antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 44 comments

”Би Мобиком”-оос татгалзаж байна

нийтлэсэн Admin

Нэгэнт би “Мобиком” корпорацийн хэрэглэгч болсон бол өөрийн талаархи бүх мэдээллээ гэрээн дээр дэлгэрэнгүй

бичиж үлдээх ёстой. Яаралтай холбоо барих гэсэн хэсэгт нь аав, ээж эсвэл ах дүү, нөхрийнхөө утсыг тэмдэглэнэ. За тэгээд регистрийн дугаараас эхлээд иргэний үнэмлэхний дугаар, гэрийн хаягаа бичихийг “Мобиком” шаарддаг. Шаардаж болох л юм. Өгөхгүй гэсэнгүй. Гол нь иргэн миний энэ бүх мэдээлэл тагнуул, цагдаагийнханд очдог гэх яриа чих дэлслээ. Үнэнээ хэлье. Үүнд л санаа зовоод байна.

 

Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Бусдад тагнуулж чагнуулна гэхээр таагүй санагдаад болж өгөхгүй юм. Хүчний байгууллагынхан “Мобиком”-той хамтарч хүний утас чагнадаг, дугаарыг нь бусдад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээллийг өмнө нь сонсч л байсан. Ер нь энэ яриа өнөөдөр гэнэт гарчихсан юм биш. Гэхдээ энэ таагүй яриа мартагдахгүй, дурсагдсаар байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна.

 

