antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

ЯЛГҮЙ “ЯЛТНУУД”

нийтлэсэн Admin

Монгол Улсын Эрүүгийн хууль

Арвангуравдугаар хэсэг

Гучинхоёрдугаар бүлэг 306 зүйл. Хууль үйлчлэхгүй байх эрх мэдэлтэн, түүнд хүлээлгэх хариуцлага

306.1.1 Төрийн албанд таваас дээш ажилласан, танил тал, найз нөх дөөрөө дамжуулан төрийн өндөр ал бан тушаалд орсон хүмүүст энэ хуу лийн бүх зүйл заалт үйлчлэхгүй.

306.1.2 Төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа ул сын мөнгийг удаа дараа шам шигдуулж, улсад тэрбум төгрөг түүнээс дээш хэм жээний хохирол учруулбал ял оноохгүй.

306.1.3 Өөрийг нь өндөр албан ту шаалд дэвшүүлэн дарга болгосон эр хэмд авлига эс өгвөл төрийн нэрийн өмнөөс 5-8 жилийн хорих ялаар шийтгэнэ.

306.1.4 Албан тушаалтан нь энэ хүү үйл ажиллагааныхаа залгамж ха лааг сайн бэлтгэсэн байх учиртай. Одоогоос есөн жилийн өмнөөс мөрдөж буй Эрүүгийн хуульд ийм зүйл заалт байхгүй. Гэхдээ хуульчилж заагаагүй ч төрийн өндөр алба хашиж буй дарга нар, чинээлэг эрх мэдэлтнүүдэд Монгол Улсын ямар ч хууль үйлчилдэггүй. Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулж, эрх мэдлээ хэтр үүлсэн нэр бүхий олон хүнийг эрүү- гийн хэрэгт татан шалгадаг ч шүүхийн шатанд замхраад, эс бөгөөс ямар ч гэм зэмгүй салчихдаг. Энэ мэт үйлдлийг гэрчлэх шүүх хурал өн гөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт боллоо. ОБЕГ-ын дарга асан гене рал П.Даштай холбоотой хэргийг хоёр жил гаруй мөрдөн шалгасан ч эцэстээ шүүх Өршөөлийн хуульд хамруулснаар тэрбээр ямар ч ял зэмгүй саллаа. П.Даш ОБЕГ-ын дарга байх даа тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажил лаж байсан

Л.Алтангэрэлтэй хуйвалдан гэмт хэрэг үйлдсэн гэж хав таст хэрэгт тэмдэглэжээ. Тэр бээр Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюун чи мэгийн нэр дээр бай даг “АО Жар галант” компанитай шатахуун ний лүүлэх гэрээ удаа дараа байгуулж, өндөр үнээр худалдан авч ОБЕГ-т 205.420.400 төг рө- гийн хо хирол учруулсан гэх ба римт байна. Мөн ОБЕГ-ын барил гын их зас варын ажлыг ТӨХ-ны зөвш өө рөлгүй, тендергүйгээр хийхдээ төсвийн мөнгийг зүй бусаар зар цуулсан аж. Үүнээс үүдэн тус газарт 141.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаагч нар баримтаар тогтоожээ.

2004-2007 онд тендер зарлалгүй ОБЕГ-т машин авч, байгууллагадаа 44.180.000 төгрөгийн хохирол учруулснаас гадна “Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн улаан буудай худалдан авах гэрээ байгуулж, 335.793.100 төгрөгийн хохи рол учруулсан гэх мэт баримтууд хавтаст хэрэгт бий. Мөрдөн бай цаагчийн бүрдүүлсэн баримтаас ха ра хад улсад түүний учруулсан хохир лын хэмжээ 521.173.100 төгрөг болоод байсан юм. Харин Улсын нөөц бүрдүү- лэл тийн газрын дарга асан Л.Алтангэрэл “АО Жаргалант” компанитай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулахдаа зах зээлийн үнээс өндөр үнээр авч, мөнгө завших боломж бүрдүүлэн улсад 205.420.000 төгрөгийн хохирол учруулж, нэг бүр нь есөн мянган төгр өгийн үнэтэй 7700 ширхэг “М-140” маркийн радиаторыг таван мянган төгрөг болгон өөрийн “Аргалант бороо” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 38.5 сая төгрөгийн хохирол учруулсан ч мөн л ялгүй өнгөрлөө.

