Нэг хэсэг ярьдаг, хэлдэг, бичдэг бүх хэвлэл мэдээллийнхэн сумо эхлэх бүрт бүгд ижилхэн “Тэр яллаа, энэ уналаа” гээд шуугидаг байлаа. Одоо нам гүм. Гуравдугаар сарын хару башё эхлээд дөрөв хонож байгаа ч сонирхолтой юм юу ч үгүй, М.Даваажаргал даваад л, Н.Цэвэгням унаад л…
Харин өчигдөр огцом сонин үйл явдал боллоо. Бүдүүн бөхчүүд барилдаж байлаа. Дээд зиндааны бөхчүүд дотроо чансаа муу, чансаа сайн гэж хоёр хуваагддаг даа. Тэр эхний хэсэг дуусах дөхөж байтал ордонд суух үзэгчид шуугиад явчихав. Эгээтэй цагаан сарын барилдааны гурвын давааны үеэр булган хүрэмтэй “жижиг” Сүхбат бөхийн өргөөнд орж ирсэнтэй адил ажгуу. Тохитой томоотой япончууд бөхөө ч харахаа больж, толгой нь хойш урагш эргэлдэн нэг л юм хайгаад байх шиг.” Тэгтэл хүндэт зочдын суудал дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан хорь орчим төлөөлөгчид ирээд суучихсан байв. Монголын битгий хэл, Францын Ерөнхийлөгч Жак Ширак ирээд суучихсан байхад тоодоггүй япончууд яасан юм бол доо гэтэл учир тайлагдлаа. Сү.Батболдоос гурав дөрвөн хүний зайтай манай Дагваа сайхан саарал өнгийн костюмтай, цагаан хүрээтэй нүдний шил зүучихсэн, албаны хар хүний дүр төрхтэй сууж байв аа. Үзэгчид сумогоо үзэлгүй тэр зүг ширтээд, азаар тэр үед шүүгчдийн бага завсарлага таарч тэмцээн нэг хэсэг завсарлав. Энэ хооронд тэр олон үзэгчид Асашёорюүгийн зүг чиглэн гар утас, зургийн аппарат гээд баримт болох бүх зүйлээ бариад л зүтгэдэг юм даа.
Их аварга маань сайн дураараа хөөгдсөнөөс хойш анх удаа алдрын оргилд хүргэж байсан ордондоо орж ирсэн болохоор арга байж уу. Эгэл япончууд түүнд ямар сайн юм, тэр тэдэн дундаа ямар их хүндлэлтэй юм гэдгийг таван хором анзаарлаа. Тэр олон хүн зураг татах үед хол сууж байсан Ерөнхий сайд маань Д.Дагвадоржийн хажууд ирээд суучихаж. Сэргэлэн эр. Хэдэн хормын дараа бүдүүн бөхчүүд барилдаад эхлэв. Гэхдээ барилдааны талаар бичих гээгүй юм аа.
Д.Бат-Эрдэнэ
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2012 10:13:00 am )
hudlaa shaah umaa
-
Anonymous (March 15, 2012 10:17:17 am )
UNEHEER AVARGIIG JAPANCHUUD SHUTDEG YUM BILEE AVARGIIG ORJ IREHED YUN ERONHII SAID….YUN SUMO BOH…HE HE HE ESTOI SUMOGIIN ORDNIIG TARAAJ OGNO LEE…BAHARHAJ BNA AVARGAARAA
-
Anonymous (March 15, 2012 10:31:32 am )
Chadaltai avarga daan ch jaahan mangar
-
Anonymous (March 15, 2012 10:50:22 am )
sain baina
-
Anonymous (March 15, 2012 11:10:33 am )
Jaahn bishee iheehen mangar. Humuujliin berhsheeltei.
-
Anonymous (March 15, 2012 11:23:38 am )
eronkhii said ni gej unen teneg gar yum daa neg bokh baraadaj suugaad baikh daa yakhav dee khoorkhii doo lider bish khun arga ch ugui biz
-
Anonymous (March 15, 2012 11:49:54 am )
10 huruu tegsh hun gej baidaggui um aa haaya muu heluuleed yavj l bai hairtai avarga duu mini chamaar delhii bish umaa gehed mongolchuud bid baharhdag um shuu
-
Anonymous (March 15, 2012 12:00:05 pm )
mongolchuud chamd hairtai Dagva, gehdee naad arhi uudgaa boli
-
Anonymous (March 15, 2012 12:31:24 pm )
Энэ толгойндоо биш булчиндаа найддаг тэнэг хэнд сонирхолтой байгаа юм бэ?
-
Anonymous (March 15, 2012 1:22:09 pm )
chi shu Davgaa chamaig delhii harj baisan uy bi shu. chamar bahajhaj ba
-
Anonymous (March 15, 2012 2:13:55 pm )
ene muulaad baiga nuhduud..,ta nar tiim saihan yumuu?!?uu sevgui hun gej yu bdiin
-
Anonymous (March 15, 2012 5:27:42 pm )
Боловсролгүй тэнэг танхай бүдүүлэг Дагваа зайл зайл
-
Anonymous (March 15, 2012 6:12:48 pm )
hutc chi muu eeree hujaaruugaa zail mongol huu chamd heegdeh uu hulgaichaa zail teneg hyatadaa
-
Anonymous (March 16, 2012 9:08:49 am )
denduu sain l daa gehdee joohon yumtai shig bgan
-
Anonymous (March 17, 2012 2:24:48 pm )
Хүндэлсэндээ биш, сонирхсондоо храа байлгүй дээ.
-
Anonymous (March 18, 2012 7:14:36 pm )
сайхан аварга. монголчуудаа энэ чинь монгол эхнэртэй жинхэнэ монгол бөхийн удмыг залгуулж байгаа бөх шүү.Давгаа чи сайхан гэр бүлээс гаралтай сайн аавын хүү учир хааяа гаргадаг бүдүүлэг зангаа л жаахан татчих.алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй юм.амжилт хүсье танай гэр бүлд.
-
Anonymous (March 18, 2012 7:16:20 pm )
монголчуудын бахархал шүү. муусайн самуурай нарыг ч ёстой болгодог байлаа гэж.амжилт хүсье. аваргаа эвгүй авираа жаахан татна шүү.
-
Anonymous (March 18, 2012 9:07:34 pm )
DAGVAA CHI SHUU
18 Comments