Эмч, сувилагч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн айлын өсвөр насны охин хоёр нүдгүй болох дөхсөн харамсалтай мэдээллийн мөрөөр манай сайт сурвалжилсан юм. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв буюу хуучнаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч сувилагч нар эмийн эмчилгээ хийлгэхээр хэвтэн эмчлүүлж байсан 14 настай Б охиныг нүдний мэс засалд орох ёстой өвчтөнтэй андуурч, мэс заслын орон дээр хүлээд зогсохгүй, нүдэнд нь мэс хүргэхээр ханцуй шамласан хэрэг гарчээ. Манай сурвалжлах хэсэг энэ мэдээллийн мөрөөр өнгөрөгч баасан гарагийн үдийн 10.50 цагийн үед Б охиныг эмчлэгч эмч н.Цэвээлсүрэнтэй уулзахаар тус төвийн нүдний тасагт очтол, хэсэг эмч нар “Та нар юун хүмүүс вэ. Тасгийн эрхлэгчтэй уулз. Бид нар мэдээлэл өгөх эрхгүй” гэж хэлээд хаалгаа тас хаасан юм. Тиймээс тус тасгийг тэргүүлдэг М.Алтанхүү докторын өрөөг тогшлоо. Үүдэндээ анагаах ухааны доктор, профессор тэргүүлэх зэргийн эмч гэсэн хаягтай хаалгаар ортол монгол дээлээр гоёж үсээ шуусан 50 гаруй насны эмэгтэй их л уриалгахан тосч авав. Өрөөндөө бяцхан ширээ засч гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан түүний хэлж буйгаар өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авчихаад сууж байгаа нь тэр юм байна.
Тэрбээр “ Би Монголын анагаах ухааны салбарт 37 жил зүтгэсэн эмэгтэй. Миний хөдөлмөрийг үнэлж төр тасгаас гавьяат эмч цол тэмдгээр шагнасан. Яг энэ цаг мөчид миний удирдлага дор ажилладаг эмч сувилагч нартай холбоотой таагүй мэдээлэл сонсч байгаадаа харамсч байна. Учир байдлыг тодруулъя. Чухам юу болсныг сайн мэдэхгүй байна” гээд биднийг дагуулан эмч нарын өрөө рүү очсон юм. Гэтэл түрүүхэн хаалга үүдээ тас хааж зандарсан нөгөөх эмч нар энэ удаа биднийг өөрөөр угтсан. Тэд тасгийн эрхлэгчдээ юу болсон талаар нэгд нэгэнгүй тайлбарлаж эхлэсэн юм. Энэ үеэр Б охины эмээ болох Баянзүрх дүүргийн харьяат Н-ээс юу болсон тухай мэдээллийг авлаа.
– Яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Зээ охин тань хэзээ эмнэлэгт хэвтсэн юм бэ?
-Миний зээ охин энэ сарын 6-ны өдөр нүдээ эмчлүүлэхээр энэ тасагт хэвтсэн юм. Хараа муутай болохоор эмч нь хэд хоног эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэж хэлээд хэвтүүлсэн л дээ. Гэтэл маргааш нь охин над руу залгаад “Эмээ намайг маргааш нүдний мэс засалд ор гэсэн. Хагалгаанд бэлдээрэй гэж хэллээ” гэхээр нь би гайхаад бас сандарч бөөн юм болдог юм байгаа биз дээ. Тэгээд шууд л эмнэлэг дээр гүйгээд ирсэн. Охиныг маань эмчилж байсан эмчтэй уулзах гэтэл байсангүй. Эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан болохоор тэр биз. Тэгэхээр нь охиныг маань хагалгаанд оруулахаар бэлтгэж байгаа сувилагчаас “ Миний зээ охин ямар оноштой хагалгаанд орох болчихов. Өвчтөний түүхийг нь хараад өгөөч. Хагалгаанд орохгүй хүүхэд шүү дээ” гэж хэлтэл нөгөөх сувилагч ” Төлөвлөгөөт хагалгаанд нэр нь орсон байна. Тэгэхээр өвчтөний түүхийг харах шаардлагагүй. Охиноо маргааш мэс засалд оруулахад бэлдээрэй ” гэж хэлээд ширэв татаад яваад өгсөн.
–Уг нь нэг хоногийн өмнө мэдсэн юм байна шүү дээ. Зогсоох арга байсангүй юу?