ОБЕГ-ын дарга, эрх мэдэлтнүүдээс гадна энэ асуудлыг эрхэлсэн сайд төрийн өмчид хуруугаа дүрсэн барим тууд хавтаст хэрэгт байх юм. “Оюуны-Ундраа”-гийн С.Отгонбаяр Онц гой байдлын сайдын алба хашиж байхдаа улсын нөөцийн шатахууныг найз н.Эрдэнэбаатарын хүү Э.Ууганжаргалын “Энреко сервис” компаниас мөн л зах зээлийн ханшаас өн дөр үнээр авсан гэдэг. Хаанаас ша тахуунаа авах нь тухайн газрын асуудал ч энэхүү үйлдэл нь улсад их хэмжээний хохирол учруулж, мөнгө завшсаныг шүүх хурлын явцад улсын яллагч танилцуулж байв. Энэ мэт хууль бус үйлдлийг мөрд өн байцаагч тогтоодог ч тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн үү, төрийн нэрийн өмнөөс яллах эсэхийг шүүгч л гаргадаг. Гэтэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дарга нараас хэн ч ял эдлээгүй, шүүх тэдний толгойг илээд өнгөрлөө. Шүүх хурлын явцад С.Отгонбаяр, П.Даш нар хонь чоно мэт байсныг шүүх хуралд оролцогсод мартаагүй байх.

Тэд нэгнийхээ эсрэг ямар ч мэдүүлэг өгөхөд бэлэн байсан юм. Сайд, дарга хоёр бие биенээ гүтгэсэн гэж бодоход бусад албан тушаалтны хэргийг үүн тэй адилтгаад өнгөрч боломгүй санагдах юм. УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалайн хэргийн тухай хэвлэлээр нэг хэсэг л шуугисан. Эрүүл мэн дийн сайд байхдаа ХБНГУ-аас эмчилгээний багаж, онош логооны аппарат нийлүүлэхдээ эрх мэдлээ хэт рүүлэн, хууль зөрчсөн гэдэг. Улсын Ерөнхий прокурор асан М.Алтан хуяг УИХ-ын гишүүний бү- рэн эрхийг нь түдгэлзүүлэхийг удаа дараа хүсээд ч нэмэр болоогүй. Энэ хэрэг анхан, давах, дээд шатны шүүх гэж эргэж буцсаар багагүй хугацаа өнгөрсөн. Хожим нь Л.Гүндалай Улсын ерөнхий прокурорт “Гэм бурууг үй гэж маргахгүй. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн хү сэлт гаргасныг прокурорын байгууллага хүлээн авснаар удтал яригдсан хэргээс ялгүй салсан. АТГ-ын ажилтан тодруулбал Л.Гүндалайн хэр гийг мөрдсөн байцаагч нар “Яах аргагүй гэмт хэрэг мөн.

Зохих ялыг нь оноох байсан юм” гэхээс өөр хэлэх үггүй сууна билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст цөөнгүй дуудагдсан хүний нэг нь УИХ-ын гишүүн О.Чулуунбат. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа Валютын газрын дарга асан Ц.Одонгуатай нийлж мөнгө завшсан гэх хэрэгт шалгасан юм. Энэ хэрэгт нь АНУ-ын иргэн Жорж Чалмерс холбоотой ч тэрбээр нутаг руугаа явснаар хэргийг түдгэлзүүлсэн нь архивт хадгалагдаж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2007 оноос эхлэн шүүх, цагдаагийн хаалгыг олон удаа татсан. Түүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа эрх мэдлээ хэтр үүлсэн гэж мөрдөн байцаагч нар шалгасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн хорих ял оноосон ч эргэж буцсаар нэг жил гаруй болсон.

Баянгол дүүргийн шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оюунчимэг, Д.Уранчимэг нар 2009 оны наймдугаар сарын 26-нд С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй бол гож, нэр холбогдоод байсан Д.Үүрийн туяа, Б.Лувсандагва нарт 5.1-5.6 жилийн хорих ял оноосон ч Өр шөөлийн хуулийн 4.1-д хамруулан ялгүй орхисон юм. АТГ-т нэр бүхий албан тушаалтнуудыг бас л эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт шалгаж байгаа. Тэдний зүйл анги, улсын эд хөрөнгө шам шигдуулсан үйлдэл нь ижил. Тэд шүүхийн шатанд очоод ял зэмгүй салсан дарга нарын хэргээс жишээ татан “Хэнд нь ял оноогоод хэнийг нь өршөөгөөд байдаг юм бэ” хэмээн барьцаж мэднэ шүү. Эрүүгийн хуулийг хэт чанга, шоронжсон гэж шүүмжлэн өөрчлөх саналтай хуульчид цөөнгүй. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан ч биелэх нь үгүй. Тиймээс энэ хуулиа эрх мэдэлтэнд зориулсан, энгийн иргэдэд үйлчилдэг гэсэн хоёр хэсэгтэй болгочихвол яасан юм бэ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car