antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 Comments are off

Таван орос иргэнийг хэн урьж цагдаа нартай хамт ажиллуулав

нийтлэсэн Admin

Шүүх хуралд оролцох зарлан дуудах бичиг гардаж  авсан С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарын хүмүүс өчиг мэдүүлгээ бэлтгээд тун завгүй суугаа бололтой. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт генерал Ч.Амарболд болон түүний хамсаатан гэгдэх хурандаа нарын хэргийг Эрүүгийн хуулийн цэргийн гэмт хэргийн бүлэг заалтыг үндэслэн яллах гэж буй нь буруу хэмээн зарим хуульчид үзэж байна. Хэрхэхийг прокурор, шүүгчид мэднэ. Харин энэ дуулианаар хүн бүхэн шүүгч аятай аашилж буй нь хачирхалтай. Муу эр дайнд хөөрөв гэгчээр хийрхүү нэг нь “Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай, Ж.Батзандан, “Буян”-гийн Жагаа зэрэг тухайн үед жагсаал цуглаанд хүмүүсийг турхирсан гэх хүмүүсийг аль нэгийг нь цагдаа нар буудчихсан бол амар сайхандаа жаргах байлаа” ухааны юм ярих болов. Арай ч дэндэнэ ээ. Ядуу ч гэсэн Монгол маань ардчилал руу эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан. Харамсалтай нь ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг долдугаар сарын 1-ний хэргийн одоохондоо учир битүүлэг хэвээр байгаа зүйлсээр далимдуулан саармагжуулах, бүр үгүй хийхийг ч оролдох боллоо гэж судлаачид өөр хоорондоо сэм хүүрнэх ажээ. Ил цагаан хэлчихэж  чаддаггүй нь ч дарангуйлал амь бөхтэй байгаагийн шинж болов уу.

 

Таван хүний амийг хороосон хар өдрийг Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ мартахгүй. УИХ-ын гишүүн З.Энхболд долдугаар сарын 1-ний хэргээр баривчлагдсан хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар анх удаа хийсэн нээлттэй сонсголын үеэр “Тэднийг хороох үүргийг дээрээс өгсөн гэж олон хүн ярьсан байна. Энэ ямар учиртай юм бэ. Би тэр дээр гэдэг хүнийг хайгаад байгаа юм. Дээр байгаа хүн чинь Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу, Хууль зүй дотоод хэргийн сайд юм уу. Чухам ямар түвшний хүн хүн буудаж  алах үүрэг өгсөн бэ” гэж цагдаагийнхнаас асуусан юм. Гэвч цагдаагийн дарга нараас хэн ч хариу өгөөгүй. Тэрхүү “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголд харин Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил “Цагдаа нарыг ялладаг газар нь энэ биш” гэж байв. Зөв л дөө. УИХ-ын танхим шүүх хурлын заал биш. Гэхдээ баривчлагдсан хүмүүсийг хамгийн ихээр яргалж, эрүүдэн шүүсэн гэгддэг Баянзүрх дүүргийн цагдаагийн дарга Ядамдорж “Онц байдлын тухай Ерөнхийлөгчийн зарлигийг цагдаа нар сонсоогүй байсан” гэсэн нь ихээхэн анхаарал татаад байгаа юм. Мөн сайд асан Ц.Мөнх-Оргил “Онц байдлын штабын даргыг ажил үүргийг хуулиар нарийн тодорхой зааж өгөөгүй тул би биелүүлээгүй” гэсэн утгатай албан бичгийг хохирогчдын ар гэрийнхэнд илгээсэн талаар манай сонин урьд нь мэдээлснийг дахин сануулах хэрэгтэй болж байна. мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан Л.Ганболд ч бас “Баривчлагдсан хүмүүсийг мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Бид хууль зөрчөөгүй” гэж өөрсдийгөө илэрхий хамгаалжээ. Харин бодит байдал их өөр, баргийн хүн тэсэхэд бэрх зодуурыг цагдаа нар хийсэн байна. Эмэгтэй, хүүхэд гэж тэд ялгаагүй. Бүгдэд нь хүч хэрэглэн зодсон нь харин баримтаар нотлогдсон. Дараа нь Хүний эрхийн үндэсний комисс ч “Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан байлаа. Харамсалтай нь “Баривчлагдсан 800 орчим хүнтэй яаж харилцсан тухай дүрс бичлэг бий” гэж ам бардам хэлж байсан цагдаагийн ажилтнууд одоо болтол түүнийгээ УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд үзүүлээгүй байна. Тиймээс цагдаагийн дарга нар зүгээр л “арьсаа” хамгаалахын тулд   алиалж дээ, энэ найзууд.

