МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн болон онц байдал зарласан талаараа ярив. Одоо хэр нь эргэлзээтэй, тодорхойгүй олон зүйлийн талаар сэтгүүлчид түүнээс асуухад “Улсын нууц учир би хамаагүй ярьж болохгүй” гэсэн хариулт өгч байв.
-Та хэд хэдэн газарт хандан шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ уламжилсан гэсэн. Ямар нэгэн хариу ирсэн үү?
-Би УИХ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хандан “Шүүх хурлыг нээлттэй явуулах боломж олгооч” гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл одоо хэр нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Энэ үйл явдал хэрхэн өрнөсөн, төрийн өндөрлөгүүд юу ярилцаж, ямар шийдвэр гаргасан бэ гээд олон зүйлийг ард түмэн мэдэхийг хүсэж буй. Бидэнд олон нийтээс нуугаад байх зүйлгүй. Улсын нууц нэрийн дор хүн хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол надад байдаг.
-Ер нь улсын нууцад хамаарах ноцтой баримт, мэдээлэл энэ хэрэгт байдаг юм болов уу?
-Хэрэг явдлын талаар тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр ярьсан зүйлийг улсын нууцад хамруулдаг. Би Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд гаргасан албан бичигтээ хурлын протколыг нээлттэй болгож, олон нийтэд танилцуулахыг шаардсан.
-Онц байдал зарлах зарлигийг та гаргасан. Онц байдал зарлах л байсан юм бол үймээн даамжраагүй байхад яагаад гаргаж болоогүй юм бэ?
-Ерөнхий сайд асан С.Баяртай тухайн өдрийн 17.00 цагаас хойш биечлэн уулзах боломжгүй болж, утсаар ярилцаж байсан. С.Баяр надад “Онц байдал зарлах төслөө бэлдвэл яасан юм бэ” гэсэн саналыг удаа дараа тавьж байсан. Тэрбээр МАХН-ын байран дотор, эвдэн сүйтгэх ажлыг хамгийн ойроос харж байсан болохоор тийм санал тавьсан байх. Харин энэ үймээнийг намжааж, тараах үүрэг хүлээсэн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд “Одоохондоо онц байдал зарлах шаардагагүй. Бид байгаа хүч бололцоогоо ашиглан үймээнийг тараах болно” гэж мэдэгдсэн. Тиймээс би үймээнийг тарааж, нийслэлд тайван байдал тогтоох үүрэгтэй ажиллаж байсан генералын үгийг түлхүү сонсож, хүлээзнэж байсан юм. Байдал ямар байгаа тухай байнга мэдээлэл авч, нөхцөл байдлын талаар Үндсэний Аюулгүй байдын зөвлөлөөр ярилцаж байсан. Тэр оройдоо намуудын дарга нартай уулзсаны дараа Ч.Амарболд генерал “Хүчрэхээ болилоо, онц байдал зарлахаас өөр арга алга” гэсэн. Сүүлдээ Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх- Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарын санал нэгдсэн учир би Онц байдал зарлах тухай зарлиг гаргахыг үүрэг болгон УИХ-аар хэлэлцүүлсэн. Манай хууль ерөнхийд нь заасан байхаас нарийн процедурыг тайлбарлаагүй юм байна. Тухайлбал, Онц байдлын тухай хуульд зарлах тухай байхаас зарласнаасаа хойш ямар арга хэмжээг, хэний баталсан төлөвлөгөөгөөр хэн, хэрхэн хэрэгжүүлэх тухай ямар ч зүйл заалт байхгүй. Энэ бүгдийг тодорхой зааж өгөх хэрэгтэй юм билээ.
-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэ гэсэн тушаал өгөөгүй гэдэг. Гэтэл таван хүний амь нас хохирсон. Танд хүний амь нас хохирлоо гэсэн мэдээлэл хэзээ ирсэн бэ?
-Галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдэг тушаал өгсөн тухайгаа би удаа дараа хэлж байгаа. Цагдаа бус гэмт хэрэгтнүүд хүний амь нас хохироолоо гэх мэдээлэл долоодугаар сарын 2-ны үүрээр надад ирсэн. Харин үдээс хойш Ц.Мөнх-Оргил сайд “Гадуур цагдаа нар иргэд рүү гал нээсэн гэх яриа гарчээ. Энэ хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг” гэж хэлсэн.
-Нөгөөдөр (маргааш) энэ хэргийг шүүх анхны хурал болох гэж байна. Хаалттай болох энэ хуралд та оролцож үнэн бодит мэдээлэл өгөхгүй юм уу?
-Ямар ч байсан би очно. Нээлттэй хийх талаар шүүх бүрэлдэхүүнд санал тавьж, шаардана.
Х.ОЮУНСҮРЭН
yanaa.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2012 9:39:19 am )
ЭНЭ ЯАВ Ч ЭРҮҮЛ БИШ ТОЛГОЙГҮЙ ЕРӨӨНХИЛӨГЧ ХИЙЖ БАЙСАН БАЙНА .