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т “Хувь хү ний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэх заалт ч байдаг.
Түүнээс биш дурын этгээд миний гэрийн хаяг, аав, ээжийн минь утасны дугаарыг бусдад өгөх эрхийг би “Мобиком”-д өгөөгүй. Гэтэл тус корпорацийн ажилтнууд хэн нэг хартай эхнэрт нөхрийнх нь сард ярьсан ярианы утасны жагсаалтыг нэгбүрчлэн хуулж өгсөн маягтай л хэд гурван төгрөг халааслаад сууж байна. Хэрэглэгчдэд бусдаас өндөр үнээр үйлчилдэг хэрнээ чанартай үйлчилгээ үзүүлэхгүй байгаа “Мобиком”-д хэрэг лэгчид үргэлж бухимддаг.
Ер нь, хэтэвчин дээр нь сандайлж суучихаад, дээрээс нь хувийнх нь нууцыг бусдад дэлгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Олон жил яригдаж байгаа эл мэдээллээ үндэслэлтэй үгүйг батлах цаг нэгэнт болсон юм биш үү, “Мобиком”-ынхоон. Уг нь дэлхийн аль ч улс орны үүрэн холбооны операторууд хувь хүний утасны жагсаалт болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад өгдөггүй гэдгийг салбартаа анхдагч гэгддэг “Мобиком”-ынхон мэдмээр л юм.
Хартай эхнэрийн тухайд нэг ийм үйл явдал болсон юм. Нөхрөө хардсан эхнэр тус корпорацид хандан нөхрийнхөө гар утсанд ирсэн, гарсан дуудлага болгоныг авахыг хүсчээ. “Мобиком” татгалзаагүйгээр үл барам хартай эмэгтэйн нөхөр буюу иргэн Б-гийн бүхий л ярианы жагсаалтыг тэр дор нь гаргаж өгчээ. Хамгийн гол нь эхнэр дугаарыг нь шүүж байгаад аль олон ярьсан дугаар уруу нь залгаад л цамнаж гарч. Өөрөөр хэлбэл, энэ гэрт бөөн хэл ам, хэрүүл шуугиан дэгдсэн байна. Бодит байдал дээр нөхөр зүгээр л ажил ихтэй, гэртээ өнжих завгүй нэгэн байсан гэдэг. Ингэж айл гэр үймүүлж, хэрүүл шуугиан дэгдээх эрхтэй гэж үү, “Мобиком”.
Уг нь “Мобиком” холдсон хоёрыг ойртуулах хосын үйлчилгээг нэвт рүүлсэн гэж ирээд рекламддаг. Харин бодит амьдрал дээр авгай нөхрийг хэрэлдүүлж, айл гэр салгаж байна. Цаашлаад хувь хүн миний мэдээллийг хууль, хяналтын байгууллагад өгч тагнах чагнах боломжоор хангадаг юм болов уу гэж хардаж байна. Олны үг ортой гэдэг шүү дээ. Ийм үндэслэлээр би “Мобиком”-ын хэрэглэгч байхаас татгалзаж байна.
Та санаж байгаа байх. “Мобиком”- ын үйлчилгээ байсхийгээд л доголддог. Үүнийгээ дараахь байдлаар зальжин гэгч нь тайл бар ласаар өнөөдрийг хүрсэн. Юу гэвэл тус корпораци “Хэдийгээр олон мянган хэрэглэгчдээ баярлуулж чадсан боловч уралдаанд маш олон хэрэглэгч хамрагдаж сүлжээнд өндөр ачаалал үүссэнээр яриа, мессэж, нэгж шилжүүлэх, картаар цэнэглэх гэх мэт үйлчилгээнүүд доголдож хэрэглэгчдээ бухимдуулсандаа уучлал хүсч байна.”
гэдэг. Ачааллаа даах гүй бол болих хэрэгтэй шүү дээ. Хэрэглэгчид бэлэг авъя гэж “Моби”-гийнхныг сандаргаагүй нь лавтай. Он гарах мөчид найз нөхд ө дөө мэндчилгээ хүргэх гэхээр “Мобиком”-ын сүлжээ гацаад, доголдоод таг бол чихдог. Хамгийн сүүлд л гэхэд эмэгтэйчүүдийн баяраар доголдсон. Жилдээ ганц тохиодог энэхүү баяраараа тус корпорацийн доголдлоос болоод олон бүсгүй хохирсон гэнэ. Жилд ганц болдог, басхүү амралт таардаг энэ өдрөөр баахан төлөвлөгөө зохиогоод найз нөхдөө дуудах гэсэн ч “Мобиком”-ын сүлжээ доголдоод холбоо барьж чадаагүй юм билээ. Амьдралынх нь хамгийн сайхан баярыг нь “Мобиком” ингэж хөлдөө чирсэн юм.
Бас нэг жишээ байна. Гуравдугаар сарын 10-ны шөнө утсанд гэнэт мессэж ирэв. Нойроо харамлаад утсаа унтрааж орхилоо. Өглөө харах нь ээ, ажлын газрын эмэгтэйгээс бид баяраа тэнд тэмдэглэж байна, хүрээд ир гэсэн мессэж иржээ. Гэтэл “Мобиком” аль гуравдугаар сарын 8-нд бичсэн мэдээллийг хоёр өдрийн дараа, тэгэхдээ бүр шөнө дөлөөр ид нойрон дунд илгээсэн нь тэр байж. Ингээд “Мобиком” алхам тутамд гацаад, доголдоод хэрэглэгчийн хэрэг цээг бүрэн утгаар нь хангаж өгөхгүй байгаа юм. Иймэрхүү то хиолдолд тус корпораци “Манай төвийн тог тасарсан учраас сүлжээнд бага зэргийн доголдол үүсээд байгаа. Инжeнeр мэргэжилтнүүд маань сүлжээнд гарсан доголдол юунаас болс ныг олохоор шуурхай ажиллаж байна.
Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд удахгүй энэ асуудал хэвийн болно.” гэдэг. Энэ хариуг улиг болтлоо сонсч байна. Салбартаа тэргүүлэгч гэх “Мобиком” ийнхүү зарим тохиол долд хэрэглэгчийг ах дүүстэй нь бүү хэл, зайлшгүй шаардлагатай гал команд, түргэн, төрөхтэй ч холбож дөнгөхгүй юм. “Мобиком”-оос татгал зах дараагийн шалтгаан нь энэ. Би “Мобиком”-оос татгалзаж байна.
Тус корпораци хэрэглэгчдийг хулхиддаг гэдгийг Шударга өрсөлд өөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаад тогтоочихсон. Тус газарт 16 хүн гомдлоо ирүүлсэн байгаа юм. Тухайлбал, 2011 онд найман төрлийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөр зарласан ч дараа төлбөрт хэрэглэгчдэд энэ урамшууллаа олгодогг үйгээр барахгүй халаас уруу нь хэнэг ч үгүй гараа шургуулаад илүү төлбөр авдаг байжээ.
990211**, 990992**, 991005**, 990278** гэх мэт чилэнгийн дугаартай хэрэглэгчдийн 2011 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх төлбөрийн нэхэмжлэлд шалгалт хийж үзэхэд дээрх хуга цаанд “Моби”-оос 90 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэсэн байж. Үүнийг хэрэглэгчид 90 минут үнэгүй ярина гэж ойлгосон бололтой юм. Үнэн хэрэгтээ “Моби ком” сарын суурь хураамжаа төлөөд түүнээс илүү гарсан минутаас шалт гаалан урамшуулал үзүүлдэг аж.
Жинхэнэ супер онигоо гэдэг чинь энэ байх шүү. Мөн “Мобиком”-ын урамшуулалд ашиг ласан хугацааны төлбөрөө хугацаанд нь төлсний гэх мэт хэд хэдэн тогтмол урамшуулал байдаг ч энэ нь зөвхөн төлбөр төлсний дараа шийдэгдэх асуудал гэнэ билээ. Энэ мэт утгагүй, ойлгомжгүй үйлчилгээ тус корпорацид олон. Тиймээс л би “Мобиком”-оос татгалзаж байна гэдгээ дахин дахин зарлаад байгаа юм
Д.Мягмаржаргал
UNEN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Anonymous (March 14, 2012 11:43:06 am )

