Монголын зохиолчдын хорооноос гараагаа эхэлсэн Н.Энхбаяр хэмээх хүний амьдралаар ном
бүтээвэл их л сонирхолтой ном болмоор санагдана. Тус номын тэргүүн дэвтэрт нь мэдээж соёлын яамны сайд байсан нь багтах биз. Гэхдээ улс төрийн өрнөл болтол жаахан гунигтай ч байж магадгүй. Харин улс төрд шунан дурласан цагаас нь эхлэн Н.Энхбаяр гэдэг ном маш их сонирхолтой болох биз ээ. Тэрбээр МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол улсын ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд дээд албан тушаалд хашиж үзээгүй алба гэж байхгүй. Харин цэвэрлэгч, манаач, туслах барилгачин гэх ажлуудыг огт хийж үзээгүй цагаан гартай нэгэн билээ.
Сүүлийн үед буюу 2008 оноос хойш улс төр хэмээх их далайн давалгаа ширүүсч ноён Н.Энхбаяртан сэлүүрээ алдахад хүрсэн. Өөрт нь сэлүүр дутмаг ч тэрбээр акулын дайтай амьдрахыг оролдож буй болохоор нэг хэсэг хүмүүсийг дарамталж нөгөө нэгд нь мөнгө, албан тушаал амлан шинэ нам бүрдүүлж өөрөө саарал ордонд ахин суух нүхээ малтаж эхэлсэн. Гэвч арга нь буруу байсан учир мань хүний өмнө олон хэцүү даваа шил шилээ даран гарч ирээд зогсоогүй бүтэн нойртой хонож чадахгүйд хүрээд байсан нь саяхан.
Тухайлбал үхэхдээ үхэр буугаа алдав гэгчийн үлгэрээр хэл аманд хэт орооцолдоод ирэхээрээ Хууль зүйн яамны сайдтай арцаглаж ил далд хөрөнгийг нь илчлэх гэж оролдсон. Харамсалтай нь мань хүн өөрөө сайдаас илүү эрх мэдэл, албан тушаалтай байсан учир идэж уусан, хууль бус замаар хөрөнгөжсөн нь Ц.Нямдоржоос илүү байсан болохоор тэгс хийгээд намжсан.
Харин долоон сарын нэгэн гэсэн хар тодотгол Н.Энхбаярыг үргэлж дагаж яваа нь сүүлийн үед бас нэгэн сэтгэлийн түгшүүр болоод байгаа билээ. Энэхүү сэтгэлийн түгшүүрээс гарахын тулд олон арга сэдэж яваа экс ерөнхийлөгч маань хэдхэн хоногийн дараа монголын ард түмэнд тухайн үед юу болсныг үнэн мөнөөр нь ярьж өгнө гээд амлачихсан байгаа. Долоон сарын нэгний хэргийг шүүх хурал хаалттай болвол 2012 оны сонгуулиас өмнө аавын хаалга татаж магадгүй гэж битүүхэн айсан мань хүнд үүнээс өөр гарц байхгүй байх. Нүглийн нүдийг гурилаар хуурч болдог хэдий ч ямартай ч ард түмний нүдийг юугаар ч хуурч болохгүй нь тодорхой шүү дээ.
Тиймээс ноён Н.Энхбаяр тухайн үед тушаал буулгаж Монголын ард түмнийг нийтээр нь цочролд оруулж олон арван хүний амь нас хийгээд биед нь халдаагүй нь л үнэн бол долоон сарын нэгний хэргээс сул мултраад зогсохгүй ирэх сонгуульд УИХ-д суудал авах нь гарцаагүй. Ийнхүү Монгол улсад “хар өдөр” хэмээн тогтоочихоод байгаа долоон сарын нэгний хэргийг дээд байгууллага үнэн шүүх л юм бол тэр нь хаалттай, нээлттэй байсны ялгаа нь үгүй мэт санагдана. Уг нь нээлттэй хийчихвэл ард түмний санаа амармаар юм.
Ямартай ч Н.Энхбаяр хэмээх боть номын хуудас цааш яаж үргэлжлэхийг мэдэхгүй ч түүний хувийн телевиз болох ТВ-9 сувгийг ашиглан Н.Энхбаяртан хэмээх хүн гар хөлийнхөө үзүүрээр хөдлөгсдөөрөө ямар нэвтрүүлэг хийлгэж олон түмэнд цацаж байгааг харж болох юм. Хүн анх мэндлэхдээ ноён төрдөггүй гэдэгчилэн Монголын улс төрийн ноён оргилд хүрч өөрийгөө хэзээ ч талд буухгүй мэт бодож явсан Н.Энхбаяр талд унасан ч арслангийн дайтай амьдрахыг бодолгүй яахав. Энэ бол хүний байгалиас засан араатанлаг зан чанар шүү дээ. Ямартай ч Н.Энхбаярыг ард түмний дунд хүлээн зөвшөөрдөг нэгэн байхад хүлээн зөвшөөрөхгүй бас нэгэн бий. Гэхдээ гайхах зүйл гэвэл улс төрд шунан дурлаж явдаг нь хачирхалтай санагдана.
Үнэхээр улс төр гэдэг тийм их амттай хоол мөн юм бол өмнөх Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нар сэнтийнээсээ буунгуутаа л эргээд улс төрд орох гэж зүтгэхгүй яасан юм бол доо. Ямартай ч дээд суудалдаа ямар нэгэн юм орхичихсон мэт улс төрд шунан дурлах Н. Энхбаяртан 2008 оны долоон сарын нэгний үеэр доод албан тушаалтангууддаа ямар лүндэн буулгасан нь удахгүй мэдэгдэх буй за.
Г.Болор
yahuu.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2012 1:54:11 pm )
ээ мэдкү, Энхбаяр гдг хүний нэрийг нь барьж баахан идсэн, тэгснээ буусан хойно нь бүх буруугаа чихээд байгаа юм шиг л харагдах юм байштэ. тэгээд анхнаасаа эвтэйхэн яриад тэр нүб нтр олон улсын байгууллагад суулгачихгүй яах гээд заавал хүүхэд нтрийг нь баривчлаад эхэлсийнбэ л бодогдож байна
-
Anonymous (March 14, 2012 7:35:53 pm )
gants hun byryytai yu? deer bgaa bugd elegdorj ch adilhan eroosoo AN,MAN adil.ENHBAYAR-n garagsn tyshaal ni http://www.gogo.mn deer bn lee ynshaagui bol ynshaad umaa bich yu ch medehgui bj heden togrognii toloo bitgii tenegteed bai,heterhii 1taliig barij bichsen niitlel yhaantai umdaa ard tumen odoo 1 huniig ingej harlyylj myyldagiig ni meddeg boltsoon bitgii atrhi ygaa BOLOOOR
2 Comments