-
Anonymous (March 13, 2012 9:55:57 am )
7сарын 1 ний гол эзэн бол одоогийн МАН ба түүний дарга байсан С Баяр мөн
Учар нь сонгуулийн луйварыг зориуд зохион байгуулан хийж төрийн эрхийг хууль бусаар булаан авсан үүнийгээ намын их хурал дээрээ ил тод заралсан
өөртөө үүрэг болхон авч байж намын дарга болсон тэр хуралийн бэчэлгийг үзвэл тодорхой байгаа Ямарч аргаар хамаагүй намаа сонгуулд ялуулна гэж амлаж байж намын дарга болсон шүү дээ тэр ямарч аргаар хамгайгүй ялаж төрийн эрх авах нь 7 сарын 1 болсон энэ хэрэгийн гол эзэн С Баяр мөн гэдэг үүнээс үзхэд ба
болсон явдалын дараалийг хархад тодорхой бэшүү -
Anonymous (March 13, 2012 10:05:01 am )
ЭНЭ МАН УЛААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧАДЫН НАМ БОЛЖЭЭ ЭНЭ НАМ 7 САРЫЭ1 НИЙ ХЭРЭГТ ТӨР
БУРУУТАЙ ГЭЭД НАМИЙН БАЙРНИЙ МӨНГӨӨ ТӨРӨӨС ГАРГУУЛСАН ГЭТЭЛ ТЭР ТӨР ЧИНЬ
МАН ИЙН МЭДЭЛД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТӨРИЙН НЭРЭЭР ХИЙСЭН ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ГЭСЭН ҮГ ШҮҮ
ДЭЭ АВХАА БОЛХООР ТӨРИЙН НЭРЭЭР АВЧАХДАГ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ БОЛХООР ТӨРИЙН НЭРЭЭР
ХЭРГЭЭС БУЛТААД БАЙДАГ МАН ИЙН ЛУЙВАРЧАД ХЭРЭЭС ХЭТЭРЧ МОНГОЛ ТӨРӨӨР ТОГЛООМ ХИЙЖ БАЙНА ЛУЙВАРЧАДЫГ ЭНЭ СОНГУУЛААР ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАЖ ХИЙСЭН ХЭРЭГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ШОРОНД ИЛГЭЭЖ НАМИЙ НЬ ҮҮЛ АЖИЛГААХ ХААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ЛУЙВАРЧАД АЛУУРЧАДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЯА АРД ТҮМЭН МИНЬ -
Anonymous (March 13, 2012 10:56:17 am )
er ni onz baidal zarlah heregtei baisiin tur tumur nuuree gargah estoi iimerhuu ued tegvel ter ulsiin bolon huviinhnii uch tuchnuun hurungu mungu hair nairgui huugee biz de bich tehed mashinaa shataalgsan er nich tegeed buruu ungursun yum ungursnuuruul baig
-
Anonymous (March 13, 2012 10:58:57 am )
yagaad elbegdorj batzandan magnai gej yarihgui bn ted nar uduun turhirch bish taivan jagsaal hiisen bol iim yum bolohgui baisan tend baisan humuusiig huurguud zusiig huurguud baisan shu de
-
Anonymous (March 13, 2012 12:33:51 pm )
ELBEGDORJ.SOSORBARAM. ONTS BAIDAL ZARALSAN ENKHBAYAR.TER MAGNAI,BATDANZAN,edgeer humuusiig suuh heregtei tsagdaa buruugui tiim mundag huuli sahiulaj chaddag baisan yum bol ter ued Elbegdorj ochiod bolitsigoo geed ter uimeeniig zogsoohgui yund dund ni orood hoorogdood baisan yum be omhii hujaa Elbegdorj
-
Anonymous (March 13, 2012 6:12:50 pm )
YOOY NAAD REKLAMNII DUUGAA HAAGAACHEE EHIJ TANAI SAIT RUU ORJ IREH HUSELGUI BOLJ BNA
-
Anonymous (March 13, 2012 6:57:32 pm )
íàìàà ë ÿëóóëíà ãýæ ñîíãîãäñîí ÷ äýý.Þó íü áóðóó áàéõ âý ìàëíóóä àà.Àðãà íü çîðèëãîîðîî..Õàðèí òýðýíä íü èòãýýä ñàíàëàà ºãñºí ÷è ººðºº òýíýãýý ìýäýõ ¿¿¿¿¿¿¿¿
-
Anonymous (March 13, 2012 8:46:38 pm )
Ийм ерөнхийлөгчтэй ,ийм хүнээр удирдуулж байсандаа үнэхээр хэлэх үг алга
-
Anonymous (March 15, 2012 3:25:52 pm )
iim eronhiilogch gj bdag yumuu jahan huuhed shig teneg bhaaa
10 Comments