antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 1 comment

Тавантолгойн хувь хишгээс хүртэх нь лөөлөө болов

нийтлэсэн Admin

Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконг, Улаанбаатар, Лондоны Хөрөнгийн бирж дээр 3 тэрбум хүртэлх ам.долларын үнэ бүхий хувьцааг гаргахын тулд IPO хийхээр төлөвлөсөн асуудал ирэх ес, аравдугаар сар хүртэл хойшлогдсон байна. Учир нь тус компани Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах зөвшөөрөл авахаар одоо болтол хөөцөлдсөөр байгаа талаар Монголын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Тус компани нэгэн зэрэг Улаанбаатар, Лондоны Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд 1.5-3 тэрбум ам.доллар босгоно хэмээн найдаж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ирэх зургаадугаар сар хүртэл буюу Монголд парламентын сонгууль болохоос өмнө амжиж хувьцаа арилжаалах эрх авахаар бүхий л талаар эрмэлзэж байна. Урьд өмнө Лондон, Улаанбаатар зэрэгт хувьцаа гаргахтай холбогдуулан Хонконгийн бирж Монголын төрийн өмчит компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Хонконгийн бирж үнэт цаасны зөвшөөрөл авахыг хүссэн компаниудыг 20 орчим хуулийн заалт биелүүлсэн тохиолдолд хүлээн зөвшөөрдөг байна.

Хонконгоос гадна тэдний тоонд Хятад, Итали ба Их Британи багтдаг аж. Манай Санхүүгийн зохицуулах хороо ойрын үед Хонконгийн Үнэт цаасны хороотой албан ёсны уулзалт хийж Монголд бүртгэлтэй компанийн хувьцааг Хонконгийн биржээр арилжаалах асуудлыг хүлээн зөвшөөрүүлэх тал дээр анхаарал тавин ажиллахаар зэхэж байна гэж Засгийн газрын зүгээс мэдэгдэв. “Эрдэнэс Тавантолгой” компани нь Хятадын хил орчмын Говь нутагт дэлхийд томоохонд тооцогддог коксжсон нүүрсний орд газар эзэмшиж байгаа билээ. Тэгвэл Mонголын Уул уурхайн корпораци “Эрдэнэс Тавантолгой” компанитай зэрэгцэн оршдог бөгөөд хоёр жилийн өмнө Хонконгийн бирж дээр 650 сая ам.доллар босгож чадсаныг бид мэднэ. Эдүгээ “том” Тавантолгойн нийт үнэлгээ ойролцоогоор 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Хэрэв Тавантолгой компани IPO хийж чадвал энэ нь Хонконгийн бирж дээр энэ онд хийгдэх томоохон арилжааны нэг болох юм.

Энэ бүх яриа ажил болох нь хойшилж буй тул одоогийн Засгийн газар ард түмэнд Тавантолгойн хувьцаанаас хувь хишиг хүртээнэ гэсэн амлалт ирэх сонгуулиас өмнө биелэхгүй нь тодорхой байна. Засгийн эрх барьж буй МАН ирэх дөрөвдүгээр сард тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр сая төгрөг олгохоор болсон бөгөөд үүнийгээ өгөхгүй бол ирэх сонгуульд өвдөг шороодох нь тодорхой юм. Харин энэ амлалтаа биелүүлсэн тохиолдолд оюутнууд, тэтгэврийн насныхан болон тахир дутуу иргэдийн дийлэнх масс УИХ-ын сонгуулиар тус намыг дэмжих төлөв ажиглагдаж байна. Нөгөөтэйгүүр дундаж насныхан буюу нийт сонгогчдын 60 орчим хувь нь амлалтаа биелүүлээгүй МАН-д саналаа өгөх магадлал багасах юм. Чингээд зогсохгүй ямар ч нам ирэх сонгуулийн өмнө сурталчилгаа явуулахдаа элдэв мөнгөний амлалт хийхгүй гэсэн хууль гарсан тул сонгуулиас өмнө Эх орны хувь хишгийг хүртэж чадаагүй хүмүүс сонгуулийн дараа Тавантолгойн IPO хийгдсэн ч гэсэн өөрт оногдох нэг сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хувьцааг авах хууль эрх зүйн боломж үгүй болно. Гэнэн монголчууд бид хулхидуулж дуусахгүй юм даа. Одоо гагцхүү сонголтоо л зөв хийх үлдлээ.
А.Харанга wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 19, 2012 10:57:11 am )

    xyvitsaagaa manai birj deer gargaach ee gej irj gyigaad baisan biz dee ted nar chin ,manai tolgoigyi malnyyd xydlaa xutsaj baigaa bailgyi dee .yaran gargax geed baixiin ch xereggyi biz dee …xoich yedee yldee malnyyd aa

antalya rent a car