antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 20 comments

С.Жавхлан шиг байя л даа

нийтлэсэн Admin

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан энэ сарын 8, 9-нд “UB palace”-ийн концертийн их танхимд “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсан. Дөрвөн жил тоглолт хийгээгүй дуучин тоглолтоос олсон орлогоо өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлана гэсэн түүний яриа олны анхаарлыг өөрийн эрхгүй татав. “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн монголчууд ярьсаар ирсэн. Түүний энэ үйлдэл зарим нэг хүний хөх инээдийг хүргээд зогсохгүй “Зүгээр л дуугаа дуулж хэвтэхгүй худлаа үнэн шуугиан дэгдээх шаардлага байсан юм уу” гэж хэлэхэд хүргэж байв.

Гэхдээ тэр хэлсэндээ хүрсэн. Тоглолтоос олсон орлогынхоо дээжийг С.ЖАВХЛАН ШИГ БАЙЯ Л ДАА “Долдугаар сарын 1”-нд амиа алдсан хөвгүүдийн ээжид алд цагаан хадаг, нэг сая төгрөгийн хамтаар барьсан юм. Мөн 21 аймгийн олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөөд эхэлчихжээ. Тэрбээр энэ үйл ажиллагаагаа “Энэ бол сонгуулийн шоу биш. Тэгээд ч би сонгуульд өрсөлдөхгүй. Төр түмнийхээ буянд өлсөхгүй амьдарч болоод байгаа дуучин эмэгтэйчүүдэд, ээжүүдэд буян болох гэсэн л ажил.
Зарим хүмүүс хулгайлснаа өгөхгүй байхад би яагаад олсноо өгч болохгүй гэж” хэмээн тайлсан. Сонгууль дөхөөд ирэхээр толгойтой болгон улстөрждөг нь гэм биш зан. “Өөрөө хийж чадаагүй байж хүний хийснийг үгүйсгэдэг нь арчаагүй улстөрчийн араншин” хэмээн алдарт зохиолч Жюль Верн хэлсэн удаатай. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг олон мянган гишүүнтэй АН-ын хийж чадаагүйг /АН 2008 онд иргэн бүрт нэг сая төгрөг амласан/ хоолойноосоо өөр гангарах зүйлгүй / АН-ын нэгэн эрхэм гишүүн ингэж хэлсэн/ эгэл дуучин хийчихсэн нь цөөн хүний дургүйг хүргэж олон хүнийг баярлууллаа.
Мөн дуучин маань өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг сая төгрөг гардуулахдаа “Хийхээсээ өмнө ярьдаг биш хийснээ ярих нь зөв юм. Манай улстөрчид хийхээ ярихаас биш хийснээ ярихгүй байгаа нь буруу. Дээр нь зөвхөн мэдлэг боловсролтой бус монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусын дуу хоолой төрд дутагдаж байна” хэмээсэн юм. Монгол дээл өмсөж, монголоо гэсэн чин сэтгэлтэй яваа эгэл дуучин шиг байя л даа эрхэм улстөрчид өө.
Т.Билэгт
Эх сурвалж: “Unen.mn”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (March 14, 2012 9:07:05 pm )

    Jawhlan chi shuu, ger buld chin az jargal husii

  • Anonymous (March 14, 2012 9:33:47 pm )

    одоо үед юун сая саяар нь хүнд тараах, сая төгрөг яаж олох вэ гэж байхад, сайн залуу юмаа, ухаантай эхнэртэй юм.

  • Anonymous (March 14, 2012 9:34:05 pm )

    Жавхлаан чи дэвшвэл илүү ихийг хийх боломжтой. Даан ч олиггүй нөхдийн арчаагүй араншин миний хүүг гутаав уу даа. Тэхдээ төрд гараагүй ч түмэн олондоо тусалахад хүний “эрх” дутдаггүй юм байнаа гэдгийг тэнэгүүдэд харууллаа. Сэтгэл л байвал бүгдийг хийж болдог юм байна. Одоо ӨМнөговийгоо, Тавантолгойгоо, Монгол сайхан эх орноо харийн нөхдөөс авч эх нутгаа энх амгалан болгох их үйлсийг яаж хийх вэ гэдэг арга ухааныг олж ард түмнээ уриалан дуудаарай. Хүүдээ хөр их амжилтыг хүсэн ерөөе.

