antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 5 comments

МАШИНД Дугаарлагсад

нийтлэсэн Admin

Хуучин ху буюу одооны МАН, Н.Энхбаярын МАХН-ыг энэ цаг үеийн нэрт нийтлэлч, нэрт ёгтлогч Баабар махны машин гэж ёгтлон нэрлэдэг юм. Энэ махны машин 37 мянган лам устгасан. Тэр цаг үеэс хойш тувт “мах ма­шин­даж”, хүн хэлмэгдүүлж ирсэн. Энэ махны машиныг ажиг­лаад байхад нэг хачин зүй тогтол харагддаг. Тэр нь өөрт нь үнэнч, зүрх сэтгэлээрээ зүтгэдэг хүмүүсийнхээ толгойг л хэрчээд байсанд байгаа юм. Үүх түүхээс нь харъя. Энэ намыг байгуулсан анхны до­лоо гэгддэг долоон залуу урд хойноо ороод алуулсан бай­даг юм. Лосолын дурсамжийг уншихад элэг эмтрэм үйл явдал гардаг. Шөнөжингөө Х.Чойбалсан хэмээх на­мын­хаа удирдагчтай хуучилж суу­гаад үүрээр баригдаж яваад Оросод алуулсан байна. На­мынхаа нөх­дийн дунд улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар ойр зуурын маргаан мэтгээн өр­нүүлж явсан Данзанг шөнө бариад ява­хад нь мань эр огт тоохгүй байсан гэдэг. Яагаад гэвэл үзэл бодол нэгтэй, адил­хан тэмцэл дунд цусаа үзэж явсан нөхдөө хараад монгол хүний жудгаар “Манийг яав л гэж, аваачиж загнах нь дээ золигнууд чинь” гэж ар гэ­рийн­хэндээ хэлээд хэнэг ч үгүй гэрээсээ гарчээ. Тэгээд Сэлбийн гол өнгөрөөд явж байхдаа хэрэг бишидсэнийг мэдрээд “Та нар чинь бүр иймдээ тулсан гэж үү” хэмээн орилж эхэлснийг түүхэнд тэмдэглэж үлдээсэн байна. Ингэнэ чинээ зүүдлээгүй түү­нийг Шар хаданд аваачиж буудаж хороогоод газарт булаад хаячихаж, хуучин ху нар. Д.Сүхбаатар хар залуу­гаараа, Х.Чойбалсан хожуу залгигдсан. Хувьсгалын эхэн үед тэдэн дотроо хэл устай ганц нь байж, Оросод хэлмэрч хийж, гадаад ертөнцөд луу­жин нь болж явсан боловс­ролтой Чагдаржавыгаа МАН-ын­хан “Одоо энэ бидний орой дээр гарах нь” гэж үгсээд хамгийн эхэнд Бодоотой хамт бодийг нь хөтөлсөн түүх бай­на. Догсомыг тэд 1937 оны ид галзуурлын үеэр шоронд тамалж хороосон. Ардын намаа байгуулсан анхны долоогийнхоо хувь тавиланг ингэж төгсгөсөн. Тэр үеийн аймгийн дарга 18 хүний ер­дөө хоёрхон нь амьд үлдэж бусдыг нь буудан хороожээ. Ийм л түүхийг үлдээж явдаг нам. Энэ намд хам­гийн үнэнч зүтгэсэн Ю.Цэдэнбалыг мөн энэ МАХНЫ МАШИН залги­сан нь маргахын аргагүй үнэн. Үүнийг үгүйсгэх хүн өнөөдөр байхгүй. Тэр энэ намын үзэл бодлоор хүн хуурч байгаагүй. Намынхаа үзэл бодолд үнэнч, чин сэтгэлээсээ сүсэглэн зүтгэж явсан юм. Тэр цөлөгдөж, Монголоо санаж, бэтгэрч нас бар­сан. Намдаа хэр үнэнч байсны баталгаа нэгэн хууч яриа байдаг. НҮБ-д элсэх гээд манай тө­лөө­лөгчид Америкт очоод байхдаа хөрөнгөтнүүдтэй гар барьж бо­лохгүй шүү, юм яривал нь “но” гээд байгаарай гэж хүртэл тэрбээр захиж байсан гэдэг. Хүн төрөлхт­ний жирийн жишиг мэндлэхээс хүртэл татгалзаж байсан хүн. Энэ намд Ю.