antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 Comments are off

Ё.Отгонбаяр сайд хэнээр дамжуулж “төсөл хэрэгжүүлдэг” вэ

нийтлэсэн Admin

Ирэх сонгуульд нэр дэвших санаатай яваа Ё.Отгонбаяр сайд тойргийнхондоо хөлөө хугалах дөхөж явна. Нэг их сайн хүн болж харагдахын тулд албан тушаалыг баруун солгойгүй тарааж байгаад салбарын ажилтнууд нь дургүйцэх болж.  ШУТИС-ын санхүү хариуцсан проректороор томилогдсон Дамдинням нь Булганы хүн гэнэ. Бүр сумын Засаг дарга арай ядан хийж байсан нөхрийг хүртэл татаж авчраад яамандаа том дарга болгожээ.  Нөгөөдүүл нь ч ажил хийнэ гэж баллаж  байгаа бололтой. Боловсролын үнэлгээний төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан Цэрэндулам нь бас л сайдын нэр дэвших гээд байгаа нутагт төрсөн “азтай” нэгэн. Ажлаа авангуутаа л мөнгө төгрөгтэй холбоотой ажил руу шуурхайлан орж хүмүүсийн хардлагыг батлаад авсан. Тэрээр Үнэлгээний төвийн ажилчид нь өөрсдөө хийгээд дөнгөөд байдаг үнэлгээний шалгалтын программ зохиох ажлыг хувийн компаниар гүйцэтгүүлнэ хэмээн зүтгэж явна. Гэтэл өнөө компани нь урьд нь шалгалтын программ зохих нэрээр баахан мөнгө авсан ч хийж бүтээсэн зүйлгүй хэл аманд орж байсан аж. Боловсролын салбарын шинэчлэлийг мэдлэгтэй чадвартай боловсон хүчин хийж гүйцэтгэх учиртай ч нэр дэвших гэсэн амбийцандаа баригдсан сайдаас болж салбарынхаа талаар “а” ч үгүй хэдэн нөхрийн гараар ороод дуусах бололтой. Ё.Отгонбаяр сайдын хийж найруулж байгаа “хорыг” харахад “би боловсролын сайдаас бус харин сайдын боловсролын түвшингээс айдаг” гэсэн мэргэн үгийг санагдуулж байна.

С.Хажидмаа NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car