  • Anonymous (March 14, 2012 9:35:13 pm )

    Жавхлаан чи дэвшвэл илүү ихийг хийх боломжтой. Даан ч олиггүй нөхдийн арчаагүй араншин миний хүүг гутаав уу даа. Тэхдээ төрд гараагүй ч түмэн олондоо тусалахад хүний “эрх” дутдаггүй юм байнаа гэдгийг тэнэгүүдэд харууллаа. Сэтгэл л байвал бүгдийг хийж болдог юм байна. Одоо ӨМнөговийгоо, Тавантолгойгоо, Монгол сайхан эх орноо харийн нөхдөөс авч эх нутгаа энх амгалан болгох их үйлсийг яаж хийх вэ гэдэг арга ухааныг олж ард түмнээ уриалан дуудаарай. Хүүдээ нөр их амжилтыг хүсэн ерөөе.

  • Anonymous (March 14, 2012 11:15:30 pm )

    тийм шүү жавхлан үнэхээр гайхамшигтай мундаг залуу гэхдээ бохир улс төрд оруулж хайран сайхан дуучих эрэлхэг залуугаа алуулаад яахав дээ. цаадүүл чинь үнэнч шударга хүнийг үзэхгүй шүү дээ. дор нь л яаж ийж байгаад алуулчихна. тэгээд дараа нь өвчиний учир гээд хэлж байхаасаа сийхгүй алуурчид луйварчид байгаа шүү дээ. тэгээд ч заавал гишүүн болж байж нийгтийн төлөө юм хийдэггүй юм байна сэтгэл зориг байхад хийж бболдог юм байна гэдгийг олон хүнд мэдрүүллээ шүү дээ. мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай эрх мэдэлтэй мэдэлгүй улсынхаа эзэн нь болсон залуус бид өөрсдөө л хичээн зориглох юм бол жавхлантай нийлээд олон бусармаг зүйлийг үгүй хийж чадна даа. наанадаж ард иргэдийнхээ амьдрал ахуйг цаанадаж улс орны ирээдүй газар нутаг гээд энэ бүхнээ хоихой сэтгэлтэнгүүдээс аварч чадна. жавхлаан чи шүү монголын олон олон залуусыг сэрээж чадсан гэж бодож байна. залуусаа урагшаа жавхлантай хамт монголынхоо төлөө зүтгье

  • Anonymous (March 15, 2012 12:39:37 am )

    gehdee jawhlan uneheer tiim mundag zaluu gejuu. ard tumenii hair hundetgeliig huleeh gej heterhii ih hicheej bgaa yum bishuu . urid ni demjdeg bsaan.odoo bol uls turiin heterhii hiirhelees ni bolood buur durgui hureed bgaa.jawhlaan chi arai bish boljeee……….

  • Anonymous (March 15, 2012 8:38:26 am )

    ЖАВХЛАН ЧИ САЯ БОЛ МАШ ЗӨВ ЮМ ХИЙЛЭЭ ЧИ СОНГУУЛЬ ЭНЭ ТЭРЭЭС ХОЛ ЯВ САЙХАН ДУУГАА ДУУЛААД ЭХНЭР ЧИНЬ БАС САЙХАН ДУУЧИН ШҮҮ ДЭЭ ХАМТАРСАН ТОГЛОЛТ ЭНЭ ТЭРЭЭ ХИЙГЭЭД ХАЯА ЯДАРСАН ХҮМҮҮСТ ХИШИГ ХҮРТЭЭЧИХЭЭД Л ЯВЖ БАЙ ТЭР БОЛ ЧАМД ХАМАГИЙН САЙХАН ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ АВЧ ИРЭХ БОЛНО ТАНАЙ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭДЭД ЧИНЬ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ, АМЖИЛТ

  • Anonymous (March 15, 2012 8:51:16 am )

    Vnheer aguu hvn yum baina uhaantai Mongol Tsus MGL oron MGL hair geh met bavan luibarchig bvv ataarhitanid amjilt hvsie?!