Цэдэнбал шиг үнэнч хүн байгаагүй. Тэгвэл Ю.Цэдэнбал шиг тамаа цайж нас барсан хүн бас байхгүй юм. Ж.Батмөнх дарга байв. Хязгааргүй даруухан хүн байлаа. Туйлын даруухнаар амьдарч бай­гаад хорвоог орхисон. Нам нь түүнийг үздэггүй үе байсан юм шүү дээ, залуусаа. Ардчиллынханд бууж өгсөн гээд түүнийг үздэггүй байсан юм. Ерэн онд ард­чил­лынхныг цус урсган дарах байтал энэ муу бууж өгсөн гээд тэр шүү дээ. Сүүлд хөшөөг нь босгох газрыг хүртэл ху нар харамлаж байхад ардчиллын залуус харин газар олгож байсан юм даа. Ингэж энэ нам зүтгэсэн бүгдийнхээ толгойг үеийн үед тасдаж, эсвэл шорон гяндан цөллөгт явуулдаг сонин зүй тогтолтой, хэмнэл өрнөлтэй, цээр хүрэм уламжлалтай юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд До яамны сайд нараас Р.Нямдорж, Д.Одбаяр хоёроос бусад нь бүгд шорондоо нас баржээ. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Н.Энхбаярыг одоо яаж байна. Ю.Цэдэнбалаас хойших энэ намын оройн чимэг нь Н.Энхбаяр бай­гаагүй гэж үү. Түүнд, түүний эхнэр хоёрт таатай хандахыг хичээдэггүй хүн энэ намд байгаагүй гэж үү. Ээжийнх нь нурууг илж суусан авгай Их хурлын гишүүн болчихсон өнөөдөр “Н.Энхбаяр муу новш” гээд харааж суугааг юу гэж үзэх вэ. Ийм л хүмүүсийн бөөгнөрөл нэгд­лийг МАН гэдэг юм шүү дээ. Энэ намыг ямар ч үнээр хамаагүй ялуул­на гэсэн С.Баяр одоо ямар байна. Ихэд итгэдэг намынх нь гишүүн нэгэн түүнийг Ерөнхий сайдын албаа өгөөд Америк ниссэн шөнө нь цүнх дүүрэн мөнгө чирчихсэн “С.Баяр элэгний хорт хавдар хүрч найдваргүй болсон. Америкаас амьд ирэхгүй байх” гэсэн мессежийг нийгэмд цацаад өгөөч, сайтуудад “Өнөө шөнөдөө тавиад өгөөч” гээд явахтай таараад С.Баярыг өрөв­дөж явсан өдөр надад бий юм шүү. Ийм л хүний үнэргүй новшнууд тэрхүү цагаан байшингаас ол­ноороо гарч яваа харагддаг нь зэвүүг ихэд хүргэдэг юм. Өнөө С.Баяр нь амьд эргээд ирчихсэн ордны хонгилд алхаж явахад өнөө дурак баруун бөөрөнд нь наалд­чихсан явж байх жишээ­тэй. Энэ намаас До яамны сайд болсон, “Долдугаар сарын 1”-ний Онц байд­лын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил өнөөдөр хийсэн хэрэгтээ шаналаад одоо бараг мэдрэл нь муудчихсан юм шиг харагдах бол­лоо. Хэл ам нь тат­чихсанаа нуугаад явдаг юм биш байгаа гэж хүртэл бодох юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд Их хур­лын зааланд энэ хэрийн боловс­ролтой хүн ядаж нэг үг дуугарч болноо доо. Тэгсэн дуугарсан ганц үг нь “Миний улс төрийн рейтинг ямар байгааг энэ сонгуулиар л харна даа” гэж. Тавын таван хүнийг буудаж алах бо­лолцоо олгочихоод ингэж хэлдэг хүн байх уу. Эрүүл хүн ингэж хэлэх үү. Таван хүн буудах бололцоо олгочихоод рейтингээ сонжиж байгаа хүн 10 хүн буудах бололцоо олгочихоод рейтингээ бүүр сайн гэж бодох нь ээ.