-Эмээ нь тэр сувилагчаас олон удаа гуйсан. Миний охиныг нүдний мэс засалд орох гээд байгаа оношийг нь хараад өгөөч гэж. Гэтэл халгаагаагүй. Би сүүлдээ итгэж эхэлсэн л дээ. Тэр өдөртөө гэртээ хариад төрөл садандаа хэлээд маргааш хагалгаанд орохоос нь өмнө очихоор шийдсэн. Шөнө нь нойр хулжаад сэтгэл тавгүй хоносон болохоор өглөө эмнэлэг дээр гүйгээд ирлээ. Тэгсэн яасан гэж санана аа. Охиныг минь мэс заслын орон дээр хүлчихсэн. Хоёр нүднийнх нь дээр шар тууз наагаад гарт нь пайз шиг юм зүүчихсэн хагалгааны өрөө рүү түрээд орчихдог юм.Дотор харанхуйлаад нүд бүрэлзээд явчихсан. Эмээ нь шууд охины эмчлэгч эмч Цэвээнсүрэнгийн өрөө рүү гүйж очтол ашгүй ажлынхаа өрөөнд сууж байдаг юм. Тэгээд л нөгөө эмчээс асуутал өвчтөний түүхийг нь харснаа ” Танай зээ охин мэс засалд орохгүй юм байна. Андуурсан байна. Буцаад түрээд аваад ир гээд сувилагчид нь хэлчих ” гээд л хэнэг ч үгүй хэлж байгаа юм. Би ч сандарч очоод арай гэж охиноо хагалгааны өрөөнөөс мэс заслын бэлтгэл ажил эхэлчихсэн байхад нь тэдний гараас салгаж авсан шүү дээ. Ёстой хариуцлагагүй. Хэлэх үг олдоогүй. Гомдолтой байна. Охин уйлаад их айсан. Аргагүй шүү дээ. Эрүүл хүүхдийн хоёр нүдийг хагалах дөхсөн юм чинь. Айхаас яах билээ. Нэр андуурсан юм шиг байгаа юм. Гэхдээ гомдмоор. Би 24 цагийн өмнө зээ охиноо хагалгаанд орох гэж байгааг мэдсэн шүү дээ. Гэтэл өвчтөний ар гэрийнхний үгийг тоодоггүй юм билээ”. гэж ярьсан юм.
Охины эмээтэй хэсэгхэн хугацаанд ярилцах үеэр эмч нар болсон явдалд тухайн өдрийн ээлжийн сувилагчийг буруутгалаа. Тэдний ярихаар алдаа гаргасан нэр нь тодорхойгүй сувилагч бол шинэ ажилтан байж таарлаа. Түүгээр ч зогсохгүй биднийг эрхэнд нь халдаж зураг авлаа хэмээн ихэд дургүйцэв. Охиныг эмчлэгч эмч н.Цэвээлсүрэнтэй уулзах гэтэл” Бид нар дотроо учраа ольё. Ярилцаж байна” гэж хэлээд Н эмээг өрөөндөө дагуулаад орчихов. Хэсэг хугацааны дараа байдал бүр бишдэж хохирогч болох дөхсөн эмээ үгнээсээ буцаж эхлэсэн юм.
Н эмээ “Уг нь эмээ нь гомдолтой байна. Гэхдээ тасгийн эрхлэгч нь гавьяат цол тэмдэг авчихсан ийм сайхан дурсамжтай үед нь би буруу юм ярьсан байна. Даргад нь утасдаад эмээ нь будилж гээд хэлье” хэмээн шалж гарав. М.Алтанхүү эмч ч “ Наад хүн чинь больё гээд байхад та нар мэдээлэхгүй байвал болох юм биш үү” хэмээн бүр ажлыг минь заалаа. Тэд алдаа гаргасан эмч сувилагч нараараа яриа өгүүлэхгүй гэж тас гүрийсэн болохоор бид арга буюу тэндээс гарч явсан юм. Тэр эмээгийн хэлж ярихыг эмч нар аль эрт заагаад өгчихсөн бололтой. Эмээ ч охинтойгоо уулзуулах байсан ч үгнээсээ буцлаа. Эмч сувилагч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн айл өрхийн өсвөр насны охин хоёр нүдгүй болох дөхсөн энэхүү эмгэнэлт мэдээллийн мөрөөр тус төвийн нүдний тасгийн хариуцлага алдсан эмч сувилагч нарын талаар манай сайт үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэж хүргэнэ.
Энэ нь хэн нэгний ажилд хөндлөнгөөс оролцож нэр төрд нь халдаж байгаа хэрэг биш юм. Хүний биед мэс хүргэх онцгой эрх ганцхан эмч хүнд бий. Тиймээс алдах эрхгүй цагаан нөмрөгтнүүд энэ үйлдлээ дахин бүү давтаасай хэмээн сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа юм.
