antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 1 comment

Сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү дахин сэргээнэ гэж үү

нийтлэсэн Admin

Японы сумогийн холбоо олон тэрбум иений алдагдал хүлээж түүхэндээ байгаагүй санхүүгийн хямралд өртсөнөө зарлав. Энэ байдлаар үргэлжилбэл, мэргэжлийн сумо хүнд байдалд орж, олон жилийн уламжлалтай спорт нь үгүй болоход хүрэн 1990-ээд оны унтаа төрхөндөө буцаж ороход ойрхон байгаа юм.

Юунаас үүдэн сумо ийн үзэгчгүй болж, хөгжил нь зогсоход хүрээд байгааг ихэнх хүн их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой холбон тайлбарладаг. Түүнийг зодог тайлахаа нулимс дуслуулан мэдэгдсэн 2010 оны хавраас эхлээд сумо сонирхогчдын тоо буурч, башёг үзэх хүмүүс цөөрч эхэлсэн. Зарим башёгийн эхний долоо хоногийн барилдааныг хүн үзэхгүйд хүрч байсан тохиолдол ч бий. Сумогийн холбоо тэр үед үзэгчдээ эргүүлэн татах зорилгоор башёгийн тасалбарыг хөнгөлөлттэй борлуулахаас эхлүүлээд газар хөдлөлт, байгалийн гамшигт өртсөн иргэдийнхээ сэтгэлд дэм өгч, дэмждэг бөхчүүдийнх нь барилдааныг ойроос харуулах нэрийн дор ордны суудлыг дүүргэх хүртэл арга хэмжээ авсан. Яван явсаар сүүлдээ сумо үзэгчгүй болов.

Асашёорюүг ид барилдаж байх үед банцүкэ гарах үеэр л башёг үзэх иргэд тасалбар худалдаж авахаар хөөцөлддөг байлаа шүү дээ. Гэтэл одоо сумогийн барилдааны тасалбар шиг элбэг юм Японд үгүй гэх.

Манай төрийн нэг сайхан жаяг байдаг юм. Монголын аугаа байлдан дагууллын үед тэмдэглүүштэй, том гавьяа байгуулсан баатар, цэргүүдэд “Есөн алдааг нь уучлах” гэдэг сайхан шагнал өгдөг байлаа. Гавьяа байгуулсан тухайн хүний хийсэн есөн удаагийн алдааг цайруулж, өнгөрөөх. Эл заншил одоо ч монголчуудын сэтгэл зүрх, ааш араншинд хадгалаастай.

“Асашёорюү брэндийн дэлгүүрт танхайрч гэнэ”, “Асашёорюү хятад ажилчныг мангастжээ”, “Их аварга Асашёорюү тэгж зодолдлоо”, “Асашёорюү найр тараажээ” гэх элдэв яриа гардаг. Тэр бүрт нь бид “Үгүй яахав, ганц удаа яадаг юм”, “Юун сүртэй юм, эр улсуудын хооронд байх л зүйл” эсвэл “Тэд өөрсдөө Асашёорюүгийн дургүйг хүргэж хорыг нь маажаа биз” гээд л өнгөрнө. Энэ нь өнгөц харахад арлын орныг байлдан дагуулж, монгол эр хүний жавхаа, хүч бярыг дэлхийд тунхаглаж чадсан их аваргаа өмөөрч буй боловч дээр дурдсан “Есөн алдааг нь уучлах” гэсэн эртний төрийн хууль далд байдлаар үйлчлээд байгаагийн илрэл л дээ. Гэтэл япончууд яав, манай аваргыг. Солонтос ч билүү, хятад ч байлуу тийм нэг хүнтэй ресторанд муудалцаад түлхсэнийг нь дуулиан болгож, үүгээр нь шалтаглаж сумогоосоо хөөчихсөн. Тэр үед Японы сумогийн холбоо “Зодог тайлахаа өөрөө албан ёсоор мэдэгд эсвэл бид чамайг хөөлөө” гэсэн ийм хоёр сонголторхуу хэрнээ нэг утгатай шаардлага тавьж ацан шалаанд оруулсан. Тэгээд аргагүйн эрхэнд Асашёорюү аварга сумогоос өөрийн хүсэлтээр явж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь монголчууд, төдийгүй Японы ард түмний хувьд гэнэтийн мэдээ байв.

sumoИх аваргаа өөнтөглөж, хавчиж дэвжээнээс нь хөөх үедээ Японы сумогийнхон үндэсний спортоо уналт руу залж байгаагаа ухаараагүй.

Цагаан сарын үеэр Асашёорюүд Такасаго дэвжээнээс мэндчилгээ ирүүлсэн юм. Уг мэндчилгээнд сумогийн дэвжээнд 22 наснаасаа эхлэн 25 удаа түрүүлсэн таны бахархам амжилтын гараа эхэлсний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд мэргэжлийн сумогийн хөгжилд оруулсан хувь нэмэр тань зүйрлэшгүй их гэдгийг дурдъя. Таны амжилтыг хүндэтгэн ирэх оны нэгдүгээр сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгаа шүү гэжээ.

Японы сумогийн холбооны зөвшөөрөлгүй ямар нэгэн дэвжээ захидал, мэндчилгээ дэвшүүлэх, тэр дундаа сумогоос хөөгдсөн хүнтэй ингэж харилцах нь хориотой. Такасаго дэвжээнийхэн ийн мэндчилгээ илгээсэн нь алсуураа Японы сумо бөхийн холбоо, Японы ард түмний хүсэл байж мэдэх юм. Магадгүй тэд сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү эргүүлэн авчирч өгч юун магад гэж итгэж байж мэднэ. Японы томоохон пиарчид сумогийн холбоондоо “Даруй нэр хүндээ сэргээх арга зам хайхгүй бол 2013 он гарвал найдваргүй болж, байдал хэцүүднэ” хэмээгээд Асашёорюүгийн амжилтын арван жилийн ойг тэмдэглэх нь нэр хүндээ өсгөх нэгэн зам гэж зөвлөсөн байна.

Хэрэвзээ япончуудад, Японы сумогийн холбооныхонд монголчуудын уучлах ухааны дайтай сэтгэлгээ өчүүхэн ч болтугай байсан бол хөөж явуулсан их аварга руугаа ингээд захидал бичээд сууж байхгүй л байсан даа. Тэгээд ч их аварга “Сумогийн унасан нэр хүндийг сэргээнэ ээ хө” гээд Японыг зорино гэдэг нь юу л бол. Зодог тайлсан монгол бөх зүлэг ногоон дэвжээндээ дахин гарч барилддаггүйг тэд мэддэггүй л байх.

Д.ГАНСАРУУЛ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 08, 2012 11:40:28 am )

    ooroo sedeel ooroo harulaad l ene setguulchid uu

antalya rent a car