Энэ намд зүтгэсэн жижиг гарууд бол бүр золиос болж дуусдаг. Энэ генерал, хурандаа нарыг хар. МАН-ыг өмөөрч байгаад таван хүний амины хэргээр шоронд явах нь байна шүү дээ. Эднийг тоож өмөөрөхгүй ээ, МАН. Намынхаа нэр сүрийн төлөө энэ муу хэдийг хэрчээд хаяна. Энэ намын замнал өнөөдрийг хүртэл ийм байсаар атал мянга мянган залуус энэ намд элсэхээр (ирээдүйд махны машинд хэрчүүлэхээр) аавынхаа мөнгийг барьчихаад дугаарлаж байна. Өн­гөц харахад тэд их гоё байна. Дэд сайд болчихсон байна, дарга даамал болчихсон байна. Яавал ийм том дарга болох уу, яавал эд нар шиг сайхан амьдрах уу хэмээн залуучууд шүлсээ гоожуулан харж байна. Гэвч энэ махны машин залуусаа түрүүчээс нь хэрчиж эхэлж байгааг залуус ер анзаа­рахгүй юм.

У.Барсболд гэж залуу аймаг бүрт фургон бэлэглээд, сайд хий­гээд гялалзаж явсан нь өчигдөр. Өнөөдөр тэгсэн АТГ-т байцаагдаад шоронд хонож, өнжин ерөнхийдөө шоронд суухаар болж байх шиг байна. Талийгаач Ц.Түмэнгэрэл гэдэг залуу намдаа байдгаа ба­риад гүйж явлаа. Яг өнөөдрийн Н.Номтойбаяр шиг “Алтан сарнай” наадмыг нь хувиасаа санхүүжүүлэн зохион байгуулаад, намынхаа даргатай хундага тулгаад. Юу болсныг бүгд мэднэ. Бадраа гэдэг залууг бүгд мэднэ. Энэ намын төлөө гэсээр яваад нам нэгт нөх­рийнхөө гарт албан тасалгаандаа хутгалуулж үхсэн.

Энэ намын нэр нүүр болсон Н.Болормаа одоо ямар байна. “Өргөө” зочид буудлын хэргээр “өмдөндөө шээчих” шахан гүйж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга байхдаа нийслэлийн өмч болох нэг муу орцонд байдаг зочид буудлыг Н.Энхбаярын хүүд өгчихөж. Өгөх­дөө өөрийн намын Д.Лүндээжан­цангийн дүүгээс булааж аваад өгчихөж. Ингээд л нам дотроо хөлөө жийлцэв. Зүй нь Н.Болормаа “Өргөө” буудлыг Н.Энхбаярын хүүд өгдгөөр нь өгөөд харин харьяанд нь байсан Богд уулын аман дахь хэдэн гэр, нэг байшинг Лүндээ даргынхаа дүүд үлдээж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураагаагүй бол ийм юм болохгүй байлаа. Шуначихгүй юу даа. Энэ нам дотор энэ мэт улсын өмчийг хувааж идэх дээр зөрөлдсөн шившиг их бий, их бий.

“Гааль”-ийн Баатар гэж мөн­гөний их уурхай болсон эр шоронд явж энэ намын төлөө амьдралаа золиослов. Одоо түүнийг намаас нь тоож байгаа амьтан алга. Намын­хаа төлөө өөрийгөө зольсон түү­нийг “Намын минь нэр сүрийг гутаасан нэгэн” хэмээн хамт явж харагдахаас ч айцгааж байна, МАН-ынхан. Хөөрхий тэр муу амь­тан өнгөрсөн жил хэдэн төгрөгийн борлуулалт хийчих санаатай Эр­дэнэтэд давхиж очоод үүднийх нь өрөөнөөс гөлөг мэт хөөгдөөд гарс­наа хүнд гомдоллон ярьсан бай­даг. Энэ намд хамгийн их хайртай, хамгийн ихээр амьдралаа зориул­сан хүмүүс хамгийн тамтай хэр­чүүлдэг хяслан энэ мэтээр өнөөдөр үргэлжилсээр байна. Хэзээ миний ээлж ирэх бол гэдгээ нөхөд бодож л явах хэрэгтэй. Энэрэлгүй авна даа наад нам чинь.

