antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

”Дарьбазарууд”-ын довтолгоо

нийтлэсэн Admin

Аюулгүй байдалд занал­хийллээ гэдгийг нөгөө л нэг хуучны хэдэн киноны агуулгаар эсвэл үеэ өнгөрөөж,

түүх болтлоо хуучирсан сэтгэлгээгээр ойлгоод байх шиг. Үндэсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн төрийн үүрэг төдийгүй бүх нийтийн оролцоотойгоор гүйцэлдэнэ гэхээр “Ардын элч” киногоор төлөөлж ойлгодог. Тэр кинонд “Үндэсний эрх ашгийн төлөөх хувьсгалын үйл хэрэгт хүн бүрийн оролцоо нэн чухал” гэсэн утгатай үгийг Д.Сүхбаатар хэлдэггүй юу. “Тэр чинь л шүү дээ” гэх үгийг бишгүй л олон хүний амнаас сонсч явлаа. Гэхдээ тэднээс хүн бүрийг хэрхэн, яаж, хэзээ оролцуулах вэ гэхээр өөрсдөө ч мэддэггүй юм билээ. Ингэж асуухаар зарим нь нөгөө л киногоо тоть мэт давтана.
…Иргэний оролцоо гээ­чийг хөөрхий Дарьбазараар жишээлнэ. Захиагаа алдвал аюулгүй байдалд аюул учирна гэж амь нас, ар гэрээ золиосолж буй тухай ярина. Гэтэл тэр золиос ямар ч утгагүй болж таардаг. Дарьбазар юу бичсэнийг нь ч мэдэхгүй захиа бариад л буудалцаад, давхиад байдаг… Ариунаа ч орон гэрээ орхиод, хөл нүцгэн хүүгээ хөтөлсөөр нөгөөх захиаг нь хүргэж өгөхөөр багагүй саад, бэрхшээлийг туулан амиа алдахаас наагуур юм болж байж Д.Сүхбаатарт аваачиж өгдөг. Гэтэл аюулгүй байдалд нөлөөлөхүйц нууцтай захиаг нь авсан жанжин “Тэгсэн гэсэн, мэдсэн” гэх утгатай үг хэлэх агаад “Монгол Улсын тусгаар тогтнолд маш чухал хувь нэмэр орууллаа” гээд гар барьдаггүй юу. Яг л түүн шиг. Чухамдаа, ямар чухал баримт, бичиг болоод, тэрийг алдвал юу болохыг огтхон ч кинонд дурьдадгүй шүү дээ. Дарьбазар ч гэж Дарьбазар. Юуг нь ч сайн ойлгохгүй байж амиа алдаж л байдаг. Ариунаа нь ч юу юуны духанд хүрэлгүй уулгамч өвчтэй юм шиг орон гэрээ орхиод явчихдаг. Кинонд зөвхөн тэр захиа хэний гарт орж болохгүй вэ гэдгийг л тод томруун харуулдаг.

Тиймээс ч үндэсний аюул­гүй байдалд заналхийллээ эс­вэл түүнд нөлөөлөхүйц үйлдэл хийлээ гэхээр дээр дурдсан хүмүүс Дүлзэн, түүний хам­саат­нууд болох гадаадны нөлөөллийг хайгаад байх нь олонтаа. Тэгээд л гадаадын гар хөл, тагнуул, туршуул гэж тухайн байг хараан зүхэж, бүр цаазлах хэрэгтэй тухай ч ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Дарьбазар юуг нуухын тулд амиа алдаж, ар гэрээ эрсдэлд оруулсныг төдийлөн анзаарахгүй. Энэ талаас нь үзвэл харин ч эсэргээрээ. Өрхийн тэргүүний муйхар үйлдлээс болоод ар гэрийнх нь аюулгүй байдал алдагдаж байгаа гэдгийг нөгөө жишээлэгчид мэдэхгүй. Яагаад гэвэл, тэд өөрсдөө Дарьбазарууд байхгүй юу. Улсдаа тустай сайн зүйл хийгээд байна гэж итгээд л зүтгээд байдаг. Үнэндээ тэр нь саараар нөлөөлж буйг ердөө ч харахгүй. Үүнд л хамгийн том аюул нуугдаагүй гэж үү.

