antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 Comments are off

Аваргууд

нийтлэсэн Admin

22-хон насандаа дэлхийн таван удаагийн аварга гэх эрхэм хүндэтгэлийн эзэн болсон Тедди Ринье тэргүүтэй Францын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Монголын тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд буцсан билээ. Хамтарсан бэлтгэл хийхийн сацуу халз барилдаанд зодоглосон Францын жүдочид Монголд байх хугацаандаа Чингис хааны хөшөөт цогцолборт зочилсон аж. Тэр үеэр авахуулсан гэрэл зургуудаасаа Тедди Ринье Facebook хуудсандаа оруулаад, Монгол орны байгаль, соёл гайхалтай, хүн ард нь цайлган, зочломтгой хэмээн бичжээ. Мөн тэрбээр бусад найзууддаа Монгол оронд зочлохыг санал болгосон байна лээ. Түүний Монголд авахуулсан гэрэл зургуудаас хамгийн ихээр анхаарал татсан нь олимпийн аварга Н.Түвшинбаяр болоод дэлхийн аварга Х.Цагаанбаатар нартай авахуулсан зураг.

Жүдогийн спортод “гоц үзэгдэл” гэгдэх болсон, хүнд жингийн босоо аварга, дэлхийн таван удаагийн аварга, Бээжингийн олимпийн хүрэл медальт Тедди Ринье болон Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар дэлхийд данстай жүдочид. Тедди Ринье ч энэ зургаа FB-тээ нийтлээд, олимпийн аварга, дэлхийн аваргатай хамт хэмээн тодотгосон байна билээ. Бахархмаар санагдсан шүү, монгол аваргуудаараа…

Т.Маша

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car