Үргэлжлэл бий
Н.Түвшин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 12, 2012 3:02:27 pm )
yamar aimar yum be,aldiim bna.neg serehed nudgui boltson bhiin bna doo
-
Anonymous (March 12, 2012 3:23:32 pm )
Yoe neeree mongoliin emch nar uneheer hariutlagagui shuu, daraa ni yu geh bsan bol doo, bodohoos ch aimaar………..
-
Anonymous (March 12, 2012 4:08:32 pm )
åð íü ýíý ýõ íÿëõàñûí í¿äíèé òàñàãèéí ýì÷ íàð èõ õ¿íä ñóðòàëòàé øäýý ãàð öàéëãàõã¿é áîë íèëýýä øèð¿¿í
-
Anonymous (March 12, 2012 4:13:01 pm )
õàðüöàà ìóóòàé áè îëîí æèëèéí ºìíº õ¿¿ãýý ¿ç¿¿ëýõ ãýæ î÷îîä ºäºðæèí õ¿ëýýæ ñóóãààä ÷àäààã¿é, õóâèéí ýìíýëýãò ¿ç¿¿ëñýí þì Îäîî ñàíààíààñ ãàðäàãã¿é þì
-
Anonymous (March 12, 2012 5:42:30 pm )
Эх нялхсын эмч нар харицгүй төрөх гээд очсон эмэгтэйг ч хүн ч гэж тоодоггүй хүнд сурталтай хүмүүс байдаг. Тэгээд телевиз сурвалжлагч харахаар шал ондоо болчихдог хүмүүс шүү дээ.
-
Anonymous (March 12, 2012 5:45:55 pm )
eoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeoeooeoeoeooeoeoeoeo
neg muu gaviyatiin ner tiim l chuhal baidag yum baih daa ichij uhmeer yum -
Anonymous (March 12, 2012 5:59:34 pm )
Аргагүй шүү дээ Эмч сувилагчийн ачаалал ямар байгааг мэдэхгүй байна. Эмч нар бүрч их ачаалал ихтэй байдаг. Тэр сувилагчтай нь хариуцлага тооцох хэрэгтэй.. Хагалгаанд бэлдэх бол сувилагчийн үүрэг шүү дээ.
-
Anonymous (March 12, 2012 7:23:18 pm )
Хөөе би энэ Алтанхүү эмчээр 2 ч удаа хагалгаа хийлгэсэн. Сайжрахгүй бүүр дордоод байгааг юу гэж ойлгох вэ???? Ажилсан жилийг нь харж хөсрийн төмөр өгдиймүү яадийн
-
Anonymous (March 12, 2012 8:27:17 pm )
Bi Altanlhuu emchid mash ih bayarlaj yavdag. minii ohiniig nud n gemteed haraagui bolohod haraa oruulsan achtan.ter suvilagch l buruutai yum b.a shte
-
Anonymous (March 12, 2012 9:10:51 pm )
Setguulchdiin bichsen zuiliin heden huvi n unen b.g bilee ta nar uursduu medne shuu dee. Setguulchid chin huniig tsusgui aldag aimshiguud.
-
Anonymous (March 12, 2012 9:26:01 pm )
yoyoyoyooooooo. arai ch dee. hervee ter ohin yortontsiig harah 2nudgui bolson bol 1emchiin shagnalin tomor harah erhtniig ni orloh yum bna l daa. ter hunii gaviyaa tendee biz, hariutslgaga tootsoh hundee hariutslaga tootsoochee.
-
Anonymous (March 13, 2012 9:16:10 am )
ingej hudlaa medeelel egch bui setguulchded haruitslaga tootsoh heregtei shuudee.