Ийм хүмүүст учрыг нь хэлбэл “Улс төржлөө. Хэн нэгний явуулга” гэж муйхарлана. Тэднээс “Нээрээ тийм шүү” гэх үгийг мянгад ганц сонсвол их юм. Үүний хамгийн ойрхон жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байна. Цаашлаад УИХ-ыг ч нэрлэж болно. Ц.Нямдоржийн хувьд, өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Түүнд нь “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг тусгачихсан байгаа юм. Энэ бол шууд утгаараа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасанчлан “Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ” гэсэнтэй харшилсан байгаа биз. Харин ч эсрэгээрээ энэ бүхнийг хангахын эсрэг шийдвэр гэж хэлж болно. Овоо босгохгүй бол шаазгай юунд суух вэ. Сонгуулийг шударга явуулж, сонгох, сонгогдох эрхийг хангахын оронд сонгууль будилаантахыг хүлээн зөвшөөрсөн. Сонгох эрхийг нь луйвардсаны дараа иргэдийн зүгээс гарч болзошгүй эмх замбараагүй байдлыг цэрэг хөдөлгөж, хүчээр зогсоох хууль санаачилж байх юм. Ингээд хэлэхээр “Харин ч үүнийг эрт хийх байсан юм. Өөрийгөө жаахан орой хөдөлсөн гэж буруутгаад яваа” гэх жишээний. Уг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хэлээд байгаа юм. Тэр ч утгаараа эрх замбараагүй байдал үүссэн үед түүнийг дарах бус үүсэхээс сэргийлэх зохицуулалт ярих ёстой гэж итгэнэм. Ингээд хэлэхээр хэтэрхий хувь хүний зүгээс хүлээж авах нь Монголын улстөрчдийн авир. Энд Ц.Нямдорж гэдэг хувь хүний тухай огтхон ч хөндөөгүй. Тэгэх ч шаардлага байхгүй.

Харин ч сайд хувь хүний сонирхлоос илүүтэй олон эрхтэн, дархтаны үргүй үйлдлийг багасгаж, цалингаас эхлээд цаг хугацааг хэмнэх тухай ийм хуулийн төсөл санаачилж, бодлого барьж байна гэж бодсон байх. Тэрэнд ч итгэлтэй байна. Гэхдээ үүний сөрөг тал нь нэг гарт эрх мэдэл төвлөрнө. Биологийн шинж талаас нь аваад үзвэл ийм тохиолдолд ганц хүн алдаа гаргах магадлал өндөр. Тэгээд ч гадны нөлөөнд автах эрсдэлтэй. Дамаа гадаадын орнуудын эдийн засгийн ашиг сонирхол төвлөрсөн, намууд төлөвшөөгүй энэ цагт бол энэ нь асар их хохирлыг учруулж, үндэсний ашгийг алдагдуулахад ч хүргэнэ. Тиймээс л төр эрх мэдлийг салгаж, нэг нь буруу үйлдэл хийвэл нөгөө нь түүнийг зогсоох бүтэцтэй байхыг үндэсний аюулгүй байдал өөрөө шаардаад буй.

Энэ талаас нь бодвол Ерөнхий сайд ч буруутай. Яагаад гадаад төдийгүй, дотоодын аюулын эсрэг ажилладаг сургуулийг иргэдийн эрхийг хамгаалж, хууль сахиулдаг сургуультай нийлүүлэх шийдвэр гаргаж байхад зөвшөөрөөд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд энэ албан тушаалтанд ийм асуудалд маш нухацтай хандах ёстой. Ингэж бодвол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан төрийн эрх мэдэл нэг гарт төвлөрөх аюулыг урьдчилан сэргийлж, таслан зогсоох нь түүний үүрэг. Бүр тодруулбал, “Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын энх мэдлийн хяналт, тэнцлийг хангах” үүднээс ийм санаачилгыг таслан зогсоох ёстой.

Магадгүй С.Батболдод энэ бүхнийг анзаарах сөхөө алга. Сонгуулиар амласан мөнгөө хэрхэн тарааж, эдийн засгийн халалтыг яаж зогсоох бодол л түүний хувьд тулгамдсан асуудал. Тиймээс бас л Дарьбазар шүү дээ.

Болгоомжлол…

Аливаа улс орон аюулгүй байдлын төвшингөө улаан, шар, ногоон гэх мэтийн өнгөөр илэрхийлдэг. Энэ үзүүлэлтээр авч үзбэл Монгол Улсын дотоод аюулгүй байдалд эрсдлийн хамгийн дээд үнэлгээ болох улаан гэрэл асчээ. Үүнээс урган гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх хамгийн бодит хүчин нь УИХ. Даанч сонгуулийн “шизо” эхэлчихсэн болохоор нөхдүүд Сонгуулийн хуулийг яаж батлабал улираад сонгогдчих бол гэсэн бодолдоо бүдрээд ухаан алга.

Тиймээс бусад хуулийг ан­заарна гэдэгт итгэх бэрх. Өмнөх парламентын энэ эгзэгтэй мөчид Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, тэндээс нь бүхэл бүтэн зүйл заалт алга болсон. Хэн ч мэдээгүй. Үүний уршгаар улсад тэрбум тэрбумаар тооцогдох хөрөнгийн хохирол учруулсан этгээдүүд ял завшаад өнгөрсөн. Тиймээс ч болгоомжлоосой. УИХ дахь “эсэргүүцэх хөдөлгөөн”-ий 20 гишүүн үүнийг нэг аргументаа болговол гоё санагдаж байна. Дахин болгоомжлуулахад, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихов доо. Янз янзын заалт, арилж, тодрох вий.

Л.Нарантөгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car