    Хамгын хогын компани шүү дээ маш бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг мөртлөө үнээ ер буулгахгүй эдний тухай нухацтай ярих цаг болсон

  • Anonymous (March 14, 2012 12:20:40 pm )

    skytel shig hyamdhan chanartai uuren utas bhgui sh de. nuutslal mash saitai.

  • Anonymous (March 14, 2012 12:39:03 pm )

    mobicom karporaatsiig shuuhed ugbul taarna olon jil hereglelee hereglegchdee zoriulsan yum bhgui. hereglegchiinhee erh ashigig zurchij bna

  • Anonymous (March 14, 2012 12:51:56 pm )

    Yria chagnaj,MSG hevlej ogj,tagnuuliihantai hamtarch ajilladag ni yag unen shuu, bi ooriin biyer mobicomd chaduulsan Hun bn, aria chn zuuraitaad sonsogdood bval chagnah tohooromj tavijee gsen ug,mongolchuudaa mobicomoos tatgalzazgaaaaayyyyy!!!!!

  • Anonymous (March 14, 2012 1:43:37 pm )

    хэхэ. АПУ скайтелийг авангуутаа сурсан мэхээ хийж эхлэв шив. зөв зөв.

  • Anonymous (March 14, 2012 4:45:25 pm )

    Tegeed tatgalzaach. Heniig hohirooh geed baigaan!

  • Anonymous (March 14, 2012 9:34:39 pm )

    baiguullagaas baiguullaga hesej yawdag cagaachdiin ajild ordog gazar. Bagtaj shingeh gazargvi bolson tenvvlchid huwiin ashig sonirholoo gviceldvvleh gej vilchlvvlegch nariin erh ashgaar jaahan mungu hiideg.

  • Anonymous (March 14, 2012 9:36:20 pm )

    daraa tulburt uilchilgee tuhain sariin 8naas yarianii tulburuu hardag daraa udruus udurt neg udaa tulburuu hardag iim luibarchin shuu dee mobicom

  • Anonymous (March 14, 2012 9:44:23 pm )

    HAMGIIN SHULAACH KOMPANI YMARCH HYMDRAL URAMSHUULAL BAIHGYI ENE HEREGLEGCHDEE HARJ UZEJ BAIGAACH ARGAGUI BARIJ SURSAN TULDAAL BAIH YUM

  • Anonymous (March 14, 2012 9:54:14 pm )

    HUWIIN ASHIG SONIRHOLDOO HUTLUGDUUD AJILD OROH GEHEES BISH MOBICOMIIG GESEN, EH ORNOO GESEN, HVND SAIKHAN VILCHLIE GESEN SETGELEER AJILD OROW GEJ DEE. KKKKKK. MEDEELEL AWAH GESEN CAADUUL N HEDEN TUGRUG AMLAH HAYHAD L BOLOOSH DEE. TEGEED CH HVN TEMVVLEED BAIHAAR GAZAR BISH L YUM BAINA LEE. DALD ASHIG SONIRHOL BAIJ L BAIGAA. TERNII HOHIROGCHID N IRGED L BOLJ BAINA. AJILD AWCH BAIGAA HOOLNII SAWNUUDAA YARILCLAGA- TEST TUDIIHUNUUR AJILD AWDAG ARGAA BOLIMOOR YUM AA. YOS ZVIGVI, HVMVVJILGVI GAZAR GAZAR HESEED YAWJ BAIGAA OHID, ZALUUCHUUD MOBICOMD OROOD VNEHEER AJILDAA HARIUCLAGATAI HANDAW GEJ DEE.

  • Anonymous (March 14, 2012 10:16:14 pm )

    олон жил дугаараа барьсан болохоор татгалзхад олон шалтгаан байна. Гэхдээ мобиком бодитой шийдэлд хүрнэ гэдэгт итгээд л явж байна. Энэ асуудал олон жил яригдаж байгаа шүү дээ. Харин үйлчилгээний ажилтан нарын хувьд үнэхээр хэцүү. Манайд 4 жил сурч эзэмшсэн гээд байгаа дээд мэргэжлээрээ ажилд ороод ажилаа хийж чадахгүй удаа дараа арга хэмжээ авахуулсан ёс зүйгүй, хариуцлаггүй, юм зааж зөвлөөд ч сурдаггүй, туйлбаргүй хүүхэнд нугасгүй 1 залуу мобикомд үйлчилгээний ажил хийж байхыг хараад би үнэхээр гайхсан. Мобиком хүний нөөцийн асуудалдаа үнэхээр хөнгөмсөг ханддаг юм байна лээ.

