antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 4 comments

Могойн голын нүүрсний ордоос хумсалж Австраличуудад үнэ хүргэсэн нууц ноёнтон нь Р.Бадамдамдин гэв үү

нийтлэсэн Admin

Монголын төдийгүй дэлхийн диваажин гэгддэг Хөвсгөл нутаг үндсэндээ янз бүрийн арга замаар гаднынхны мэдэлд очоод буй бололтой.
Үүнд УИХ-ын эрхэм гишүүд хийгээд гишүүн асангуудын нэр нөлөө чамгүи тус хүргэсэн юм байна. Тухайлбал, сүүлийн үед хэвлэлийн хуудсыг хамгийн ихээр чимэх болсон “Хургатай хайрхан”. Хэрэв уншигчид санаж буй бол өнгөрсөн оны эхээр гадны томоохон сайтуудад Австралийн “Aspire Mining” гэх нэгэн компани Монголын хойд бүс болох Хөвсгөл нутагт Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний орд газрыг илрүүллээ хэмээн бичиж, манайхан ч түүнийг нь баярын хундага тулгах шахам хүлээн авсан билээ.

Гэтэл өнөөх гайхамшигт үйл явддыг ухаж төнхөөд үзтэл Овоот гэх тэрхүү орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг болж тэр ч бүү хэл улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоогоод ашиглахад бэлэн болчихсон байгаа юм. Харамсалтай нь, өөртөө байгаа зүйлийг өрөөлөөс нэр нүүрээ баран байж гуйдаг монголчууд энэ тухай сүүлд нь мэдэж, хэвлэлүүд хэн гэгч аавын хүү Монголыг, цаашлаад дэлхий нийтийг хулхидаж орхио вэ хэмээн эрэлд гарсан. Гэтэл энэ эрхэм нь “Мон-Атом” компанийн захирал асан Р.Бадамдамдин байсан тухай эх сурвалжууд өгүүлж байна. Товчхондоо бол Монгол Улсад цөмийн хаягдал булах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэх таагүй хэл аманд орооцолдоод буй Р.Бадамдамдин тун овсгоотой загнаж, төрийн хөрөнгөөр 100 хувь хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Могойн голын нүүрсний уурхайн нэгээхэн хэсгийг хэнд ч мэдэгдэлгүй тасалж аваад Австралийн “Aspire Mining” гэдэг компанид зарсан болж таарч байна.

Нөгөөдүүл нь ч ашиглалтын бус хайгуулын лицензтэй уг ордыг барьцаалан, шархаа нөхөхийн тулд тун овжин арга ашиглаж Австралийн хөрөнгийн биржид Овоотын ордыг барьцаалан IPO хийсэн байна. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр нөөцтэй нь нэгэнт тодорхойлогдсон энэ ордын хэсгээс хулгайлахдаа талбайн нэрийг нь өөрчлөөд зарж орхисон гэх юм. Зөвхөн энэ үйл явдлаас манай дээдсүүд томоохон нөөцтэй орд газрыг тасалж аваад дураараа нэрлэж үнэ хүргэн зардаг лицензийн бохир наимааны нэг арга нь харагдаж буй юм.

Могойн голын нүүрсний ордыг таслаад зарчихдаг Р.Бадамдамдин гэж хэн бэ. УИХ-ын гишүүн байхдаа чуулганы танхимд барагтай бол харагдаггүй байсан тэрбээр Монголын төрд бол нүүртэй юм билээ. Тодруулбал, 1996-2000, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2006 онд Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирлаар томилогдсон ч цөмийн хаягддын асуудлаас болж ажлаасаа халагдсан цуутай эрхэм.

Л.Оюун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 15, 2012 9:16:12 pm )

    Buud. nowshiig

  • Anonymous (March 17, 2012 7:50:14 am )

    iishee orood uz ee:
    http://sonin.mn/news/politics-economy/756

  • Anonymous (March 25, 2012 10:59:41 am )

    Ашигт малтмал, газрын албаныхан энийгээ мэддэггүй юм. хэхэ

  • Anonymous (March 28, 2013 8:54:48 pm )

    ийм хувиа бодсон лалрын амьтад зүгээр л монголоос зайлсан нь дээр

antalya rent a car