 

Долдугаар сарын 1-ний ээдрээтэй олон асуудлын дотор шинжилгээгээр нотлогдоогүй гэдэг 16 ширхэг сумны хонгио цохиж явна. Энэ тухай цагдаад ажиллаж байсан хүмүүс нь “Баттай эх сурвалжийн мэдээлэл ийм байгаа шүү” гэдэг. Буруу гарын хонгио юм байна, эдгээр нь. Онц байдал тогтоосны дараахан байлдааны сумаар буудаж эхэлсэн цагдаа нарын бууныхтай огт адилгүй ажээ. Хаанаас ирсэн, хэний бууны хонгио вэ. Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчнийхэн оролцсон. Гэхдээ би чухам цэргийн аль ангиас, хэдэн хүн ирснийг мэдэхгүй” гэсэн нь бас туйлын хариуцлагагүй явдал юм. Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд үүнийг мэдэхгүй байх ёсгүй. Дотоодын цэрэгт бас буутай. Тэдэнд ямар сум түгээсэн эсэх нь мөн таах аргагүй оньсого шиг байна. Цагдаагийнхан хүн буудсаныг мөрдөн шалгаад нотолсон ч Зэвсэгт хүчин, Дотоодын цэргийн буу, сумны талаар чимээгүй өнгөрөх аргагүй байгаа юм. Энэ хоёр хүчний байгууллагыг  шөнийн цагаар хаана, хаана, ямар үүрэгтэйгээр ажиллуулсан нь тун бүрхэг. Иймээс цагдаагийн машины кабинаас иргэд рүү буу шагайсан хүмүүсийн дотор цэргийн албан хаагч байсан байж болох л юм.

 

Цагдаагийнхантай хамт үймээний дундуур хага зүсэн гарч Соёлын төв өргөөний баруун талаар хойд зүгт явж одсон таван орос иргэн хэний ямар захиас, даалгавартай явсан хүмүүс вэ. Яагаад тэд заавал манай цагдаа нарыг дагаад яваад байв. Дэлхийн бусад улсын  нийтлэг жишгийг харахад тухайн орны дотоод үймээн бужигнааны үеэр гадаадын иргэд аль болох хол хөндий байдаг юм билээ. Энэ бол нэгэнт тогтсон дипломат ёс горим, улс орнуудын харилцааг илэрхийлэх эмзэг асуудал. Хэрвээ тэдгээр оросуудаас  энгийн номхон иргэдийн маань эсрэг буу шагайлцсан байвал яах вэ. Иймэрхүү  адармаатай бүх баримтыг нягтлан шалгах л хэрэгтэй байгаа юм.

 

Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шийдүүлэхийн төлөө байгаагаа байн байн илэрхийлэх нь сайн хэрэг л дээ. Түүний гаргасан Онц байдлын зарлигийг хэрэгжүүлсэн нөхөд нь сүүлдээ таван хүний амийг авч, долоо найман хүүхэд, залуусыг сумны шархтай, эрэмдэг зэрэмдэг үлдээсэн юм чинь. Түүний эргэн тойрны зарим нь Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга байхдаа иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран жагсаал цуглаан хийж, олон нийтийг өдөөн турхирсан гээд байгаа. Тэр шөнө Н.Энхбаярыг намуудын дарга нартай уулзахад Ц.Элбэгдорж “Сонгуулийн сурталчилгааны үед, санал хураалтын үед, санал тоолох үед олон зөрчил гарсан тухай мэдээлэл надад байна. Нэлээд хэсгийн мэдээлэл баримттай байгаа. Зөвхөн Улаанбаатарт биш, хөдөө орон нутагт ч ийм зүйл байж таарахгүй. Ардчилсан намын даргын хувьд би өнөөдөр долдугаар сарын 1-нд 12.00 цагт хурал зарласан. Би өнөөдрийн энэ байдалд хүрсэн явдалд харамсч байна. 1990 онд сонгууль хийсэн. 1992, 1996, 2000, 2004 онд сонгууль хийсэн. 1992 онд ардчилсан хүчин тавхан суудалтай үлдэж байсан. Тэгэхэд ард түмэн тэр үеийн эрх баригчдын өмнө ийм зүйл хийгээгүй. Тэр үед эрх баригчид харьцангуй шударга байжээ. 2000 онд Ардчилсан нам парламентад ганцхан суудалтай хоцорсон. Тэгэхэд бас ийм зүйл гараагүй. Ард түмэн хангалттай хүлээсэн, хангалттай харсан шүү, эрх баригчдыг. 1996 оноос хойш болсон сонгуулиудад байнгын булхай  орж байсан. Бид үүнийг байнга ярьдаг. Засъя гэж ажилласан. Өнөөд­рийн МАХН-ын удирдлага, Ерөнхий сайдын нүүрэн дээр ийм байдалд хүрсэнд харамсч байна” гэсэн юм. Нэлээд хэрүүл, шуугиантай болж өнгөрсөн энэхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зөвлөлдөх уулзалт гэгчид нь Ц.Элбэгдорж өөрийн байр суурийг ингэж илэрхийлжээ.

 

Цагдаагийн генерал Ч.Амарболд нарт ял тулгаж, таслан шийдвэрлэхдээ улс төрийн намуудын дарга нар, ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр, түүний командаар ажиллаж байсан бусад хүмүүсийг ч шалгах цаг болсон бололтой. Гэтэл сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлуудаас ажиглахад цагдаагийн дарга нарыг л шийтгээд өнгөрөх шинжтэй байна. УИХ-аас улс төрийн дүгнэлт хийлгүй явсаар дөрвөн жилийнхээ ойтой золгох нь ээ, долдугаар сарын нэгэн.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car