МАН өөрийгөө гэсэн болгоныг залгидгийн учир ер нь юу вэ? Аливааг хайрлах хайр гэдэг бол бурхны хишиг байдаг. Бурхны энэ хишгээр эхнэр хүүхдээ, эжий ааваа, ах дүүсээ хайрлаж явах ёстой гэж бурхан зааж өгчээ. Эд­гээрийг хайрлах энэ ариун хайраа­раа ямар нэгэн бие, сүнсгүй үзэл суртал, энэхүү алуурчин нам мэ­тийн амьгүй юмыг хайрлахаар бурхан цаанаас нь цээрлүүлдэг юм байна. “Миний өгсөн нандин бэл­гээр ийм муухай үзэл суртлыг хайрлана гэнэ ээ хө” гэж бурхан уурссан нь дээр дурдсан олон баримтаар илэр­хийлэгдэж байгаа юм. Энэ нам язгуураараа бурхан­гүй үзлийн нам. Намдаа үнэнч биш бол улс төр байхгүй гэж өнөөдөр хүртэл дарга нар нь ярьсаар бай­хад бурхан цээрлүүлсээр байх нь тодорхой. Ертөнцийн жам ёсоор бол хий биегүй “юм”-нд үнэнч байхаар хүн хүндээ л үнэнч байх ёстой юм шүү дээ.

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 19, 2012 3:30:54 pm )

    anal niilj bn sain bichsen bn.muusain aluurchid.34.000 lam homorgolon ustgaj8 tuuhiin unet zuils nom sudriig herhen ustgasan talaar Ts. oyungereliin orchuulsan nogoon nudet lam nomond mash todorhoi bichsen bn le.MAN sunutugei.

  • Anonymous (March 19, 2012 3:51:26 pm )

    МАН-ын алж устгасан хүмүүсийг тоолоод барахгүйдээ. Энэбиш агсан учир битүүлгээр чад хийсэн. АТГ-ын дарга байсан Дангаасүрэн ч бас Энэбиш агсан шиг үхсэн.Намын үзэл бодол,сүүлд гарсан намын удидлага нь өмнөхийгөө өөрөөс нь илүү нэр хүндтэйд атаархсан хорссон байдал, ашиг сонирхолын зөрчил гээд олон зүйлээр чад хийлгэдэг юм шиг байгаам даа. Нэг их удахгүй С.Баяр шиг муу хүн байхгүй болж чад хийх байхдаа. Араас нь Сү.Батболд, Хүрэлсүх, гээд явах бизээ.

  • Anonymous (March 19, 2012 5:15:28 pm )

    HARIN TIIMEE NEEREE YAG MAHNII MASHIN BNA SH DEE ENE NAMD ELSEJ BGA ZALUUST GEJ HELEHED HARAGDAAD BGA SAIHAN SUUDAL MUNGU CHIN 1 UDU RL TOLGOIG CHIN ZUSDAAD SHORON LUU YAVNA DAA, NAM CHIN TA NARIIG SAIHAN ASHIGLAJ BGAAD 1 HEREGT TULHEED L BAYARTAI BNO. MNAI AAV DUNGUH ARDCHILAL GARVUU UGUI YU ENE NAMAAS GARSAN YAGAAD GEHEER DOTOR NI YAMAR BAIDGIIG MEDEHIIN SAINAAR MEDDEG UCHRAAS, SHUDARGA HUN HEZEE CH ENE NAMD ELSEHGUI, BUZAR BULHAI NI SHUDARGA HUMUUSIIN BUULJISIIG HURGEJ BG YUM

  • Anonymous (March 19, 2012 5:16:16 pm )

    DEER UYED CHIN DARGA L BOL ZAAVAL NAMD ELSEH YOSOTI BG BOLOHOOR ARGAGUI ORSON BG

  • Anonymous (March 19, 2012 6:37:19 pm )

    ter c.bayar iig myy heled ug gej yabsan hun hen be?hurelsuh munuu?ha ha ha .ene myy hurelsuh estoi uudgui gar? 14 terbymiin hergees ni myltalsan achiig bachaar hariylsan uudgui myy abulgach,dald oroosoi doo

antalya rent a car