Энхтайван найрамдлын ордонд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагыг ирэх сарын 1-ний дотор байрыг бүрэн суллахыг шаарджээ. Түүгээр ч үл барам 300 хүний багтаамжтай хурлын танхимыг суллаж, эд зүйлсийг нь худалдаалж эхэлсэн байна. Сурагаар бол тус ордон шинэ эзэнтэй болсон гэнэ. Энэ талаар Монголын Энхтайван найрамдлын холбооны гишүүн байгууллагууд мэдээлэл хийсэн юм.
Энхтайван найрамдлын ордныг тойрсон хууль бус үйлдлүүдийн талаар хэдэн жилийн өмнөөс ярьж байсан ч үр дүнд хүрээгүй. Таван жилийн өмнө арын талбайд хоёр орон сууц баригдсан бол гурван жилийн өмнөөс урд талбайд 17 давхар барилга баригдаж байгаа. Энэ газрыг Энхтайван найрамдлын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билигт тэргүүтэй цөөн тооны хүмүүс хуйвалдан, хууль бусаар худалдсан гэсэн мэдээлэл байгаа аж. Гурван жилийн өмнө Peace tower нэртэй 17 давхар барилгыг “Sunday” групп барьж эхэлсэн бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд энэ барилгыг Энхтайван найрамдлын ордны өргөтгөл, хуучин барилгатай хүзүүвчээр холбоно хэмээн гишүүн байгууллагынханд ярьж байжээ. Харин өнөөдрийн байдлаар энэ барилгаас ердөө ганцхан давхарыг Энхтайван найрамдлын холбооны мэдэлд өгөхөөр тохирсон төдийгүй, 1959 онд баригдсан хуучин барилгыг худалдсан нь илрээд байна.
Энхтайван найрамдлын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаас гадна Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ЭТНМХ-ны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, эрүүл мэндийн сайд асан академич П.Нямдаваа, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор профессор С.Дашзэвэг, Гандан тэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, “Асашёрү” сангийн тэргүүн Д.Сумъяабазар нар байдаг. Гэтэл Д.Цахилгаан, Д.Билигт нарын цөөн тооны хүн эдгээр хүмүүсийн нэрийг барьж, удирдах зөвлөл нэрийн дор луйврын чанартай үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн хэмээн хэвлэлийн хуралд оролцсон хүмүүс ярьсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Удирдах зөвлөлийн шийдвэрээр 17 байгууллагын гишүүний эрхий түдгэлзүүлж, зургаан байгууллагад сануулга өгсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь дүрмийн бус үйлдэл бөгөөд барилга байгууламж, газрын наймаагаа далдлах зорилготой хийгдсэн хэмээн үзэж байгаа юм.
1959 онд төр, олон нийтийн хөрөнгөөр баригдсан уг барилга Монголын энхтайван найрамдлын холбооны мэдэлд байсан бөгөөд 35 гишүүн байгууллагын өмч хэмээн дүрэмд заасан байдаг байна. Ийнхүү төр, олон нийтийн өмчит газар, барилгыг цөөн тооны хүн хууль бусаар зарсан асуудлыг хууль ёсны дагуу шийдэх эрх бүхий байгууллагуудад хандахаар шийдсэн аж.
Б.МАНДУХАЙ
Холбоотой мэдээ
-
-
detachering (September 10, 2013 12:33:54 am )
509999 652277I totally agree with you about this matter. Nice post. Already bookmarked for future reference. 294852
-
4 Comments