  • Anonymous (March 15, 2012 8:54:34 am )

    amjilt husie javhaadaa angiin andaas

  • Anonymous (March 15, 2012 9:48:02 am )

    Uneheer caak blaa chinii gargasan shiidver.

  • Anonymous (March 15, 2012 9:53:30 am )

    ийм харанхуй, ялзарсан нийгэмд ганц хоёр ийм хүн байх юмаа бас. таныг хүндэлдэг шүү, та зөвхөн дуугаа дуулаад л амьдар, бурханаас таньд үнэлэж баршгүй авъяас, хүн чанар, зөв ухамсар хайрласан, бас сайхан эхнэр заяасан. яахаас ч буцахгүй болсон соц-зм-ын үлдэгдэл болсон хөгшин өмхий бурхи нар таныг алж ч магадгүй, тийм болохоор улс төрд битгий ороорой. магадгүй энэ хөгшин ялзарсан бурхинууд үхэж дуусч байж Монголд амьдрах нөхцөл бүрдэх байх. харин орчин үеийн залуус бол хүн шиг хүн болж хүмүүжиж байгаа, бүгдээрээ биш ч ихэнх нь. төрийн толгойд байгаа хөг нь өнгөрсөн, хөгшин бурхинууд бүгд үхэж далд орсны дараа шинэ үе эхлэнэ, тэр үед та гарч ирээрэй, тэр цаг үнэхээр бага үлдсэн, тун удахгүй бүх зүйл өөр болно.

  • Anonymous (March 15, 2012 9:54:09 am )

    танай гэр бүлд аз жаргал амжилт хүсье

  • Anonymous (March 15, 2012 12:14:53 pm )

    Жахлан танд баярллаа Та жинхэнэ монгол эр хүн,

  • Anonymous (March 15, 2012 1:42:04 pm )

    heterhii ih zyil yariad hereggyi.tsegtstei yariad yabbal chamd chadahgyi zyil bhgyi jabhlan chingisin yr udam

  • Anonymous (March 15, 2012 11:30:16 pm )

    jawhlan l shig l bailda mongolcuda amjilt

  • Anonymous (March 16, 2012 9:27:41 am )

    Элдэв муу аргаар хөрөнгө мөнгө цуглуулж түүнийхээ хүүгээр амьдарч байгаа хулгайч луйварчин нөхдүүдийг ичээгээд өгөөч Жавхлан чамайг би дэмжиж байна Банкинд тэрбум төгрөгтөй хувийн сургуулийн захирал бэлэвсэн авгайг би мэднэ ёстой ханаж цадахаа мэдэхээ байдаг юм байна лээ үргэлжил мөнгө байхгүй гэдэг үгээр шалтаглаж ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд нэг төгрөг ч зарцуулдаггүй хүнийг хайрлах нинжин сэтгэлгүй болсон байдаг юм байна лээ мөнгөнд улайрсан тэр авгай

  • Anonymous (March 16, 2012 9:47:41 am )

    BI Javhaag ehnees n mash ih demjdeg bsan yumaa ih shudarga zov bodoltoi zaluu baisan odoo buur yum uzeed mundag uhaajij bn duu min uls tord garah heregtei bn zov humuus uls orniig udirdah heregtei bn

  • Anonymous (March 16, 2012 9:49:04 am )

    Uls ornoo udirdah heregtei bnaa humuusee Javhlang demjih heregtei bn yaah vee ugee heleechee tumen olon min

  • Anonymous (March 20, 2012 12:27:26 pm )

    uneheer mundag aguu setgeltei zuw ymnii tuluu ywaa hun shuu amjilt husey ene bohirdsn uls turtei btgii orootsoldooroi chnii ard cham shig setgeltei mynga myngan mongolchuud chmaig demjeed suuj bgaa shuu tumen olniihoo itgeliig daaj ywarai mash ih amjilt chnii urid oirhon bgaa shuu

  • Anonymous (March 20, 2012 12:29:48 pm )

    amjilt amjilt uneher magtad heleh shan ug oldohgui mundag aguu hun demjeerei

antalya rent a car