antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 1 comment

Сонгууль гэхээс илүү “долоон сарын нэгэн” анхаарал татаад байна уу даа

нийтлэсэн Admin

Энэ жилийн сонгуулийн пиар “долоон сарын нэгэн”

Тэр хар өдрөөс хойш УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа өнгөрөв. Хэрэг шийдэгдсэнгүй. Эргэж буцсан, ээдэрч будилсан байдлаас харвал энэ жилийн сонгуулийн наана лав шийдэгдэхгүй бололтой. Шүүх хурал боллоо ч дахин тодруулах асуудал гарсан гэдэг ч юм уу, шинэ нотлох баримт олдсон зэрэг шалтгаанаар хойшилж таарна. Шийтгэл оноосон ч давж заалдах нь гарцаагүй. Ийнхүү сунжирсаар хэдэн ч бүрэн эрхийн хугацаа өнгөрөөх байлгүй. Тэгж тэгж нэг өдөр нотлох баримт хангалтгүй учир хэрэг хаагдах, эсвэл хөдлөшгүй баримт олдох хүртэл хэргийг царцаах хоёр зам үлдэнэ. Тийм жишиг тогтоосон том том хэргүүд олон бий шүү дээ. Тухайлбал, Төмөр-очирыг хөнөөсөн хэрэг гуч гаруй жил царцаж буй бол С.Зоригийг алсан хэрэг арван дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Мэргэжлийн байтугай, жирийн иргэнд ч бараг тодорхой хэргүүд хэсэг сунжирч байснаа нэг л мэдсэн хэрэгсэхгүй болох, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх, хэрэг хийсэн нь тогтоогдоогүй гэх мэтээр шийдэгдэх нь үндсэндээ жишиг болсон доо. Ялангуяа төрийн түшээд, сайд дарга нарын хийсэн хэрэг бол тэр жишигт гарцаагүй багтана.

 

Сайндаа л албан тушаалтан ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан зүйл анги бол зөвхөн тэдэнд л зориулагдсан мэт. Энэ зүйл ангийг авсан эрхмүүд анх удаа алдаа гаргасан учир өршөөлд хамрагдах нь гарцаагүй. Ядаж улсад учруулсан хохирлоо төлөхгүйг яана гээч. Хэдэн тэрбумаар тоологдох хохирол учруулсан мөртлөө төр түшилцэж буй нөхөд УИХ-аар дүүрэн. “Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн адилхан сэгсэрдэг” болохоор тоохоо ч больж дээ. Харин ойрын үед “долоон сарын нэгэн” сүрхий анхаарал татах болов. Өмнөх хэдэн жил сонгууль дөхөхөөр “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” гол сэдэв болдог байсан бол одоо сураг алдарсан бололтой. Тэгээд ч сонгогчид тэгж л байдаг шүү дээ гээд ач холбогдол өгөхөө больсон болохоор арай шинэ “Пи ар” сонгож авсан нь энэ буй заа. Тэгээд ч эзэн холбогдогч нь тодорхойгүй “С.Зоригийн алуурчин”-г бодвол бараг тодорхой эзэдтэй, тэр тусмаа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга , Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, цагдаагийн хамгийн том дарга нар холбогдсон гээд бодохоор олны сонирхол татахын хамт, хэн нь хүн буудах тушаал буулгасан нь бүр ч сонин байж таарна. За тэгээд дөрвийн дөрвөн хүн буудаад алчихсан цагдаа нар нэр зүсээрээ тодорчихсон байдаг. Тэд ч яахав хөөрхий, даргынхаа тушаалыг биелүүлсэн цэргийн албан хаагч болохоор юун шийтгэл хүлээх, харин ч тушаалыг сайн биелүүлснийхээ төлөө шагнал, сайшаал хүртэх учиртай улс. Тухайн үедээ нөгөө тэмдэглэл хөтөлдөг цагдаа шиг зориг гаргаад даргынхаа хүн буудах тушаалыг биелүүлэхгүй байж болох байсан л даа. Тэгсэн бол харин эсрэгээр шийтгэл хүлээн сахилгад суух байсан биз.

 

Жагсаалын цаад эздийн талаарх өөр өөрийн хардалт

Жагсаалын цаад талд МАХН \тухайн үеийн нэрээр\-ын дарга сэмхэн байрыг нь хамгаалж байсан цагдаа нараа татах, гал унтраахаар ирсэн машинуудыг ус цацахгүй байх \галын байгууллагад хорь гаруй жил ажилласан, уг байгууллагыг нэгэн цагт толгойлж явсан дэд хурандаа хүн шатаж буй байшин дээр ирчихээд нэг ч ус цацалгүй буцаж байхыг анх удаа харснаа халаглан ярьсан тэмдэглэл бий. Хачирхалтай нь энэ мэдээллийг хэлсэн дэд хурандааг маргааш нь ажлаас халж өөр газарт шилжүүлсэн байдаг О.Ш\, жагсагчид байхгүй хэсэг болох байрны дээд давхар орчим гал тавих гэхчилэн тушаал буулгаж, хуучин байраа шинэчлэх боломжийг бүрдүүлсэн ч гэх шиг. Ямар ч гэсэн хуучин МАХН-ын дарга асан С.Баяр байдлыг дэврээх маягийн шахалт үзүүлсэн тухай шинэ МАХН-ын дарга Н.Энхбаяр олон удаа хэлсэн нь санамсаргүй ч хэрэг биш л биз. Бас болоогүй байрыг шатаая, Их тэнгэрт очиж С.Баярын гэрийг ч шатаая хэмээн өдөөж байсан хэсэг нөхөд тухайн үеийн цагдаагийн мөрдөн байцаагчид байсан тухай нэг иргэний мэдээлэл ч хэвлэлээр бишгүй гарсан.

