяг дарга нь яг л Чингис хаан болчихсон мэт телевизээр аяглахыг монголчууд хар­сан. Одоо тэдэнд МАН-ын Засгийн газрыг ч, орон нутгийн удирдлагыг ч юу ч хийлгэхгүй, болж өгвөл цөмийг нь шавартай хутгаад өөрсдөө нэг их цэвэр амьтад сонгуульд орох ганцхан зорилго л бий. Асуудал шийдэх гэсэндээ биш, улс төрийн шоу хийх гэж тэд ээлжит бус чуулган зарлуулсан. МАН-ын 46 гишүүн орон нутагт ажиллах нь тэдэнд ашиггүй. БХ-ын сайдыг огцруулах санаа нь бүтсэнгүй. Бүтэхгүй гэдгийг мэдсээр байж ингэж хэл ам тарих нь л тэдэнд чухал байгаа юм.

Элбэгдорж чухам үүнийг л хүсч сайдад нэр дэвшсэн хэдэн гишүүнийг дуудаж сүржигнэснийг таахад бэрх биш. Одоо УИХ-ын болоод, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай маргаан дэгдээнэ. Тэр хооронд бас ганц хоёр сайдыг нэмж огцруулах шалтгаан сэднэ. МоАХ-ны их хурлаар цөс нь хөөрсөн ардчилагчид орон нутагт зүгээр суухгүй, АН-ын бууны нохой мэт аяглаад аймгийн дарга нараар оролдоно. Ер нь бүр сүүлдээ Засгийн газраар оролдоно. Тэгээд таван сар гарч сонгуулийн ажил эхэлнэ. Хэрүүлийн гол дэвжээ нь УИХ-ын дугуй танхим байх боловч, цаана нь нөөцийн махны хулгай, бензиний үнийн өсөлт, цалингийн нэмэгдэл, нөгөөх гайтай сая төгрөгийн хэрүүл, тэтгэврийн зөрүүг арилгах гэсэн олон жижиг дэвжээнд “тэмцээн” болно.

Товчхон хэлбэл, луу жилийн хавар нь МАН-ынхан ажил хийх гэж, АН-хан хийлгэхгүй гэж хэрэлдсээр ногоотой залгана. Элбэгдоржоос эхэлж сөрөг хүчнийхний асаасан энэ хэрүүл луу жилийг бүтэн аваад, цаана нь могой жилийн өвөл хүртэл үргэлжилж ч мэднэ. Харамсалтай нь энэ хэрүүлээс хэн ч, юу ч хожихгүй. Монгол улс багасгасан Хонгор хэвээрээ л үлдэнэ. Ер нь тэгээд улс төрийн энэ хэрүүл, түүний хорт уршиг, архаг хордлого ер нь хэзээ дуусах юм бэ.

 

Зөвхөн өөрсдийгөө л ардчилагчид гэж үздэг, тэгсэн мөртлөө өнгөрсөн хорин жилд нээрээ л эд нар мундаг юм аа гэж бодогдмоор нэг ч үйлс бүтээгээгүй.  Элбэгдорж тэргүүтэй уран донгодож, худал амлаж, хууран мэхлэгчид, өс хонзон санагчдыг луу, могой жил дамнасан сонгуулиар улс төрийн тавцангаас зайлуулж чадвал сая нэг дуусна. Эс тэгвээс Монгол улс багасгасан Хонгор хэвээрээ л байх болно. Сөрөг хүчин байх гэдэг ялагдчихаад эргэж өшөө авахын нэр биш. Тэр хэрүүлдээ мөрөөрөө байсан салбар, байгууллага, сум орны нэрийг хавчуулахын нэр бүр ч биш.

“Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car