antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 3 comments

С.Шаарийбуу Малайзын сөрөг хүчинд зүтгэдэг хүнийг өмгөөлөгчөө болгожээ

нийтлэсэн Admin

Малайзад охин Ш.Алтантуяагаа бусдын гарт хэрцгийгээр алдсан С.Шаарийбуу гуайг хэн хүнгүй л мэдэх байх. Тэрээр хүний эрхийн гэх тодотголтой олон байгууллагын хаалгыг сахисан хэдий ч хэн нэгэн түүнийг гэж гар сар-вайлгүй өдий хүрчээ. С.Шаарийбуу гуай “Монголын талаас биднийг өмгөөлөх ёстой албан хаагчид эсрэг талд маань үйлчилж, мөнгө цохиж байгааг шударга ёс гэх үү. Би үүний телөө дуугарах болно” гэж цөхрөлөө баран Ерөнхийлөгчид хандаж байсан нь саяхан.

Тэрбээр “Нэгэнт үгүй болсон охиноо босгож чадахгүй болохоор бурхны оронд залрах буян номыг нь ёс журмаар нь хийчихвэл өөр бидэнд хийж чадах зүйл байхгүй. Монгол хүн хуулинд заасан эрх ямбаа эдлэх биш эрж хайж байна. Энэ орны иргэн болж төрсөн бидний хувь заяа, амь нас үнсэнд хаясан шалз шиг л үгүйрч хоосорсон орон зай төдий байгаа нь даанч харамсмаар” гэж хэлж байсан.

С.Шаарийбуу гуай Малайз улс манай иргэдийн тамын орон болчихсон дүр зурагтай хүний нутагт таарч байснаа нуусангүй. Мөн “Хэн нэгэн амиа алдсан хөөрхий охины минь дараачийн золиос болохыг үгүйсгэхгүй. Малайзад айлын хашаанд нохой мэт дөрөв хөлөлчихөөд гүйлгээ уяатай мөлхөж яваа хөөрхий бүсгүйтэй ч таарсан. Намайг харь нутгийн шоронд байгаа монголчуудаа очиж эргээчээ гэж хэлэн дээдчүүлийг сандаргахад тэд Малайзад очиж эргэсэн гээд л боддоо.
Өнөөгийн эзэнгүй Монголын нүүр царай үнэн хэрэгтээ ямар байгааг өчүүхэн миний үзсэн харсантай зүйрлэхэд багадмаар санагдсан” гэлээ. Сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэгт монголчууд ихээр өртөх болсон. “Малайз гэдэг орон чинь жинхэнэ хар тамхины уурхай. Мангараараа манайхан л тэдний хорыг бусдад дамжуулж өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьж байна. Олон хүнийг ухаартал харах уу, аль эсвэл энэ улсаас харилцаагаа таслаад визгүй зорчихоо болих уу. Төр засаг хүний эрх чөлөө гэж ам уралдан ярьдаг шоугаа хэзээ дуусгах вэ. Асуулт тавибал хариулдаг бидний ёсыг умартаагүй л байлтай. Байгалиа ухаж барууныханд өгсөн, Бат нэртэй хүмүүс задартлаа баяжсан, Бат-Үүл баатар болсон. Энэ нь монголчууд бидний гавьяа юу” хэмээн бухимдсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

“Би олон зүйл ярьж солиорохгүй. Хүнээ хүний дайтай авч яваач ээ төр засаг минь. Удахгүй Малайзын сонгууль болно. Би Малайзын сөрөг хүчинд зүтгэдэг хүнийг өмгөөлөгчөөр авчихсан байгаа. Сөрөг хүчин гарчихвал миний охины хэрэг шийдэгдэх байх” гэв. Харийн нутагт амиа алдах монгол хүмүүс энэ охиноор зогссонгүй.

Солонгост гэрээгээр ажил хийх гэж яваад зодуулж амиа алдсан залуу. Хөөрхий охины хувь заяаг өнөө хүртэл шийдээгүй шигээ энэ хэрэг дээр гоомой зүйл хийхгүй байгаасай гэж найдах л үлдэх шив дээ.

Л.Болорцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 10, 2012 12:59:04 pm )

    ta zov songolt hiijee sorog huchinii omgoologch songoson gedeg chin bolj baina shuu,manaihan chadahguiee,mongo tsagaan nud ulaan bolchihson ulsuudtai gazar yaj ch tanii ohiniig omgooloh ve dee padliigui bailgui

  • Anonymous (March 10, 2012 1:53:52 pm )

    ene torirgenee boddogui dampuu tor ene aab mon ch olon jil ohiniihjoo toloo ybj bainadaa hoorhii mini

  • Anonymous (March 10, 2012 3:26:39 pm )

    Шаариибуу гуай ухамсартай боловсролтой хүн тулдаа үнэний төлөө олон жил явлаа даа,Харах сонсох тусам сэтгэл өвддөг юм,учраа мэдэхгүй хүн бол өдийд шантраад орхисон байгаа,үнэн учир нь ч олдоогүй бол хүн бүр талиигаачийг буруугаар ойлгоод л муулаад л мартах байсан, Жинхэнэ гайхалтай Монгол эцэг хүн,Ганц өөрийн охиний төлөө бусдын хүүхдэд хүртэл маш их хүртээлтэй юм хийж яваа хүн ясны багш хүн дээ, ийм сайхан хүмүүсийн үе бидний эцэг эхийн насныханаар ингээд дуусч байх шиг,,

antalya rent a car