Урлагийн ертөнцөд нөхрийнхөө уран бүтээлийг үргэлж дэмжиж байдаг эхнэрүүдийн тоонд “ТВ5” телевизийн хөтлөгч бүсгүй Насаа зүй ёсоор багтдаг. Хөтлөгч Н.Насанжаргал, жүжигчин Г.Алтаншагай нар хэдийгээр насны зөрүүтэй ч хайр сэтгэлээр холбогдож, бусдын хэл амыг үл ойшоон хамтран амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Сүүлийн үед цэнхэр дэлгэцээр гарахаа больж нялх охиноо харж, гэрт суух болсон Насаагийн хувьд улам залуужиж байгааг нь гайхах хүн олон болжээ. Тэрээр өөрийн гадаад төрхөндөө нэлээд анхаарал тавьдаг нэгэн бөгөөд багагүй жин хасаад байгаа нь турахыг хүссэн бүсгүйчүүдийн анхаарлыг татах болжээ. Түүний энэ өөрчлөлтийг олон хүн өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа ч тэрээр үүнийгээ залуу нөхрийнхөө халамж анхааралтай салшгүй холбоотой гэдэг юм билээ.
Д.Отгон
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2012 11:12:26 am )
iim halamjtai nuhurtei bolhiimsan
1 Comment