О.Анхаа, Б.Халиун нар энэ оноос эхлэн улс төрд хүч үзэх аж. “Киви” хамтлагаас өрх тусгаарлаж хувийн амьдрал болоод уран бүтээлийн олз омог дүүрэн яваа Б.Халиун нөхөр О.Анхаатайгаа хамтарч олон сайхан дуэт дуу дуулсан. Тэдний анхны хамтарч дуулсан уран бүтээлийг Ардчилсан намаас ивээн тэтгэн дүрсжүүлж, урлагийн салбарт “хөл тавих”-ад туслаж байсан. Энэ тухай тэд өөрсдөө ч хэвлэлээр дурсан ярьдаг байсан. Гэвч хос дуучид маань “ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлж, МАН-д элсжээ. О.Анхаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, Б.Халиун МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн аж. Б.Халиун саяхан НАМЭХ-ны хуралд оролцож, намынхаа гишүүдтэй их л дотно харилцаж, үзэл бодлоо илэрхийлж байсан сурагтай. “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг шиг мөнгөтэй намын ивээлд шургаж, урлаг уран сайхнаа түр завсарлах нь өөрсдөд их л ашигтай байгаа байхдаа. Ямартай ч сонгууль өнгөртөл тэд шинэ уран бүтээл туурвихгүй нь бололтой.
Б.Цэрэн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2012 11:01:36 am )
shine uran buteel tuurwihgui ch geh shig naad balai 2 in duug hen sonshin hen ch yu h huleegegui baysgalan batbayr 2 shig teneg garuud, ungu ungiin hachin hymdhan huwzasaar ijelseed unen mangaraa ineed hureed bdgin deer duridsan 4 nuhrig harhaar
-
Anonymous (March 19, 2012 12:43:45 pm )
yg unen shuu estoi hyamdhan hachin haragddag
2 Comments