  • Anonymous (March 14, 2012 10:40:47 pm )

    he he. harin ch ih aihtar handdag yum bish vv? Carai baihad l boloosh dee. Tednii dotood chanar ajil heregch chanar, niigmiin asuudal hend heregtei yum be? Hoshgiruulaad ashiglah vedee ashiglaad l boloo.

  • Anonymous (March 15, 2012 9:10:01 am )

    Nowshin gazarig dampuurhig ni harah yumsn unheer luiwarchin uneheer zewuu hurch bna mobi com gj sonsohoor

  • Anonymous (March 15, 2012 1:52:26 pm )

    Олон жил МОБИ барьсан юм даа тэрнээс биш болимоор л байна

  • Anonymous (March 15, 2012 7:07:32 pm )

    bi 1 udaa sanaandgvi medeelliin ajiltanaas n 9911 tei dugaar oloh bolomj baigaa bolowuu? gej asuuhad shireen dotroosoo baahan dugaar gargaj ireed nadad vzvvlj baisan. Gehdee vvniig zarah hvmvvs n asuugaad uguuch gesen yum aa. gesen tailbar ugch baisan. Ednii vilchilgee medeelliin ajiltan nar n vneheer huwiin sonirhol ih baidag, dugaariin chenjvvdtei ih l sujirdeg yum baina daa gej bodsonoo nuugaad yahaw. Herew ene gazar baiguullagiin dotood hyanalt hiideg alba, ajiltaniihaa songoltond shiidwer gargadag alba heltes baidag bol medeed awahad ilvvdehgvi bolow uu? Vneheer end ajillaj baigaa hvmvvs baiguullagaa gesen setgel baidag n yu l bol…

  • Anonymous (March 18, 2012 1:44:38 pm )

    tiim shvv dee mobikom nowshiin gazar bolood bga aa shvv dee mongo olj baiwal boloo gej vzdeg bolson tiim bolhoor mongolchuudaa mobikomoos bvgdeerei bolitsgooeo oke

  • Anonymous (March 18, 2012 6:40:05 pm )

    estoi teneg shuldag gazar

  • Anonymous (March 18, 2012 6:52:00 pm )

    энэ ямар тэнэг гар вэ?

  • Anonymous (March 19, 2012 12:59:32 pm )

    9911 ner toriin batalgaa 🙂

  • Anonymous (March 21, 2012 9:53:01 am )

    nowsh shv de mobi

  • Anonymous (March 22, 2012 9:49:11 am )

    iim hogiin gazart hen durladag baina aa.

  • Anonymous (March 22, 2012 2:55:12 pm )

    hogiin gazar

  • Anonymous (May 23, 2012 10:36:18 am )

    MOBICOM ZAILAA,SUNU! SHUNALIIN TULAM,LUIVARCHIN,HULGAICH KOMPANI.TENEG MGL-CHUUD YADUUGAA MEDEHGUI NERELHUU GEDEG N YANAA.MOBICOM NER HUNDTEI GEDEG UYE UNGURSUN MALUUD AA! IIM HULGAICH OPERATOROOS MGL-CHUUD MINI TATGALZYA! 2 dahin hyamdhan,shuldaggui OOR 3 KOMPANI BNA,TEDNIIG SONGOYO

  • Anonymous (May 23, 2012 8:43:31 pm )

    hen ni iluu hereglegchdiinhee erh ashgiig sain hangaj ondor tuvshind ajilj chadaj bn ter baiguulagaar ni uilchluulii.mobikom ali ertnees l iim aldaag dahin dahin gargaj bsan shuu dee

  • Anonymous (May 25, 2012 6:28:47 pm )

    yamarch uramshuulalgui hereglegchdee handsan bodloggui hogiin opireter

  • Anonymous (May 25, 2012 7:49:41 pm )

    Мобиком хүмүүсийг шулахаа болиосой

  • Anonymous (May 28, 2012 8:53:39 pm )

    MOBICOMOOS TATGALCTSATSGAAY MONGOLCHUUDA

  • Anonymous (May 31, 2012 6:06:10 pm )

    mash zov

  • Anonymous (June 04, 2012 7:14:39 pm )

    mobicom mongolchuudaa xariin sonoj baigaa japan-uudtai xuiwaldaj,xuwaaj,shulj idej 20 garui jil olongoo tordchood, odoo zadaj ichij xandaggui yum b.x da te.
    Mobicom suurliin ermegt tulan tulsaar, toron zogsoj bui ereg en nuraj b.aaa xo!

