antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 1 comment

Шинэ баян цээж өвчтэйн үлгэр буюу төрөөр тоглосон даажигнал

нийтлэсэн Admin

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь томилогдсон цагаасаа хойш байнга хууль зөрчиж, хувийн сонирхолд автаж, дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. 2009 оноос хойш 20 гаруй төрийн албан хаагчийг өөрийн үзэмжээр ажлаас шууд халсан байна. Гэвч ажлаас халагдсан албан хаагчид шүүхэд гомдол гаргаснаар Засаг даргын энэ шийдвэр нь хууль бус гэдгийг шүүх тогтоожээ. Улмаар шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан 10 гаруй хүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн төлбөрт 32,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Мэдээж хэрэг түүний хариуцлагагүй, хуулийн мэдлэггүй энэ байдлаас татвар төлөгчдийн 32,5 сая төгрөг нөхөн төлбөрт гарсан гэсэн үг. Ж.Батсуурь дарга үнэн үг хэлсэн хүнд туйлын өшөөтэй ханддаг, харин өөрийг нь үг дуугүй дагасан нөхдийг шагнал урамшуулал нэрээр төсвийн мөнгийг баруун солгойгүй цацдаг аж.

Бүтээн байгуулалт, газар зохион байгуулалт нэрээр төрийн долоон албан хаагчийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулсан нь дандаа өөрт нь үнэнч зүтгэдэг шадар хүмүүс гэнэ. Түүгээр ч зогсохгүй бэр эгч Энхцэцэгийгээ Тамгын газрынхаа Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилж, аймаг орны иргэдийн гэхээсээ төрсөн ах дүү нарынхаа амьдралыг өөд нь татах ажлыг гаргууд хийж байгаа аж. Гадаад явахдаа төрсөн ах, бэр эгч, эхнэрээ дагуулан аялах бол энгийн, дархлагдсан зүйл болжээ.

Мөн тайлангаа тавих нэрээр ИЗН-ын М.Зоригт гэгчийг дагуулан 13 суманд ажиллаж хошин шогийн тоглолт үзүүлж, «Монгол Улсын төрийн дээд одон, медальд нэр дэвшигчийг тодорхойлох журам»-ыг зөрчин 30 гаруй хүнд төрийн дээд шагналуудыг олгожээ. Энэ хүмүүс дотор нийгэмд хөдөлмөр эрхэлж үзээгүй иргэд ч байсан гэнэ. Ингэж явахдаа М.Зоригтыг сурталчлан танилцуулж, Баруун-Урт хотын төвд болсон хөдөлмөрчдийн уулзалт дээр мөн М.Зоригтын хамт оролцож, 5000 төгрөгийн билетийг иргэдэд үлэгүй тарааж, МУГЖ С.Батсүх, У. Далантай нарын тоглолтыг үзүүүлжээ.

Ингэснээрээ УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор «урлаг, спортын болон үнэ төлбөргүй арга хэмжээ явуулахыг хориглосон» заалтыг зөрчсөнөө мэдэхгүй манаргаж яваа бололтой.

Шинэ баян цээж өвчтэй гэгчээр Ж.Батсуурь дарга Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн болон хуульчдын шинэ жилийн арга хэмжээн дээр тус бүр нэг сая төгрөгийн үнэтэй гар утас, нэг сая төгрөг хувиасаа сугалааны хонжворт өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн босго мөнгө 50 сая төгрөгийг шууд гаргах зэргээр огцом бийлэгжүү загнах болсон байна.

Сүхбаатарчууд задарсан Засаг дарга Ж.Батсуурьт хариуцлага тооцож, огцруулах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас шаардаж байгаа аж.

Г.Ханбаатар
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 10, 2012 1:01:30 pm )

    novsh ym da

antalya rent a car