 

Жагсагчдын дунд хаанаас гараад ирсэн нь бүү мэд сэжиг бүхий орос нөхөд ч үзэгдсэн гэх. Өөрөөр хэлбэл, зориуд зохион байгуулсан ажиллагаа юм биш үү гэж харагдахаар баримтууд юм даа. Энэ бол зөвхөн нэг талаас нь авч үзвэл шүү дээ. Бас нөгөө талаас нь асуудал хөндсөн шаардлага, жагсаал цуглаан ч болсон. Телевиз, сонинуудаар ч чамгүй бичигдсэн бий. Тэдний хувьд “долоон сарын нэгэн”-ийг зохион байгуулагчид нь тухайн үеийн Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөнийхөн гэх бөгөөд тэд нар л жагсаалыг өдөөж, архи мархи тараан согтоосон, Б.Жагаа машинаар чулуу зөөж авчирсан, тэр ч бүү хэл, дөрвөн хүнийг хөөж буудсан “хар машин” тэднийх байсан тухай ч хөндөөд авсан. Үнэмшил багатай ч гэсэн анхаарч магадлах л асуудал байж таарна. Үнэхээр тийм хар машин чөлөөтэй давхиж, хүмүүсийг хөөж буудаад байсан нь үнэн бол тухайн үед зарлагдсан онц байдлын дагуу бүх зам хөдөлгөөнийг хаасан хуягт, танктай цэргүүдэд харагдаагүй нь сонин.

 

Цагдаа нар буудах нь буудсан, харин хэний тушаалаар

Онц байдал зарлагдчихсан тэр үед төв талбай руу хойт талаасаа цагдаагийн дохиолол, гэрэл бүхий гурван машин \бараан өнгөтэй микро автобусууд\ ирж зогсмогц дотроос нь буутай цагдаа нар гарч ирээд энд тэнд бөөгнөрөн зогсч байсан хүмүүс рүү буудаж эхлэхийг нүдээрээ харсан хүмүүсийн нэг би мөн. Сумны шунгинах, ойролцоо ханан дээр тусан ойх чимээ зэргээс нь байлдааны сумаар буудаж байгааг анзаарсан юм даг. Тэнэсэн суманд оногдохоос болгоомжилж дотогшоо орж буудлага зогсохыг хүлээхээс өөр аргагүй л болж билээ. Хэсэг буудсаны дараа машины нэг нь Соёлын төв өргөөний арын замаар, нөгөө нь шууд урагшаа гадаад яамны чиглэлд давхин одсон. Гэхдээ буудсаар байгаа нь сонсогдсоор л байсан. Харин маргааш өглөө нь дөрвөн хүн буудуулж, нэг хүн МАХН-ын байран дотор угаартаж амиа алдсан тухай бөөн шуугиан гарсан шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр талбайд давхин орж ирсэн цагдаагийн тэдгээр машин болон буутай цагдаа нар хэн нэгэн даргынхаа тушаалаар л ийнхүү хаалттай бүсэд чөлөөтэй нэвтрэн давхилдсан нь хэнд ч ойлгомжтойг хэлэх гэсэн хэрэг. Ойролцоогоор шөнийн тэг цагаас хойш болсон энэ явдал онц байдлын нэг хэсэг биш гэвэл үнэмшилгүй болох биз.

 

Дашрамд хэлэхэд, тэдгээр бараан машинууд шөнө хар л харагддаг юм билээ. Гэхдээ жип биш цагдаагийнхны ашигладаг микро автобус байсан нь мэдэгдэж байсан.  Болсон явдал болон харсан зүйлийнхээ талаар, бас маргааш нь хэд хэдэн иргэд нэр хаягаа тодорхой тэмдэглүүлээд авчирч өгсөн сумны хонгионуудын хамт прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хүлээлгэн өгсөн болохоор илүү зүйл нуршсангүй. Ийнхүү аль ч талаас нь бодсон онц байдал зарласнаас хойш дээрх ноцтой явдал болохыг зарлиг гаргасан Ерөнхийлөгч мэдээгүй, хариад нам унтчихсан гэвэл итгэх хүн олдох болов уу. Онц байдлыг хариуцан удирдах ХЗДХ-ийн сайд ч гэсэн мэдээгүй, сонсоогүй баймгүй. Бас Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч генерал, бусад гурван хурандаа \хэрэгт холбогдоод буй\ нарын хэн нь ч сайн дураараа жагсагчдыг буудаж алах тушаал өгөөгүй нь бүр ч ойлгомжтой. Гээнэ дээ ч бий, гооно доо ч бий гэдэг шиг дээр дурдсан эрх мэдэлтнүүд өөрөөсөө хэчнээн ч зайлуулаад нэмэргүй л байлтай. Шүүх нэгэн цагт шийдэх л байлгүй. Харин энэ бүхний цаад гол зорилго нь МАХН-ын байрыг шинэчлэх заль байсан гэвэл дэндүү хэтрүүлэг болох биз. Яахав нэг санаа нь байж болох. Асуудал бараг тодорхой байтал яаж ийсээр байгаад он гаргаж, сонгууль дөхүүлдэг нь санамсаргүй тохиолдол гэж үү. Эцсийн зорилго нь энэ жилийн “сонгууль” юм биш үү. Магад ч үгүй ирэх жилийн ч байхыг хэн мэдлээ.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 14, 2012 11:04:14 pm )

    tegj bgaad heden tsagdaagaar hereg uuruuleed bid buruugui yum bna bidniig demjeerei gene bizdee

antalya rent a car