  • Anonymous (June 05, 2012 2:12:31 pm )

    lOYALITY kartaar hungulduguu bolichihson baina lee. SVIRCH BAIHDAA TAARSAN HOGIIN GAZAR. VILCHILGEENII AJILCHID N GEJ MOBICOMTOI TAARSAN HOGIIN GARUUD, YAMARCH VILCHILGEE BAIHGVI.

  • Anonymous (June 05, 2012 3:10:53 pm )

    mobicom 12 barilaa. huvi hunii nuuts gedegt anhaarah yostoi. evgui bgaad baival skaiteli belen bna doo.

  • Anonymous (June 08, 2012 1:18:44 pm )

    g mobile ih zygeerdee haymdhan deer ni suljee sain oron nutgat bol ynen tasarhai shyy dee bas naidvartai utas ni hyamd

  • Anonymous (June 10, 2012 4:10:25 pm )

    мобиком үнэтэй ш дээ. солонгос америк мэтийн хөгжингүй орнууд шиг манай сүлжээг ашиглаарай гэж хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн смарт утаснууд үнэгүй өгч чаддаггүй юм гэхэд үнээ буулгая гэж ер бодохгүй байхыг харахад эрэлт ихтэй мэт.монгол шиг гар утсаа худалдаж аваад сүлжээнд холбуулдаг хоцрогдсон улс алга

  • Anonymous (June 10, 2012 4:12:17 pm )

    солонгост сүүлийн үеийн бүх утсыг үнэгүй авдаг. нэг жил юм уу хоёр жил л тэр утасны сүлжээг нь ашиглах гэрээтэйгээр

  • Anonymous (June 12, 2012 2:15:13 am )

    Ene mobigiin nohdyyd arai dendyy shunaltai nohdyyd l dee! Yneee buulgana gej bhgyi, ashig osohiin hereer ulam l shunaltaad bdag! Ene yadarsan ard tymniig ingej moljohoo bolie oo! Er ni ed nar hangalttai ashig olson sh dee! Odoo 51 huviig ni mongol ulsiin tor avah estoi sh dee!

  • Anonymous (June 12, 2012 2:17:21 am )

    Миний ард түмээн мобигоос ноогдол ашиг авьяа аааааааа!

  • Anonymous (June 16, 2012 8:00:11 am )

    моби комийн энэ үйлдэл яг үнэн шүү монголчуудаа

  • Anonymous (June 20, 2012 4:46:01 pm )

    Gaihah hereggui dee mongoliin buh salbar bulan bugdl iim shuudee toriin ulsiin ajil hiij baigaan hahuuli avna kompan huvid ajillj baigaan hulgai hiine ooroor yaaj amidrah ve bodooch

  • Anonymous (June 20, 2012 4:53:00 pm )

    aimaar baga tsalintai baj saihan amidraadl baidiin gaihmaar

  • Anonymous (June 20, 2012 9:15:31 pm )

    muulaad l bga mortloo MOBICOM.nxo dugaar.g ashiglaad l yavah yumaa.Zugeer l bolichih xeregtei shd…

  • Anonymous (June 25, 2012 2:28:12 pm )

    мобикомынхон арай л биш шүү Юу ч мэдэхгүй хүүхэд хуурч байгаа юм шиг үйл ажиллагаа явуулдаг Бас л дэндүү компони шүү Хүмүүс яаж хуурч байгааг мэдэж л байгаа ш дээ

  • Anonymous (June 26, 2012 12:03:47 pm )

    харин олон жил барьсан юм гэдэг сэтгэлгээн дээр тоглоод байгаа юм аа

  • Anonymous (December 27, 2012 11:39:02 pm )

    bi 5,6-njiliin umnuus mobikomiin utsaa barihaa bolison

  • төрөө цэвэрлэе (January 19, 2017 10:29:19 am )

    МОБИКОМын хэрэглэгч, HITONE үйлчилгээг сунгах уу гэсэн мэсэж ирээд л нэгж унаад байх юм. БИ тийм үйлчилгээ сонгоогүй юм. ЯАЖ энэ мобикомоос гарна даа. НӨГӨӨ дугаартайгаа шилжихийг холбооны зохицуулах холбооныхон яагаад хэрэгжүүлэхгүй байна даа. БАС авлига авсан уу?

antalya rent a car