Bichih uymgyu setguulch nar eersdiigee od bolgohiin tuld yagaad zaaval hudlaa medeelel bichij tumnii setgeleer toglodog yum be.Hagalgaanii beltgel gedeg suvilagchiin zevhen suvilgchin iuldeleer duusdaggyu shuudee.Ene setguulch joohon uym unshij medej avaad bichmeer yum .Ouynii hoosr
ol gej ene baih daa -
Anonymous (March 13, 2012 9:52:41 am )
арай ч дээ ийм л юман дээр маш хариуцлагатай хандаж арга хэмжээ авах хэрэгтэй,тасгийн эрхлэгчийнх нь ажлыг өөрчлөөч,тэгвэл тасгийн ажил сайжрах байлгүй дээ,тэр хариуцсан эмч сувилагч нарыг ажлаас халах хэрэгтэй,энэ тухай ямар арга хэмжээ авсаныг ард түмэндээ эргээд мэдээлэх хэрэгтэй
-
Anonymous (March 13, 2012 10:32:48 am )
энэ эмч гээд оорийгоо омоороод бгаа малнууд болиочээ. сувилагчийн буруу ч гэх шиг. сувилагч алдаа гаргалаа гэхэд эмч нэртэй малнууд овчтнийхоо туухтэй танилтсаад хянаж шалгадаг юм бгаа биз дээ. эмч нэртэй малнуудаа . эмч нар унэхээр аймшигтай .архи гудраад авилгал авхаас оорийг мэдэхүү. хоорхий муусайн сувилагч нар ни архичин авилгач эмч нарийнхаа ажлийг хийж бгаад ачааллаа дийлээгүй бна . сувилагч
-
Anonymous (March 13, 2012 10:34:38 am )
yu gej hudlaa bichihee bodoj baigaad urgeljluulj bichih yum baih daa ene tamir
-
Anonymous (March 13, 2012 10:43:03 am )
heterhii olon sonin saituudad chanargyi cahdvargyi setgyylch nar medeelliig het neg taliig barisan esvel medeellee sain naygtalj uchriig n oloh chadvargyi yumnuud hyniig gytgej bgaa n haragdaj bna odoo bi neg gazar hyniig gytgeh geed ochood shuugian degdeej boloh bolson tsag bololtoi
-
Anonymous (March 13, 2012 11:24:38 am )
ЭНЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА АЖЛААС НЬ ХАЛАЖ АРГА ХЭМЖЭЭ АВ ТӨР ХАА БАЙНА
-
Anonymous (March 13, 2012 11:31:53 am )
алуурчангууд байна шүү эмч биш энгээд өнгөрвөл дараа нь юуч хийхээс буцахгүй
хүмүүс байна нөгөө өргөсөн тангарга ажилийн харууцлаг яасан вэ эмчлэх эрхийг нь хасах хэрэгтэй сэтгэл нь ядаж зовмоор буруугаа ядаж хүлээж гэмэшмээр юм даанч дээ -
Anonymous (March 13, 2012 11:36:12 am )
Би бас хүүтэйгээ эх нялхаст хэвтэж байхад эмч нь сувилагч нь буруу тариа хийх гээд. Би манай хүүхдэд хийх тариа биш байна гээд болиулсан чинь уурлаад бөөн юм болсон. Маргааш нь тариа хийх гэж байхад нь тарих ёстой тариа нь мөн байна уу гээд асуусан чинь юм аа шидэж уурлаад ганц удаа андуурсаны төлөө юу гээд байгаа юм бэ гээд орилж гарсан. Би нэг цочсоноо яг ижил өндөр дуугаар Чиний ажил ихтэй хэцүү байгааг ойлгож байна. Ижилл нэртэй ч хүүхэд олон байна. Гэхдээ чи өөрөө тарихын өмнө тарианыхаа нэрийг хэлэх журамтай шүү дээ гэсэн чинь аймаар ууртайгаар 2хон настай хүүгийн минь хонго руу тариагаа маш хүчтэй шахсан. Бүх эцэг эхчүүд тойроод хүүхдийнхээ тариаг хийлгэх гээд зогсож байсан ч үг ч дуугарч чадахгүй л байсан. Тэрнээс хойш би эх нялхаст очоогүй. Дэмий газар байна лээ дээ
-
Anonymous (March 13, 2012 7:02:08 pm )
emch ner zuusen zarim negen ni arai l bish yum aa
-
Anonymous (March 14, 2012 9:26:56 pm )
Эх нялхсын даргыг халаачээ Эх нялхас тордог эмнэлэг гээд байгаа гудамжныхан шатан дээр нь шээж баагаад хонодогАжилтнууд нь боон ааш. Энэ байгууллагад шинэ удирдлага хэрэгтэй
-
Anonymous (March 23, 2012 3:39:28 pm )
EMCHID ITGELTGV0I B0LJ 0D00 VED
-
Anonymous (March 23, 2012 3:57:26 pm )
MGL-emch nar hagalana ogtolno gedeg boljee odoo ene emnelgeer ayvaad uzeerei emnelegt uzuuleh gesen hun aymar ikh bnaa.Emch nar ni aymarch shinjleh uhaanii medleg baihgyi analiz hiih chadvargyiboljee
er ni ene tsagdaa emneleg udiid tsuuhun MGL huniig udam sudraar ni sudlaad udam sudraar ni shinjleed ene ailiin humuus iim uvchtei ene ailiin humuus ger oron udam sudar ni sain muug gargah hugatsaa ungursun gej bodoj bna oron ger ni hulgaid urtuugyi ail lav MGLd tsuuhun bgaa daa tsagdaa eruul mendiin salbariin heden jiliin oi geed hiigeed bgaa bilee 28000000 huniig udmar onoshloh udmaar ni shinjih argiig bolovsrongyi bolgomoor umaa
23 Comments