antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 Comments are off

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүллээ

нийтлэсэн Admin

Монгол бөхийн өргөөнд өчигдөр  Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр, Улсын гарьд  Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр нар тэргүүтэй улсын цолтнууд хүч үзлээ. Харин энэ барилдаанд долоон удаа түрүүлсэн Улсын арслан Б.Ганбат барилдсангүй. Мөн шинэ залуу аварга С.Мөнхбат барилдаагүй юм.     Харин өчигдөр үзэгчдийг баясгасан сайхан барилдааныг улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүллээ. Тэр ойрын барилдаануудад тун муу амжилт үзүүлсэн бол өнөөдөр аймгийн арслан Б.Эрдэнэхүү,  улсын заан Б.Соронзонболд, улсын арслан Д.Ганхуяг нарын хүчтэй өрсөлдөгчдийг орхиж их шөвгийн дөрөвт шалгарав. Харин  энэ өдөр  зургаагийн даваанд гоц мөргөсөн Улсын арслан  Г.Эрхэмбаяр түрүүллээ. Үзүүрт Улсын заан Д.Рагчаа үлдсэн.

Бөхчүүдийн оноолтыг дор дурьдав:
Дөрвийн даваа
1.   у.а Д.Ганхуяг  –а.н С.Ерөөлт
2.   у.а Г.Эрхэмбаяр  – а.н Н.Энхжаргал
3.   у.г Ж.Бат-Эрдэнэ  –а.з Т.Баасанхүү
4.   у.з Д.Рагчаа  –а.а Л.Цэрэнтогтох
5.   у.з М.Өсөхбаяр   – а.а Э.Ванданцэрэн
6.   у.з   Б.Соронзонболд– а.а П.Бүрэнтөгс
7.   у.х Т.Мөнгөнцоож  –а.а Б.Эрдэнэхүү
8.   у.х Т.Өсөх-Ирээдүй  – у.н Б.Гончигдамба
9.   у.х А.Бямбажав  –у.н  Б.Сангисүрэн
10.  у.н Н.Бүрэнбаатар  –у.н Б.Батмөнх
11.  у.н Ду.Батбаяр  – у.н Ч.Баянмөнх
12.  у.н Д.Лхагвадорж  –у.н Ш.Тогтохбаяр
13.  у.н П.Ганхүү  – у.н  Л.Гантулга
Тавын даваа
1.    Д.Ганхуяг – гоц мөргөв
2.    Г.Эрхэмбаяр – П.Ганхүү
3.    Ж.Бат-Эрдэнэ – Ш.Тогтохбаяр
4.    Д.Рагчаа  – Б.Батмөнх
5.    М.Өсөхбаяр  – Б.Сангисүрэн
6.    Б.Соронзонболд  – Т.Мөнгөнцоож
7.    Ч.Баянмөнх – Б.Гончигдамба
Зургаагийн даваа
1.    Д.Ганхуяг  –Т.Мөнгөнцоож
2.    Г.Эрхэмбаяр  –гоц мөргөв
3.    Ж.Бат-Эрдэнэ  – Д.Рагчаа
4.    М.Өсөхбаяр   – Ч.Баянмөнх
Долоогийн даваа
1.Г.Эрхэмбаяр -Т.Мөнгөнцоож
2. Д.Рагчаа  – Ч.Баянмөнх
Наймын даваа
1.    Г.Эрхэмбаяр  – Д.Рагчаа
Н.Пунцаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car