antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 20 comments

Ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвших их аваргууд

нийтлэсэн Admin

2012 оны сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд аль гишүүнээ хаана томилохоо нууцалж байгаа энэ цагт зарим нэг нам УИХ-д нэр дэвших гишүүдийнхээ нэрсийг олонд зарлаад байгаа юм. Тухайлбал ирэх сонгуульд МАХН-аас их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос эхлээд олон сонирхолтой хүмүүс УИХ-д нэр дэвших гэнэ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн төрсөн нутаг Өвөрхангайд нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. Түүнийг зодог тайлсны дараагаас л сонгуульд нэр дэвшиж, улс төрд орох эсэхийг нь хүмүүс сонирхож эхэлсэн. Таны дараагийн алхам улс төр мөн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр нэг ч удаа үгүй гэж хариулж байгаагүй юм. Сүүлийн үед хэвлэлээр ямагт л муугаар бичүүлэх болсон их аварга маань өвөрхангайчуудын итгэлийг олж УИХ-ын гишүүн болж чадах болов уу, яах бол? МАХН-аас нэр дэвших гэж буй дараагийн бөх даян аварга А.Сүхбат. Тэрээр улс төрд хүч үзэхээр шийдэж өөрийн төрсөн нутаг Төв аймагтаа сонгуульт ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. А.Сүхбат аварга тус аймгаас гарах магадлал нэлээн өндөртэй хүний нэг юм. Нэгэн цагт Монгол бөхийн дэвжээнд од болон гялалзаж, олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан аварга маань улс төрийн тавцанд гарахаар ханцуй шамлан орсон байна.

Тус намаас УИХ-д нэр дэвших дараагийн хүн бол дуучин МУГЖ, С.Жавхлан. Тэрээр бөх биш ч урлагийн тайзнаа их аваргын дайтай хэлэгдэх хүн билээ. Түүнийг ирэх сонгуульд өрсөлдөхөд гайхаад байх хүн тийм ч олон биш. 2008 оны нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд амжилт олж чадаагүй гавьяат маань энэ удаа эртнээс сонгуульт ажилдаа бэлдэж эхэлжээ. Тэрээр энэ сарын  7, 8-ны өдрүүдэд UB Palace-д “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо эхчүүд эмэгтэйчүүддээ зориулж тоглоно. Тоглолтоос олсон орлогоо 21 аймаг, 6 дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжид тарааж өгнө гэдгээ мэдэгдсэн. Хамгийн багадаа 27 ээжид сая төгрөг өгөх гэнэ. С.Жавхлан сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж нэг сая төгрөг тарааж байгаа бол тэрээр хууль зөрчиж байгаа юм. Учир нь ямар нэгэн бэлэг, эд материал, бэлэн мөнгө тараахыг сонгуулийн тухай хуулиар хориглочихоод байгаа юм.
Т.Хулан 24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (March 07, 2012 2:58:09 pm )

    СОЛИОТОЙ БИШ Л БОЛ БОЛЬЦГООГООЧ ЭЭ.

  • Anonymous (March 07, 2012 2:58:24 pm )

    СОЛИОТОЙ БИШ Л БОЛ БОЛЬЦГООГООЧ ЭЭ. тА ГУРАВ

  • Anonymous (March 07, 2012 3:15:04 pm )

    RANGER:брэндын аялалын иж бүрдэл цүнх зарна. Харилцах утас -75750001

  • Anonymous (March 07, 2012 3:46:17 pm )

    ee mydakyydaa icheecheeee ee ee buuvuu ee ee buuvuu

  • Anonymous (March 07, 2012 4:02:33 pm )

    erh ulsiin ih hurald dan buhchuud garah um bn l daa javhlan odoo bolildoo avgaigaa manaai bj bval barav daa

  • Anonymous (March 07, 2012 4:20:16 pm )

    Ene humuus chin yachihad bgan be?!?!?! Chadahgui yumar oroldoh yah gd bgan bol doo turuuchin garsan buhchuudige har l da Bat-Erdene awraga Sumo Batbayar metiin medleg bolovsrolgui archaagui yumnuud zunduu bhad ene hedeer l dutval gej

