antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 3 comments

Гэмт хэргийг нуун далдлагч гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

“Долдугаар сарын 1″-ний үймээний үеэр таван хүний амь үрэгдсэн гэх хэргийг шүүх гэж буйтай холбогдуулан сүүлийн үед багагүй үйл явдал өрнөж байна. Дөрвөн жил таг дуугүй явсан цагдаагийн хурандаа нар захаасаа аван хэвлэлд ярилцлага өгч эхлэв. Мөн тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн явсан дөрвөн хүнийг шүүх хуралд гэрчээр дуудсан. Гэрчүүдийн нэг нь буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн хурал хийж, шүүх хуралд оролцох хүн бүр үймээний үед юу болсон, хэн буудах тушаал өгсөн зэргийг нэг бүрчлэн яриасай гэж хүсч буйгаа илэрхийлэв. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй энэ мэт мэдээллийг харахад цагдаагийн албан тушаалтнууд одоо хүртэл буудах тушаал өгсөн “дээрээс” хэмээх хүнийг хэн болохыг хэлж чадахгүй байгаа юм. Ингэснээрээ тэд гэмт хэргийг нуун дарагдуулж байна гэсэн үг. Тэр тусмаа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар гэх хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс санаатайгаар ийн гэмт хэргийг нуун дарагдуулж бүтэн дөрвөн жилийн турш дуугүй явж байна. Тэгэхээр гэмт хэргийг нуун дарагдуулсан хүн хуулийн ямар зүйлт заалтыг зөрчиж байна вэ гэдгийг сонирхлоо. ГЭМТ ХЭРГИЙГ НУУН ДАЛДЛАГЧ БА ХАМААРАГСАД Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлд гэмт хэргийг нуун далдлагчийг “Гэмт хэрэгт хамаарагсад” гэсэн бүлэгт хамаатуулж үздэг байна. Энэ зүйлд зааснаар бол 39 дүгээр зүйлийн 1-д “Нуун далдлагч, үл мэдээлэг­чийг гэмт хэрэгт хамаараг­сад” хэмээжээ. Мөн “Гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүй­гээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арил­гасан этгээдийг нуун далд­лагч” хэмээн тодорхойлсон байна. Харин 39 дүгээр зүй­лийн 3-т “Гэмт хэрэг үйл­дэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэнийг мэдсээр байж зохих бай­гууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ” гэж онцолсон байх юм. Хэрэв “энэ хуулийн тусгай ангид нэрлэж, заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ БА ДӨРВӨН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИНО Тус хуулийн 247 дугаар зүйлд “Гэмт хэргийг нуун далдлах” гэсэн бүлэг байна. Энэ зүйл заалтын 1-д “Энэ хуулийн тусгай ангид “Хүнийг санаатай алах”, “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаа­тай учруулах” гэх мэтийн хорь орчим гэмт үйлдлийг нуун далдалсан бол хариуцлага хүлээлгэхээр заажээ. Гэмт хэргийг ийм байдлаар нуун далдалсан бол гурван зуу­гаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. Энэ хэсэгт 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. ГЭМТ ХЭРГИЙГ ҮЛ МЭДЭЭЛЭХ 246 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах гэх мэт 20 орчим гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлд­сэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээ­гүй бол бас хариуцлага хүлээлгэж эрүүгийн хуулиар шийтгэгдэх юм байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүр­тэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх тухай хуульд заажээ. Энэ мэтээр гэмт хэргийг нуун далдалсан гэх хэрэг үйлдвэл эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтуудыг тухайн хэргээс нь хамаарч хэрэглэх аж. Нэг үгээр хэлбэл “Долдугаар сарын 1″-ний үймээний гэх хэрэгт яллагдаг­чаар татагдаад буй цагдаа­гийн албан тушаалтнууд буудах тушаал өгсөн албан тушаалтны нэрийг шүүх хурлын үеэр дэлгэхгүй бол дээрх зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй юм байна. Дөрвөн жилийн турш дуугүй явсан дээрх албан тушаалт­нууд харин шүүх хурал дээр “буудах тушаал өгсөн хүний нэрийг” зарлах эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хэрэв тэд тушаал өгсөн хүний нэрийг хэлэхгүй өнгөрвөл үймээний үеэр амиа алдсан таван хүний халуун амь “тоглоом” болоод өнгөрөх нь. Буудах тушаал өгсөн хүнийг хэлж чадахгүй бол цагдаагийн байгууллагыг удирдаж бай­сан дээрх дарга нараасаа болж Монголын цагдаа шив­шигтэй байдалд орох нь ээ. Эрхбиш нэгэн цагт хууль хэрэгжүүлж явсан дээрх хүмүүс эцсээ хүртэл хуулиа мөрдөн үнэнийг хэлэх байх гэж найдахаас өөр яах вэ. Г.ЯЛГУУН ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 14, 2012 9:36:41 pm )

    Цагдаад буруу байхгvй. Тэд тушаалаар явдаг л улс. Тэдэнд бууд гэсэн тушаал огоогvй л бол тэд буудахгvй. Муу луйварчин улс торчдийн хийж буй ажил. Бослогын цаана Элбэгдорж, Батзандан, Магнай, Жагаа нар байгаа. Тэд ажилаа ахицтай болгож тухайн vеийн Энхбаярыг унагаах гэсэндээ цагдаагын хувцас хуурамчаар омсvvлж буу атгуулсан хэргийн эзэд. Одоо хажуугаас ямарч холбогдолгvй хараад инээгээд л сууж байна.

  • Anonymous (March 14, 2012 9:45:30 pm )

    Энэ сонгуульд зориулсан тухайлбал Н.Энхбаярын эсрэг хэрэглэх тактикын эхлэл хэсэг. Шvvх янз бvрээр хойшилсоор чухал vе буюу сонгуулын vеэр шийдэгдэнэ. Цагдаа нар дээрээс ирсэн тушаал гэж мэлзэнэ. Тэр хvн нь мань Энхбаяр болно. Цагдаа нарын ар гэрийн жагсаал цуглаан болно. Зурагт радио залахтал цацна. Энхбаяр чихэнд чийр болтол яригдана

  • Anonymous (March 14, 2012 9:52:39 pm )

    Ter mash aimshigt shunu bsn. Nudendee itgehed ch hezuu haragdaj bsn. Behlelt ene ter bosgool ted odoo yu be. Hajuugaar ybsan mashinruu chuluu shideel. Soyliin umch deeremdej shataagaal, bankruu dairaal, zagdaa zodool. Tiim mundag l yum bol uls turchduus negiig ni ch bolob zodood ybuulahgui yasan uls be. Ter galzuu ulsiig taraah ganz l arga baidag baih ter ni buun duu gargah. Gehdee alah gej buudah bish ailgah gej l.

antalya rent a car