  • Anonymous (March 07, 2012 5:00:33 pm )

    Сонгуул бол барилдаан биш аваргуудаа больж үз

  • Anonymous (March 07, 2012 5:03:01 pm )

    МАХН бөхийн дэжээ бишүү

  • Anonymous (March 07, 2012 5:27:48 pm )

    Жавхланг дэмжнээ. 2 бөх бол дэмий. Та нар шиг шартай санасандаа хүрч чадахгүй болохоор шууд л хаячихдаг / Сүхбат ард түмэн наадамчин олноо хүндлээгүй/ Ёс зүй муутай нөхдийг сонгох хэрэггүй л гэж бодож байна.

  • Anonymous (March 07, 2012 5:33:48 pm )

    Жавхланг дэмжнээ. 2 бөх бол дэмий. Та нар шиг шартай санасандаа хүрч чадахгүй болохоор шууд л хаячихдаг / Сүхбат ард түмэн наадамчин олноо хүндлээгүй/ Ёс зүй муутай нөхдийг сонгох хэрэггүй л гэж бодож байна. Энэ хүмүүст гай болох гэж байгаа юм шиг, ядарсан нэг ч гэсэн эх амьдралаа өөд нь татаад яваг л дээ. Одоо баярлууж болохгүй юм бол сонгуулийн дараа л өг. Жавхлан МАНАН шиг хулхидахгүй, Монгол түмнийхээ төлөө цохилох зүрхтэй болохоор л тэгж мэдэгдсэн биз. Тамын тогоогоо хаяачээ, монголчууд аа.

  • Anonymous (March 07, 2012 7:52:53 pm )

    ЭНХБАЯР АА УЛС ТӨРД ЧИ ҮНЭХЭЭР ХОЦРОГДЖЭЭ. ЗОДОГ ТАЙЛСАН БӨХ, ХООЛОЙ НЬ ЦУЦСАН ДУУЧИД УЛС ТӨРД ОРНО ГЭЖ ҮҮ ЧИ НЭРТЭЙГЭЭР НЬ ХАЗГАР ӨВГӨН ХАРАЛГАН ЧАВГАНЦ ДЭВШҮҮЛЭЭЧ

  • Anonymous (March 07, 2012 10:26:27 pm )

    Хоёр аврага ч гарах байхаа.Харин Жавхланг бол мэдхгүй юм байна.

  • Anonymous (March 08, 2012 1:24:59 am )

    Жавхланг ерөнхийлөгч болгочихьё, тэгвэл ядаж тоглолт хийгээд орлогоосоо ард түмэнтэйгээ хуваалцаад байх юм биш үү

  • Anonymous (March 08, 2012 9:33:08 am )

    Тэгье ээ. 45 нас хүрэхдээ Ерөнхийлөгчийн зангарагтай болсон л байж таараа. Элбэгдоржоос л хавьгүй илүү. Чи басамжлаад байгаа ч гэсэн билэг дэмбэрэлтэй санаа сэдсэн байна. Сайны ерөөл учрал бүр бүрдэг.

  • Anonymous (March 08, 2012 12:29:53 pm )

    Soliootoi bish l bol bitgii songooch dee tegeel boloo yum bishuu!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (March 08, 2012 3:22:33 pm )

    BI BAS SHUU

  • Anonymous (March 08, 2012 4:33:08 pm )

    mangaruud garbal mangar mongol l bolno doo

  • Anonymous (March 08, 2012 6:45:20 pm )

    archilii buyand bayjsan humuus

  • Anonymous (March 09, 2012 10:05:57 am )

    Танай нам одоо л зөв бодлого гаргах тал руугаа хандах иь. СБД эмэгтэйчүүд баярын өдрөө бусдад буян үйлдэж хүйтэн өвлийн өдөр ажрахгүй ажилсанд сэтгэл маань сайхан байлаа

  • Anonymous (March 09, 2012 12:13:40 pm )

    Баахан бөхчин дуучин гишүүд айн

antalya rent a car